Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
АНУ номхон далайн өмнөд хэсэгт Бикини шүрэн аралд атомын бөмбөг дэлбэлснээс хойш долоо хоногийн дараа 1946 оны 7 дугаар сарын 5-нд авто машины инженер байгаад дараа нь дизайнер болсон Луи Реар хэмээх франц эр дэлхий нийтэд далайн эрэг дээр амрагчдад нэгэн усны хувцасны загвар толилуулжээ. Эмэгтэйчүүд аль болохоор биеэ илүү их наранд борлуулах гэж мэрийцгээж байсан нь түүнд энэ загвараа бикини хэмээн нэрлэх санааг өгчээ. Гэвч усны хувцас Луи Реарыг бикиниг бүтээхээс өмнө бараг 3000 жилийн өмнө бүтээгдсэнийг эртний грекийн хайрцаг сав, шигтгэмэл бүтээлүүд дээр байдгийг эдүгээ харж болно. Тухайлбал, тэр үеийн усны хувцастай эмэгтэй тамирчдын хувцас ердөө хоёр хэсгээс бүрдсэн байдаг. Харин Реарын бүтээлийн онцлог нь усны хувцсыг нэхмэл материалаар хийсэн нь энэхүү хувцасыг олны өмнө өмсөж болох бололцоотой болгосонд оршино. Луи хэлэхдээ: Бикинигийн хоёр хэсэг хоёулаа хуримын бөгжний нүхээр багтдаг. Хэрэв багтахгүй бол энэ бикини биш гэжээ. Та бүхэнд анхны бикини ямар байсныг харуулсан Life сэтгүүлд хэвлэгдсэн зургуудыг толилуулж байна.