Өнөөгийн хятад орон

2012-07-07, 23:27
28,330

Хятад хүн амаараа дэлхийд нэгдүгээрт, Эдийн засгаараа хоёрдугаар байр эзлэж байна. XXI зуунд энэ эрчээрээ хөгжсөөр байвал дэлхийн хамгийн хүчирхэг орон болоход тун ойрхон байгаа гэдгийг судлаачид дуу нэгтээ ярьж байна. Энэ удаа та бүхэндээ 5, 6-р сард хятадад авсан гэрэл зургуудыг тайлбарын хамт хүргэхээр бэлтгэлээ. Нийтлэлдээ хятадын ард түмний сансар судлал, нүүдэлчин омгууд, европын уран барилгын дуурайсан барилга байгууламжууд, багана дээрх бүжиг, жирийн фермерүүдийн амьдрал гэх мэт олон талыг харуулахыг хичээлээ.

Өнөөгийн хятад орон



Орон сууцны барилга дээр ажиллаж буй ажилчин. Аксу Шиньжан-Уйгарын автономит тойргийн Аксу хот. 2012 оны 6 дугаар сарын 17.



Уйгур хүн өөрийн байшин байсан газар диван дээр хэвтээд өөрийн эд зүйлсээ манаж байна. Түүний байшинг шинэ орон сууцны хороолол барих зорилгоор буулгажээ. Шиньжан-Уйгарын автономит тойргийн Аксу хот. 2012 оны 5 дугаар сарын 13.



«Hugo Boss Black Fashion Show» үзүүлбэрийг үзээд харьж яваа эрэгтэй хүн гудамжны улаан гэрлэн чимэглэлийн гэрэлд гар утасныхаа дэлгэцний гэрлийг харж байна. Бээжин хот. 2012 оны 5 дугаар сарын 18.



Бээжингийн худалдааны төвд тоглоомон цэргүүдийн дунд тоглож буй хүүхэд. Бээжин хот. 2012 оны 6 дугаар сарын 14.



Тяньжин хотын Wuqing дүүргийн «Florentia Village» төв рүү хөтлөдөг суваг дээрх гүүр. 2012 оны 6 дугаар сарын 13. Италийн хуучин маягийн хийцээс санаа авч хийсэн худалдааны төвийг барихын тулд 220 сая америк доллар зарцуулжээ. Энэ дүүрэг эрдэнэ шишийн тариалангийн талбай байсан газар баригджээ. 200,000 хавтгай дөрвөлжин метр талбай эзлэдэг. 



Тяньжин хотын Wuqing дүүргийн Флоренц маягийн хийцтэй «Florentia Village» гудамжаар яваа хүмүүс. 2012 оны 6 дугаар сарын 13.



Гэрлэж буй залуус хуримын фото зураг авахуулж байна. Шанхай хот. 2012 оны 5 дугаар сарын 29.



«Шэньчжоу-9» сансрын удирлагат хөлөг, пуужин зөөгч «Агуу аялал-2F». Ганьсу муж дахь сансрын «Цзюцюань» хөөргөх талбай руу зөөвөрлөгдөхийн өмнө. 2012 оны 6 дугаар сарын 9.



Жуулчид Бээжингийн Тяньаньмэнь талбайд улсын тугийг мандуулах ёслолыг харж байх хооронд энхийн манаанд зогсож буй хятадын цагдаа нар. 2012 оны 5 дугаар сарын 3.



2010 онд газар хөдлөлтийн үеэр нэрвэгдсэн иргэдийн түр орогнох лагерь. Цинхай мужийн Юйшу хот. 2012 оны 4 дүгээр сарын 23. Бараг 2 жилийн турш газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүс шинэ байр өгөхийг хүлээн амьдарч байна.



Бээжингийн захад байдаг «Шато Лаффит» зочид буудал нь францын түүхэн Мезон-Лаффит шилтгээний хуулбар юм. Энэхүү шилтгээнд гоёмсог зочид буудал, спа-төв, дарсны музей байрладаг. 2012 оны 6 дугаар сарын 12.



Бээжингийн төвийн ногооны захын худалдагч эмэгтэй. 2012 оны 6 дугаар сарын 1.



