“National Geographic Traveler 2012” –ын финалын бүтээлүүд

2012-07-28, 20:21
19,592

Үндэсний газар зүйн агентлаг болох National Geographic-ийн аялал ангилалд тусгайлан явуулдаг “National Geographic Traveler” -ийн 24 дэх фото шалгаруулалт дуусах дөхөж байна. Шүүгчид ялагчдын удахгүй нэрлэнэ. Үзэгчдийн саналыг онлайнаар авах арга хэмжээ 7 дугаар сарын 20-нд дуусжээ. Та бүхэнд уг тэмцээнд оролцогчдын бүтээл дундаас Аялал жуулчлал, Байгалийн гоо сайхан, Орон зайг мэдрэхүй, Санамсаргүй агшнууд гэсэн төрлөөс нь тайлбарын хамт толилуулъя. Зургийн тайлбаруудыг тухайн зургийг авсан гэрэл зурагчид бичсэн бөгөөд түүнийг нь Монгол хэл дээр хөрвүүлэн хүргэлээ.

“National Geographic Traveler 2012” –ын финалын бүтээлүүд



1. Галт уулын лааван дундах үнсэлт: Энэ зургийг авах үед бид нөхөртэйгөө Хавайн арал дээрх Калапана ууланд аялалын групптэй хамт явсан. Галт уулнаас гарч хажуугаар өнгөрч буй халуун лаавын өмнө фото аппаратаа хөл суурин дээр тогтоож бид хоёр зургаа даруулах тэр агшинд нөхөр маань намайг үнссэн гайхамшигтай агшныг харуулсан сайхан зургийг бүтээж чадсан. 

www.caak.mn (36 фото)

2. Өнгөрсөн сард Арктик-Бейп энэ зургийг авсан. Энд хүн суулгасан бөмбөлөг хөөрч байсан хамгийн өндөр цэг болсон. Мөсөн уулуудын дундуур нисч өнгөрч буй бөмбөлөг үнэхээр сайхан. 

www.caak.mn (36 фото)

3. Альпийн нурууны хойт өндөрлөгийн далайн түвшнээс дээш 3800 метрт өргөгдсөн мөсөн агуйг судалж байна, үүнийг үгээр илэрхийлэх аргагүй. Зуны улиралд мөс хайлж байх үед бүр хэцүү. Энэ үед маш их анхаарал хянууртай байж хөдөлгөөний өчүүхэн ч алдаа гаргалгүйгээр өөрийн биеэ бүхэлд нь үүнд зориулах нь чухал байдаг. Ингэж чадсанаар хүн байгалийн жинхэнэ цэвэр бөгөөд өвөрмөц зүйлийн гүнд нэвтэрдэг.

www.caak.mn (36 фото)

4. Нар тэдний царайг алтлаг шар өнгөөрөө илбэн таалж байна. Энэ зургийг  Филиппиний жууллчлалын нийслэл хэмээн нэрлэгддэг Себугийн баруун хойд эрэгт авчээ. Энд жил бүр Лапиахан нэртэй гоё баяр болдог. Анх 2008 онд энэ баярыг тэмдэглэсэн. Хүүхдүүд далай тэнгисийн сэдэвтэй өнгө бүрийн хувцас өмсч хотыгоо хүрээлэн байдаг сувдан цагаан эрэгт хүндэтгэл үзүүлдэг. Энэ зурагт бүх юмс зохицолтой сайхан буужээ.

www.caak.mn (36 фото)

5. Филиппиний Болинао мужийн Патар сууринд нар жаргаж байна. Загасчдын тор эргээс тэнгис хүртэл үргэлжилжээ.

www.caak.mn (36 фото)

6. Майко хэмээх зураг. Энэ зургийг Японы Киотод авчээ. Энэ бүсгүйн нэрийг Тосимана гэдэг. Бүсгүй эхлээд зургаа авахуулахаас татгалзсан ч дараа нь зөвшөөрчээ.

www.caak.mn (36 фото)

