Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчийн тоо, тэдний хүсэлтийг Юнивишн нэн тэргүүнд тавьж гадаадаас авдаг интернэтийн урсгалаа хязгааргүй болгосон бөгөөд технологийн шинэчлэлтийг хийснээр энэхүү хувьслыг хийж байна.
Ингэснээр Юнивишн Монголын интернэтийн үйлчилгээнд доорх шинэ стандартыг бий болгож байна. • Интернэтийн хурдны заалт тэг(0)-ээс биш 1Mb-аас эхэлдэг боллоо.
• Интернэтийн хурд хэрэглэгчийн сонгосон хурдаас буурах технологийн боломжгүй боллоо.
• Харин сонгосон хурдаасаа 3 дахин өндөр хурд руу хэлбэлздэг боллоо.
Энэ нь юу гэсэн үг вэ? Жишээгээр тайлбарлая. Юнивишнийн өрхийн интернэтийн хурд 1Mb-аас эхэлдэг бөгөөд энэхүү хурдыг сонгон хэрэглэдэг хэрэглэгчийн интернэтийн хурд хэзээ ч 1 Mb-аас доошоо буурах боломжгүй болж харин дээшээгээ 3Mb хүртэл хэлбэлзэх юм. Хэрэв хэрэглэгч 2Mb интернэт хэрэглэдэг бол хурд нь 2MB-аас 6Mb-ийн хооронд хэлбэлздэг болж цааш энэ мэтчилэн үргэлжилнэ гэсэн үг юм.
Хамгийн гол нь хурд нэмэгдсэн ч хэрэглэгчдийн үйлчилгээний төлбөр нэмэгдэхгүй хэвээр байна гэдгийг дуулгахад таатай байна.
Юнивишнийн одоогийн хэрэглэгчид 8-р сарын 1-нээс эхлэн “интернэтийн хувьсал”-руу шилжих бол шинэ хэрэглэгчид холбуулсан өдрөөсөө эхлэн мэдрэх боломжтой.
Ийнхүү та Юнивишнийн интернэт үйлчилгээний шинэ хэрэглэгч болохоор шийдсэн бол 8 дугаар сарыг дуустал суурилуулалтын хураамж 0₮ болж 1-ээс 5Mb хүртлэх интернэтийн сарын хураамж 20%- 26% хямдарсан байгааг дуулгая.
Зөвхөн Интернэтийн үйлчилгээг бус IPTV, интернэт, суурин утсыг хамтад нь авахыг хүсч байгаа бол Гурвалсан үйлчилгээний 210,000 төгрөгийн үнэ бүхий Smart box, HD Box төхөөрөмжүүд үйлчилгээнийхээ суурилуулалтын хамт 77% хувь хямдарч байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
77118811 болон
1424 утаснаас,
www.univision.mn вэб сайтаас авна уу.
Урамшуулал 8 дугаар сарын турш үргэлжилнэ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.