Гэрийн тоосны нян буюу хачигийг устгадаг тоос сорогч бүтээжээ

БНСУ-ын эрүүл мэндийн "Bukang Sems" компани олон жилийн эрдэм шинжилгээний ажил, туршилтынхаа үр дүнд гэрийн тоосны нян буюу хачигийг устгах хэт ягаан туяа, вибратор бүхий тоос сорогчийг бүтээж худалдаанд гаргасан байна. Эмнэлэгт очоод гуурсан хоолойн багтраа болон харшил нусгайтай хүнд сорил тавихад ихэнхид нь гэрийн хачигт харшилсан гэсэн хариу гардаг. Хачиг нь гэрийн тоосонд нэг бүрэлдэхүүн нь болж оршин амьдардаг паразит амьтан юм.

Гэрийн тоосны нян буюу хачигийг устгадаг тоос сорогч бүтээжээ



Гэрийн тоос нь хүн амьтны арьсны хаг, үс ноосны хэсэг, нян хөгц, мөөгөнцөр, хоол хүнсний үлдэгдэл, ургамлын тос, тоос шороо, хачиг гэх мэт олон зүйлээс тогтдог.



Гэрийн тоосны хачиг нь хивс, дрож, ор, дэрэнд, зөөлөн мебель, үслэг тоглоомын үсэнд олон хөлөөрөө зүүгдсэн амьдардаг. 0,1-0,5 мм жижигхэн учир хүний нүдэнд харагддаггүй амьтан юм. Иймд энгийн тоос сорогчоор бүрэн цэвэрлэгддэггүй. Гэрийн тоосны хачигт хамгийн тохиромжтой орчин 20-30 хэмийн дулаан бүхий орчин. Уг хачигны өндөг бие гүйцсэн хачиг болтлоо дөрвөн долоо хоног зарцуулна. Эмэгчин хачиг дөрвөн долоо хоногт 300 хүртэл өндөг гаргадаг. Хүн амьтны үс, хагаас хооллодог бөгөөд нэг хүн хоногт 1-1,5 гр хагийг арьснаасаа хаядаг нь хэдэн зуун мянган хачигийг тэжээхэд хүрэлцээтэй юм. Гэхдээ гэрийн тоосны хачигтай байна гэдэг нь ариун цэврийг сахиагүй гэдэгтэй холбоогүй. Харшилтай хүмүүст маш хүндээр нөлөөлдөг бөгөөд тэд энэ хачигны ялгадасаас амьсгалын замаар авч үүнд хүний бие янз бүрийн хариу урвал үзүүлдэг. Хүүхдийн гуурсан хоолойн багтраа, харшлын өвчний 80 хувийг гэрийн тоосны хачиг үүсгэдэг нь аль хэдийн тогтоогджээ.



Харин та бүхэн Bukang Sems компанийн бүтээсэн тоос сорогч нь хэт ягаан туяа, випраторын тусламжтайгаар гэрийн тоосны хачигийг 99.9 хувь цэвэрлэж, устгадаг юм байна.

Жирэмсэн болон залуу эхчүүд уг бүтээгдэхүүнүүд тогтмол хэрэглэх нь хүүхдийнхээ эрүүл өсөлтөд чухал хөрөнгө оруулалт болох юм байна.





























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()