7. Хавайн ольтригийн Оаху арлын эрэгт халимны төрлийн далайн гахайнууд байнга ирдэг. Энэ зургийг авах үеэс эхлэн тэд фото зурагчны завьтай хамт бүтэн цаг гаруй сэлжээ.

www.caak.mn (36 фото)

8. Хүүхдүүдийн баяр баясгалан. Филиппиний Себу хотод машинд хөгжин цэнгэж байна. Гунигийг мэдэхгүй жинхэнэ баяр хөөр.

www.caak.mn (36 фото)

9. Тамблиан нуур Индонезийн Бали арал дээрх Мундук суурингийн Мортар галт уулын хойд өндөрлөг дээр оршдог. Энэ нуур уулсын хонхорт үүссэн 3 нуурын нэг. Бауян, Бератан нуур нь арай зүүн зүгт оршино. Тамблиан нуурын эрэгт Губуг сүм байдаг. Их бороо ордог тул сүмийг ус аажмаар живүүлсээр байна.

www.caak.mn (36 фото)

10. Настай бирм авгайн хөрөг.

www.caak.mn (36 фото)

11. Бодит амьдрал. Шри-Ланкийн сүмийн үүдэнд сууж буй өвгөн. Тэрбээр дөлгөөн. Газарт хөдөлгөөнгүй сууж эргэн тойрноо ажиж сууна. Нүүрэн дээрх үрчлээс нь түүний амьдралын түүхийг илтгэх аж.

www.caak.mn (36 фото)

12. Найз минь баяртай. Заан ой ухаанаараа гайхагддаг. Энэ амьтан бусдыг өрөвдөх, өгөөмөр загнах, хамт санаа зовох зэрэг мэдрэмжийг илэрхийлж чаддаг. Нас барсан заан дээр махчин амьтад шувууд овоорч байхад энэ эмэгчин заан гүйн ирж тэднийг хөөж байгаа агшин. Энэ заан нэлээд хэдэн цаг нөхрөө манан энд зогсжээ.

www.caak.mn (36 фото)

13. Хар салхины голомт ба цахилгаан цахилт. Энэ зургийг Небраска, Канзасын зааг дээр авчээ. 

www.caak.mn (36 фото)

14. Холи Холи өнгө будгийн фестиваль. Энэ үеэр хүмүүс бие бие рүүгээ өнгө бүрийн будаг, нунтаг цацдаг. Нутгийн хүмүүс: «Бүү гомдоорой. Энэ бол Холи баяр шүү дээ!» -гэж хэлээд будаг цацдаг.

www.caak.mn (36 фото)

15. Өлсгөлөн хязгааргүй. Ботсваны нэгэн эм арслан Мореми дархан цаазтай газарт анаашийг зулзагатай нь хөөж гүйцжээ. Аятай боломжийг тааруулан түүний зулзага руу дайрч байна.

www.caak.mn (36 фото)

16. Аляскийн Челатна нуурнаас усны онгоцноос хөөрөх үнэхээр сайхан. Аляскийн олон сайхан газарт ингэж онгоцоор дөхөхөөс өөр аргагүй байдаг.

www.caak.mn (36 фото)

17. Цасан шуурга. 1441 метрийн өндөрлөг дээрх Бузлужын дурсгалт газар. Үүнийг 1891 оны үйл явдалд зориулан болгарын коммунистууд барьжээ. 1891 онд социалистууд Димитр Благоевын удирдлагаар нууцаар цугларч социалист хөдөлгөөн байгуулахаар шийджээ. Энэхүү дурсгалыг 1981 онд нээжээ. Засгийн газар энэ газрыг санхүүгийн хувьд дэмжиж чадахгүй болсон тул гундах байдалтай болжээ. Гэсэн ч өвөл энэхүү объектыг харахад мартагдахааргүй сайхан сэтгэгдэл төрүүлнэ.

www.caak.mn (36 фото)

18. Йосемитигийн хөндий. 2011 оны 4 дүгээр сарын өглөө эрт. Йосемитигийн хөндийд манан буужээ. 

