Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Нийгмийн хариуцлагын хүрээнд Юнител группийн санаачлан хэрэгжүүлсэн “5 БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийн 5 дах байрны эзэн тодорлоо. Энэ оны 3-р сараас дахин эхэлсэн уг хөтөлбөрт Юнителийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгчид хамрагдсанаас Х. Оюундэлгэр, Э. Мөнх- Эрдэнэ, Ж. Самбуу, Д. Мөнхбаатар нар байрны эзнээр тодроод байсан билээ. Тэгвэл хамгийн сүүлийн байрны азтанаар Завхан аймгийн харъяат Ц. Шийрав тодорсон юм. Ирэх хичээлийн жилээс эхлэн их сургуульд орохоор төлөвлөн, шалгалт өгөхөөр гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байх үедээ цоо шинэ нэг өрөө байрны эзэн боллоо. Амьдралд дөнгөж хөл алхан орж байгаа залуу “5 БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийн азтан болсонд Юнител группийн хамт олон төдийгүй олон хүн эзнээ зөв олсон байр хэмээн ихэд билэгшээж байсан юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.