Цөллөгөнд буй лам Түвд дэх хятадын засаглалыг эсэргүүцсэн цуглааны үеэр өөрийгөө шатаасан 50 настай Тамдин Тарагийн зургийг гартаа барьжээ. Энэтхэг улс. 2012 оны 6 дугаар сарын 15.



Дэлхийн хамгийн их хүн ам шигүү суурьшсан нийслэлийн нэг 19 сая хүн амтай Бээжин хот. 2012 оны 1 дүгээр сарын 12.



Зүүн хятадын Аньхой мужийн Хэфэй хотын ажилчид Чаоху нуурыг ургамлаас цэвэрлэж байна. 2012 оны 6 дугаар сарын 13. Чаоху нуур хэмжээгээрээ хятадад 5 дугаарт ордог.



Шиньжан-Уйгарын автономит тойргийн Аксу хотын сургуулийн өмнөх бэлтгэл ангийн хүүхдүүд. 2012 оны 6 дугаар сарын 7. Самбар дээр Хятадын Коммунист намын тэмдэг байна. 



Мьянматай хил залгадаг Юньнань мужийн Yingjiang хотын тутрагын талбай дээр ажиллаж буй эмэгтэй. 2012 оны 5 дугаар сарын 26.



Угсаатны цөөнхийг төлөөлсөн хятад бүжигчин «Colourful Guizhou» дууг давтан бэлтгэл сургуулилт хийж байна. Гуйчжоу мужийн Гуйян хот. 2012 оны 6 дугаар сарын 10.



Шанхайн Пудун дүүргийн Хуанпу голын усанд ойсон Өндөр байшин болон усан онгоцны дүрс. 2012 оны 6 дугаар сарын 3.



Жуулчид Бээжингээс хойно оршдог Бадалин дахь Их цагаан хэрмэн дээр аялаж байна. 2012 оны 6 дугаар сарын 2.



Хонконгийн Виктори усан буудалд буусан солонго. 2012 оны 6 дугаар сарын 19.



Худалдагч худалдан авагчдыг хүлээх зуур өөрийнхөө нүүрэнд баг хэмжиж үзэж байна. 2012 оны 5 дугаар сарын 14.



Бээжингийн захад байдаг францын түүхэн Мезон-Лаффит шилтгээний хуулбар «Шато Лаффит» зочид буудлын дотоод байдал. 2012 оны 6 дугаар сарын 12.



Хятадын Шиньжан- Уйгарын автономит тойргийн казах нүүдэлчид Алтайн тэгш өндөрлөгт малаа бэлчээж байна. 2012 оны 6 дугаар сарын 2. Энэ тойрог зүүн талаараа Монгол улстай, баруун талаараа Оростой хиллэдэг. 



 Хайянд болсон Азийн наран шарлагын III тоглолтын нээлт дээр дуулж буй дуучин. 2012 оны 6 дугаар сарын 16.



Хятадын хараагүй тэрс үзэлтэн Чэня Гуанчэний эх Wang Jinxiang Бээжингээс зүүн өмнө зүгт 600 километрт оршдог Шаньдун мужийн дахь Dongshigu тосгонд дахь гэртээ хүүгээ дурсан уйлж сууна. 2012 оны 6 дугаар сарын 9. Энэ хүн эрх баригчид түүний гэр бүлийг хэлмэгдүүлж, хэрхэн хүүг нь баривчилсан тухай ярьж сууна. Өнгөрсөн сард Чэн Гуанчэн АНУ-д ирж эхнэр хоёр хүүхдийнхээ хамт Нью-Йоркт суурьшжээ.



Фермерүү авто машины замаар галуу тууж явна. Чжэцзян мужийн Тайчжоу хот. 2012 оны 6 дугаар сарын 17.



Бээжин хотод зохиогдсон багана дээрх бүжгийн тэмцээнд оролцож буй эмэгтэй бүжигчин. Бээжингийн шөнийн цэнгээний газруудад буурай хөгжилтэй орнуудаас ирсэн тайчигч охид олон байдаг. 2012 оны 5 дугаар сарын 26.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()