Монгол улс гал түймэр унтраах шинэ агаарын хөлөгтэй боллоо

2012-07-22, 22:51
23,186

Томас Эйр ХХК нь байгал хамгаалах үйл ажиллагаанд өөрсдийн боломжоор хувь нэмэр оруулах үүднээс Монгол Улсад анх удаа АНУ-д үйлдвэрлэгдсэн хөдөө аж ахуйн, ойн хээрийн түймэр, хортон шавьж устгах зориулалт бүхий Эйр Трактор АТ-602 агаарын хөлгийг худалдан авлаа.

Монгол улс гал түймэр унтраах шинэ агаарын хөлөгтэй боллоо





Дэлхийн шилдэг технологи, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, компьютерээр тоноглогдсон энэхүү агаарын хөлөг нь сүүлийн үед манай улсад ихээхэн хор хохирол учруулаад буй Ой хээрийн түймэртэй тэмцэх, газар тариалан, ой, бэлчээрийг хортон шавжаас хамгаалах хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм.



Эйр трактор АТ-602 агаарын хөлөг нь богино зайд эргэлт хийх ба гал гарч буй ойн нарийн зурвасыг тодорхойлж хот суурин газар, хөндий хавцал зэрэг байршлуудыг нарийвчлан судлаж нислэг үйлдэж болдог давуу талтай. Мөн эрүүл ахуйн шаардлага, химийн бодисын тоосруулалт, цацалтын нөлөөлөл нь газрын хэвгий дагах нислэгт тусгайлан зориулсан тул авиахимийн бэлдмэл агаар мандалд уурших, даялалт-шилжилт үүсгэхгүй онцлогтой юм.



Энэхүү агаарын хөлгөөр ой хээрийн түймрийг агаараас унтраах, хөдөө аж ахуй, газар тариалан, бэлчээр ургамал хамгаалахад агаараас хортон шавжийг устгах, авиахимийн бэлдмэл, бордоо цацах зэрэгт ашиглах юм байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()