1. Цөцгий-хуурамч
Өнөөдөр дэлгүүрүүдэд янз бүрийн тослогтой цөцгий зарагдаж байгаа. Гэхдээ эдгээр цөцгийнүүд цэвэр цөцгий биш гэдгийг тэд хэзээ ч хэлдэггүй. Бид гаднах өнгө, амтаараа түүнтэй ойролцоо зүйлийг худалдаж авдаг. Яг үнэн хэрэгтээ бид юу иддэг бол? Амьтны тосны оронд ургамлын тос, сүүний уургийг буурцагаар сольж хийгээд амт оруулагч нэмж хийгээд л худалдаанд гаргадаг гэнэ. Цөцгий хэдийгээр биед их сайн ч ийм төрлийн цөгий таны биед хэрхэн нөлөөлөх бол гэдэг нь гайхалтай. Хэрвээ та цөцгий авсан бол түүнийгээ цэвэр эсвэл хуурамч гэдгийг хэрхэн ялгах вэ? Нэг халбага цөцгийг буцалсан усанд хутгаад үзэхэд л хангалттай. Хэрвээ цөцгий уусч байвал цэвэр, хэрвээ тунадас үүсгэж байвал хуурамч гэж үзнэ.
2. Хуурамч загасны түрс
Загасны түрс нь йодоор баялаг бүтээгдэхүүн билээ. Гэвч хэт өндөр үнэтэй учир тэр болгон, хүн болгон худалдаж авч чаддаггүй. Тиймээс улаан болон хар түрсийг хуурамчаар хийх аргыг олжээ. Хуурамч загасны түрсийг далайн замгаар хийдэг гэнэ. Цэвэр загасны түрсийг идэхэд бөмбөлөгүүд нь тас тас хагардаг бол, хуурамчийг идэхэд шууд зажлагдчихдаг. Мөн цэвэр түрс нь бага зэрэг гашуувтар амттай, шүүс багатай байх ёстой. Хэрвээ түрсэнд бага давс хийсэн бол амархан муудна. Халуун усанд түрснээс хийхэд түрсний бөмбөлөгүүд уусаж үгүй болохгүй бөгөөд хэрвээ хагарч байвал үүнийг хуурам хэмээн үзнэ.
3. Лаазалсан бүтээгдэхүүнүүд
Лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэснэээр хэрэглэгч танд тулгарч болох асуудлууд:
-Соус болон загасны харьцаа. Хэрвээ соус их байвал загас бага байна гэсэн үг.
-Загасыг том болгох нэмэлт бодис ашигладаг.
-Буруу тагласнаас болж агаар нэвтрэн муудаж болно.
Эрт дээр үед хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ хэрэглэх хугацааг уртасгахын тулд давсалж эхэлсэн. Хэдийгээр лаазалсан бүтээгдэхүүн хугацааг уртасгадаг ч таны ходоодонд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
4. Наймаалжны саваа
Бидний мэдэж байгаагаар наймаалжны саваанд ямар ч наймаалж байхгүй. Орцыг нь харахад крахмал, будагч бодис, хадгалалт удаашруулдаг нэмэлт орсон байдаг. Энэхүү бүтээгдэхүүнд наймаалж нь 10% бий гэнэ. Судалгааны үр дүнд үлдсэн 90% ямар бодис эзэлдгийг тогтоож чадаагүй юм. Үүнээс наймаалжны савааны борлуулат эрс буурсан байна. Хамгийн гол нь үйлдвэрүүд нь энэхүү бүтээгдэхүүнийхээ бодит найрлагыг хэлэхгүй байгаа учраас үүнийг идэх шаардлагагүй болов уу.
5. Утсан загас
Ихэнхидээ утсан загасыг шингэн утаагаар хийдэг. Одоо загасыг ямар нэгэн утуур ашиглахгүйгээр утахад хялбар болсон. Хагас литр усанд давс болон 50гр шингэн утаа хийгээд дотор нь загасаа хийж хөргөчинд хоёр хонуулна. Ингээд утсан загас бэлэн боллоо.Тэгвэл ийм үед загасанд буй янз бүрийн бактерууд устах болов уу? Дэлгүүрт бидэнд энэ бүхнийг загастай хамт худалдан авах саналыг тавьж байна гэсэн үг. Хуурамч утсан загасыг ялгахад тийм ч хэцүү биш. Зөв утсан загасыг зүсэхэд мах нь шаргал өнгөтэй болсон байдаг. Харин хуурамч загас нь жирийн өнгөтэй байх бөгөөд бараг л тос үгүй. Тиймээс хэрвээ та утсан загас авах гэж байгаа бол худалдагчийг зүсэж өгөхийг хүсээрэй.