www.caak.mn (36 фото)

19. Энэ бол чиний амьдрал. Энэ зургийг бүтээх санааг нэгэн зохиолч өгсөн гэнэ. Терри Гудкайнд:  «Чиний амьдрал бол чиний л амьдрал. Өндийж бос, амьдар». Колорадо муж.

www.caak.mn (36 фото)

20. Эрт намар болжээ. Канадын Онтариогийн Мускокагийн дүүрэгт ийм сайхан намар болдог. Энд дахин дахин ирэх санаа байнга төрдөг.

www.caak.mn (36 фото)

21. Бельгийн Брюггед нар жаргаж байна. Брюгге хот дундад зууны уран барилгаараа алдартай. Энд Белфорт, гот маягийн дугана, Охин тэнгэр Мариягийн сүм, зүүн талд ариун Сальваторын дугана байна. Харин баруун талд байшингуудын дээвэр жаргаж буй нарны гэрэлд умбана. 

www.caak.mn (36 фото)

22. Багамын Эксумын арал дээгүүр зайнаас удирддаг камертай онгоцоор нисэхэд үнэхээр сайхан.

www.caak.mn (36 фото)

23. Луугийн давалгаа. Энэ зургийг Кее наран шарлагын газар хийжээ

www.caak.mn (36 фото)

24. Хятадын Сычуань мужид нүүдэлчин эмэгтэй анхны цасны дараа сарлагаа сааж байна.



25. Палузын толгодод үүр цайлаа. Нарны эхний цацраг Зүүн Вашингтоны толгодыг гийгүүлнэ. 



26. "Британий Колумбийн Тофинод хөтөчөөр явж байхад завины хажуунаас бөгтөр халимын зулзага гэнэт гарч ирсэн юм. Буцах замдаа нэлээд хэдэн зугаацан тоглож буй халимтай таарчээ. Энэ үнэхээр сайхан байсан" -хэмээн гэрэл зурагчин сэтгэгдэлээ ярьсан байна.



27. Мадагаскар – өвөрмөц сонин ихтэй нутаг. Байгалийн баялаг нөөцтэй мөртлөө манай гаригийн ядуу улсын нэгд ордог. Энэ арлын модыг тайрч, уул уурхайн ажлын нэрээр байгалийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулсан ч гэсэн хүн ардынх нь сэтгэлийн сайхан хэвээр үлджээ. Энэ эмэгтэй бол тосгоны удирдагчийн эхнэр.

www.caak.mn (36 фото)

28. Тайлбаргүй

www.caak.mn (36 фото)

29. Усан доорх серфинг. Фото зургийг Фужи орчмын усан доор авчээ.

www.caak.mn (36 фото)

30. Ертөнцийн эзнийг харах цонх. Энэ зургийг ӨАБНУ-ын баруун капа мужийн Танквад авчээ. Доошоо хараад бид ямар өчүүхэн юм бэ хэмээн бодогдсон.

www.caak.mn (36 фото)

31. Кенийн Самбуру дархан цаазат газрын африк леопард.

www.caak.mn (36 фото)

32. Ватиканий музейн дугуй шат.

www.caak.mn (36 фото)

33. Тайлбаргүй

www.caak.mn (36 фото)

34. Солонгон дундах хүн. Куала-Лумпурын төвийн солонгын өнгөтэй зочид буудал.

www.caak.mn (36 фото)

35. Галт уулын лаав ашигтай шаварыг өөрөөсөө ялгаруулдаг. Энэ шаварт бүтэн биеэрээ орж болно. Энэ галт уулын тогоонд 10-15 хүн багтах хэмжээтэй. 

www.caak.mn (36 фото)

36. Өргөгч цамхагуудаас бүтсэн ой гэлтэй. Энэ зургийг Луизиана мужийн Сент-Бернард Пэришийн нэгэн дүүрэгт Катрина хар салхины дараа авчээ.

www.caak.mn (36 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()