Тогосны хумсаар хийсэн хоолыг “Газар, тэнгэрийн дунд орших дал модны цэцэрлэг” хэмээн яруу найргийн мэт нэрээр нэрлэдэг.
“Танайд жирийн хоол хийдэг үү?” гэж асуухад тэд дуфуны хальс маягийн шарсан зүйлээр амталсан ямар нэгэн амьтны засааг санал болгодог. Учир нь эндэхийн ердийн хоол гэдэг ойлголт нь засаагаар хийсэн төрөл бүрийн хоол, зуушны аль нэг юм байна.
Жишээлбэл та эндээс перцээр амталсан нохойны шодойг захиалж болно. Харваас өөдөөс ёрдойх нохойны “бахархлыг” идэх хүсэл төрнө гэдэг их хэцүү. Гэхдээ зөөгч нар нь бол үүнийг идсэн эр хүн ер бусын эрч хүчтэй болдог гэж “рекламдах” ажээ.
Хандгайн засааг Guolizhuang-ийнхан карпаччо маягаар хийдэг. Маш хурц амтлагчаар амталдаг ажээ.
Аливаа амьтны шодойны махыг залгих нь битгий хэл зажлана гэдэг тун хэцүү гэдэгтэй та санал нийлэх байх. Ямартай ч уг рестораны танилцуулгаас үзэхэд дэлхийн суут байлдан дагуулагчид, удирдагчид, агуу уран бүтээлчид нь засаагаар хийсэн хоолонд ухаангүй дуртай байсан хэмээн бичжээ. Жишээлбэл Напелеон, Спилберг, Пикассо, Мао Зидунь зэрэг хүмүүс амьтны засаагаар хийсэн хоолыг идэхийн тулд хол замыг туулж, олон хоногоор ч хамаагүй аялдаг байсан гэнэ.
Guolizhuang рестораны үндсэн хоол нь засааны цуглуулга ажээ. Энэхүү хоолонд бух, ухна, тэхийн засааг нэгэн зэрэг багтаасан байдаг. Хоолыг хуурахдаа бугын цустай хольсон вискиг ашигладаг байна.
Энэ хоолны хамгийн гол хачир нь тахианы өндөг юм байна. Амт нь бол маш аятайхан ажээ. Эмэгтэйчүүд энэ хоолноос их хэмжээгээр идэх юм бол сахал ургаж, хоолой нь бүдүүрдэг гэж ярьдаг байна.
Харин брокколли байцаагаар чимэглэж, грилл дээр шарсан бугын төмсөгийг эмэгтэйчүүдэд идэхийг их зөвлөдөг байна. Учир нь арьсыг торгомсог зөөлөн болгодог шидтэй гэнэ.
Guolizhuang ресторанд мөн өт хорхойгоор хоолыг ч хийдэг байна.
Цэсний төгсгөлд нь “Шатаж буй эрхтэн болон өндөг” гэдэг нэртэй сонирхолтой хоол байх ажээ.