6. Сам хорхой
Бид өөрсдийгөө сам хорхой худалдан авч байгаа гэж бодож байгаа ч үнэндээ бид ус худалдаж авч байгаа. Сам хорхойг удаан хадгалахын тулд барингуутаа шууд хөлдөөдөг байна. Ингэж хөлдөөснөөр сам хорхой нь жин 10-40 гр нэмэгддэг гэнэ. Хиймэл аргаар сам хорхойг гаргах арга бас бий. Тэдний нэг нэгээр нь ургуулдаг бөгөөд тэдний амьдарч буй усанд антибиотик нэмдэг байна. Энэ нь амьтдыг өвдөхөөс сэргийлдэг. Ихэвчлэн левомицитин хэмээх антибиотикийг хэрэглэдэг бөгөөд энэ нь хүний биенээс их удаан ялгардаг гэнэ. Гаднаас нь хараад сам хорхойг ялгаж чадахгүй учир худалдаж авахдаа Атлантикийн сам хорхойг хайгаарай.
7. Зөгийн балны, буурцагны сүмс болон халуун ногооны ихэнх хувь нь хуурамч
Дэлхийн ихэнхи хүн ам Хятадаас оруулж ирж буй хуурамч зөгийн балыг хэрэглэж байгаа. Хятадын зөгийн балны тор нь шүүлтүүртэй байдаг. Зөгийн бал үүсэх үйл явцыг нь нууцалж байгаа нь тэр. Ингэж хийсэн зөгийн балыг цэвэр зөгийн бал гэж нэрлэхэд хэцүү л болов уу.
Цэвэр буурцагны сүмс гараж авах хугацаа маш урт мөн хэцүү үйл явц юм. Тиймээс 3 хоног дотор болдог, удаан хугацаанд хадгалагддаг аргыг хэрэглэх болж гэнэ.
Халуун ногоог гүргэм хэмээх амьтнаас гаргаж авж хийдэг гэнэ. Нэг кг гүргэмйг худалдан авахад 20 мянган доллар зарцуулдаг учраас халуун ногооны найрлаганд 10-аас илүү хувь гүргэм байх нь юу л бол.
8. Олон жижиг махаар гайхалтай стэйк хийж болно
Олон жижиг хэрчсэн махыг нийлүүлэх бодисыг “субстанци” эсвэл “махны цавуу” гэдэг. Энэ нь зальтай тогооч нарт аль хэдийн бэлэн болсон маханд ямарваа нэгэн хэлбэр оруулахад хэрэглэнэ. Том хэмжээтэй махаар юм хийхэд олон жижиг хаягдал хэсгүүд үлддэг. Тиймээс дээрх цавуугаар тэднийг нийлүүлэн стэйк хийхэд энгийн хүн төдийлөн ялгаж чадахгүй.
9. Яргай загасыг улаан өнгөөр буддаг
Лангуу дээр зарагдаж буй яргай загас цайвар саарал өнгөтэй байдаг. Яргай загасыг одоо хиймэл аргаар гаргаж авдаг болсон байна. Хөөрхий загас өөрийн иддэг хоол, орчингоосоо хязгаарлагдсан орчинд амьдрах болно. Тиймээс ягаан өнгөтэй болгохын тулд будагч бодисыг ашигладаг. Өнөөдөр фермд 95% яргай загасыг тэжээдэг бөгөөд эдгээр загасууд бүгд будагч бодистой.
10. Италийн мафи хуурамч оливийн тос хийж байна
Хэдийгээр энэ сонин сонсогдож байгаа ч хуурамч оливийн тос хийх нь ашигтай бизнесийн төрөлд ордог. Зах дээр зарж буй оливийн тосны ихэнхт хэмжээ нь усаар нйруулсан байдаг гэнэ. Дэлхий дээр зарагдаж буй оливийн тосны 80% нь хямдхан тостой холилдсон байдаг. Мэдээж ийм тосонд үр шим гэж үгүй.Хамгийг гайхалтай нь хүмүүс хуурамч оливын тосны амтанд дассан учир цэвэр оливийн тосыг хуурамч хэмээн үзэх нь ч бий.