GALAXY SIII гар утасны Монгол дахь АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ

2012-07-05, 19:43
16,853

Дэлхийн гар утасны хөгжлийн шинэ үеийг бүтээгээд байгаа Samsung Galaxy S3 гар утсыг борлуулах Монгол дахь цорын ганц албан ёсны түнш Мобиком Корпорациас хэрэглэгчиддээ танилцуулах, борлуулалтын нээлтийн арга хэмжээ боллоо. Монголын урлаг соёл, бизнесийн болон нийгмийн бүхий л салбарыг төлөөлсөн зочид хүрэлцэн ирсэн байлаа

GALAXY SIII гар утасны Монгол дахь АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа













Дэлхийн 28 улсад албан ёсоор нээлтээ хийж, худалдаалагдаж байгаа Galaxy S3 гар утас Монголын зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхэллээ. Мобиком Корпорацийн гар утас лизингийн нөхцөлийг хангасан 100,000 гаруй мянган хэрэглэгчдээс ХАМГИЙН анхны Galaxy S3 гар утсыг өөрийн болгох азтай хэрэглэгчээ өнгөрөгч Баасан гарагт МҮОНТ-ээр тодруулж, азтан Ж.Баяраад /990700**/ нээлтийн арга хэмжээний үеэр гардуулсан юм.











Ёслол хүндэтгэлийн үдшийн арга хэмжээг Мобиком корпорацийн Маркетингийн албаны захирал Б.Баатарзаяа, Самсунг Элэктрониксын Төв Ази бүсийн Маркетинг, Борлуулалтын захирал Ноён Чо /Mr.Cho нар албан ёсоор нээсэн.





















Сонгодог хөгжмийн намуун аязанд ёслолын улаан хивснээ алхсан хүндэт зочид, уригдсан 100 эрхмүүд дундаас азтанаар Б.Гантулга /Улаанбаатар капитал компанийн гадаад худалдааны захирал/  тодорч, түүнд шинэхэн бүтээгдэхүүний дээжээс бэлэглэлээ.





SAMSUNG GALAXY SIII ухаалаг гар утас нь таныг ойлгодож, мэдрэх болно.Танд хамгийн энгийн, бас хялбараар гар утасны төгс хэрэглээг мэдрүүлж, шинэ мэдлэгийг олж авахад тань туслах болно.



Бусад ижил төрлийн ухаалаг утсанд байхгүй дараах функцууд нь үнэхээр гайхалтай:

 Smart stay: Таны харцыг мэдрэнэ. Таныг дэлгэц рүүгээ харж байгаа үед дэлгэцний гэрэл огт унтрахгүй. Харин нүдээ аних, харцаа шилжүүлэхэд мэдэрч дэлгэцний гэрэл унтарна.

S voice: Улаанбаатрын цаг агаарыг мэдэх, хөгжим тоглуулахыг хүсвэл зүгээр л утсандаа хэл. Тэр таныг ойлгож үйлдэл хийх болно.

Direct call: Зарим тохиолдолд мессэж бичихээ болиод шууд залгахаар шийдэх тохиолдол байдаг уу. Тэгвэл таны  уншиж байгаа эсвэл SMS бичиж буй дугаар руу таныг гар утсаа чих рүүгээ ойртуулахад шууд дуудлага хийх болно.

Smart alert: Та утасныхаа дууг хаасан байгаа үед таны мэдээгүй өнгөрүүлсэн дуудлага, мессэжийг утас тань чангаар дуугарч, чичэрч мэдэгдэнэ.

Social tag: Утсан дээр байгаа найзын зургийг нэр өгч хадгалсан бол таны утас таны найзыг таньдаг боллоо л гэсэн үг. Таны найзын царайг утас тань нэгэнт таньсан бол та энгийгээр таны фото галлерейд байгаа найз руугаа залгах,  мессэж бичих эсвэл нийгмийн сүлжээ холбоос руу орж түүний талаар мэдээлэл, ямар post хийж үлдээсэн зэргийг мэдэх боломж нээгдэнэ.

S Beam танд хөгжим, видео болон бусад файлаа хамгийн энгийнээр хуваалцах боломжыг олгох бөгөөд ингэхийн тулд та өөрийн утсаа өөр нэг Galaxy SIII утсанд ойрхон барьхад л хангалттай.

Pop-up play: Та видео үзэнгээ мессэж бичих ч юмуу өөр ямар нэгэн үйлдэл хийх боломжтой гэвэл итгэх үү: Тэгвэл зөвхөн SIII танд энэ боломжийг олгоно.

Бусад ижил төрлийн ухаалаг утсанд байхгүй нэмэлт функцуудаас гадна SIII утас нь дараах давуу талуудтай :
-    “Samsung Galaxy SIII” ухаалаг гар утасны 4.8” HD Super Amoled дэлгэц нь таны дижитал ертөнцийг гайхамшигтай харуулахаас гадна утасны гадаргуу нь гарт барихад зөөлөн, тааламжтай мэдрэмж өгөх болно.
-    8 мегапикселийн сайжруулсан ухаалаг камерын тусламжтайгаар та үнэтэй хором мөч бүрийг алдалгүй зураг аван хадгалах болно. Нэг даралтаар 8-20 зураг зэрэг дарах бөгөөд хамгийн сайн гарсан 1 зургийг сонгоход үлдсэн зургууд нь автоматаар устах болно.
-    SIII утас нь 2G, 3G сүлжээнд ажиллахаас гадна хамгийн сүүлийн дэвшилтэт технологи болон 4G LTE сүлжээг дэмжин ажиллах болно.

Эрхэм та энэхүү технологийн гайхамшигт бүтээлийн эзэн болохыг хүсвэл Мобикомын үйлчилгээний салбаруудаар зочлон цор ганц албан ёсны эрхтэй үйлдвэрийн баталгаатай, бас интернэт  эрхийн хамт 1,100,000 / нэг сая нэг зуун мянган төгрөг/- өөр өөрийн болгоорой.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.