1. 21 настай Хан Чи-Хай, оюутан. Шаймий эрүүнээсээ болж тэрээр дунд сургуульдаа ч тэр, оюутан болоод ч тэр дандаа шоолуулдаг байна. Гэвч тэрээр гоо сайхны мэс заслын моделийн тэмцээнд оролцож, энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ. Хан Чи-Хай нь тэмцээнд оролцох хүсэлтийг гаргасан 300 охины нэг юм байна. Хоёр сар гарангийн дараа түүнд эрүүний хоёр хагалгаа хийжээ. Тэрээр: “Автобус юмуу метронд явж байхад хүмүүс зөвхөн миний эрүүрүү л харж байгаа юм шиг надад санагддаг.”- гэсэн байна. (© Jean Chung)
2. Хонг Чай-Чин, 21 настай, финалын шатны оролцогч. Энэхүү зураг дээр түүний эрүүний рентген зургийг авч байгаа байдлыг харуулжээ. Тэр мөн тун удахгүй эрүүний хагалгаанд орно.(© Jean Chung)
3. Эмч нар Хан Чи-Хайн эрүүг хэмжиж, хамгаалалт тавьж байна. Ингэснээрээ хагалгааны үеэр гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх ажээ. (© Jean Chung)
4. 19 настай Си Че-Сео – г та харж байна. Тэрээр нүүрнийхээ хэмжээг жижигрүүлснээр илүү царайлаг, бас зураг авахуулахдаа гоё гардаг болно хэмээн найдаж байгаа аж. Түүний мөрөөдөл нь жүжигчин болох. (© Jean Chung)
5. Эмч нар 28 настай хийлчин бүсгүй Жеонг Гян-Хвя-г мэс засалд бэлдэж байна. Тэрээр өөрийн гадаад төрхөндөө маш дургүй бөгөөд бүтэн жил үүнээсээ болж нойргүй яваа ажээ.(© Jean Chung)
6. Жеонг Гян-Хвя-гийн хацарны мэс засал эд өрнөж байна. (© Jean Chung)
7. Чонг Чи-Хай-н ээж Ли Ми-Сук нь мэс заслын дараах охиноо хараад тэсэлгүй нулимс унагаж байна. Чонг Чи-Хай нь эцэг эхийнхээ санааг зовоохгүйн тулд тэмцээнд оролцох хүсэлтийг нууцаар тавьжээ. (© Jean Chung)
8. Мэс засалд орсныхаа маргааш нь Чонг Чи-Хай нь эмнэлгийг орхиж, ээжтэйгээ хамт гэртээ харьжээ. Тэрээр гэртээ харих замдаа мэс заслын дараах хамгийн хүнд үе, өвдөлтийг туулсан байна. (© Jean Chung)
9. Мэс заслаас 2 долоо хоногийн дараах Хан Чи-Хай-н төрх. Хэдийгээор хавдартай байгаа боловч Хан Чи-Хайн царай нь хамаагүй жижигхэн харагдаж байна. (© Jean Chung)
10. Мэс заслаас хойш 2 сар өнгөрөхөд Хан Чи-Хай нь “Гоо сайхны мэс заслын модель” тэмцээнд түрүүлсэн хэмээн зарлагдсан юм. Түүний хэлснээр, мэс заслын дараа өөрийгөө доогуур үнэлэхээ больж, хайр дурлалтай учрахыг хүсэх болсон байна. (© Jean Chung)