Мөндөр нь байнга тохиох байгалийн үзэгдэлийн нэг, бид үүнтэй тулгарч л явдаг. Статистикийн судалгаагаар үзэхэд 800 аянга цахилгаантай бороо ороход 1 удаа мөндөр орох дагавартай байдаг, түүний хэмжээ нь хушга самарын дайтай, харин 5000 цахилгаантай бороо орох тутамд теннисний бөмбөгний хэмжээтэй ордог байна. Мөндөр голдуу дулаан цаг агаарын үед аянга цахилгаан, хүчтэй бороо дагуулж буудаг.
Том мөндөрийг дундуур зүсэж харахад сонгино мэт: тэр олон давхар мөсөөр бүрдсэн байдаг юм байна. Түүний давхарагаар хүйтэн агаар мандалын дунд хэдэн удаа үүлтэй бороон дунд аялсныг нь тооцоолж тайлбарлах боломжтой байдаг ажээ. Мөндөр зуны цагт 15 градусаас дээш өсөхгүй 5 км өндөрөөс эхлэн ордог.
Мөндөрийн үүсэх шалтгаан бол борооны дуслууд хүйтэн агаарын давхарагыг нэвтэлж дээшээ болсны дараагаар доошоо буухдаа улмаар хөлдөж хатуу бөмбөлөг болон хувирдаг байна. Тэд заримдаа удаанаар дээш доош эргэлдэж, зузаан мөс цасаар хучигдаж хэмжээгээ өсгөдөг юм байна.
Энэхүү "дээш-доош" үсрэлтийн явц нь, мөндрийн дусал хөөрч буй агаарын урсгалыг эсэргүүцэх хангалттай хэмжээний мөсөөр хучигдаж жин нь нэмэгдэх хүртэл үргэлжилдэг.
20 дугаар зуун 1929 оны 05 р сарын 11-нд Энэтхэг Улсад том мөндөр орсон явдал тохиолдсон байна. Зарим мөндөр диаметраар 13 сантиметр, ойролцоогоор 1 кг жинтэй орсон. Энэхүү мөндөр нь ан амьтан, ургамал, хүмүүст ихээхэн хохирол гай учруулж- тэд дээрээс маш өндөрөөс унаж, түүгээрээ улмаар хурдаа нэмж унадаг. Энэ том мөндөр 15 минут илүүгүй унасан байна.
Нэрвэгдсэн газар нутаг дайны талбар мэт болон хувирсан байжээ.
2003 оны 6-р сарын 22-нд өмнөд төвийн Небраски мужид мөндөр орсны дараагаар томоохон албан ёсны бүртгэгдсэн мөндөр Аврора хотод орсон байна. Түүний диаметр 17,8 хэмжээтэй байв.
Харин 1879 оны 05-р сарын 30 хуй салхи дэгдсэн үед Америкийн Канзас мужид 38 хүртэлх диаметртай мөндөр орсныг олон хүмүүс харжээ. Энэхүү мөндөрийг унасны дараагаар газарт 15-20 сантиметрийн олон тооны нүх үүсэн байв.
Мөндөр орсон үед байшин, машинууд ихээхэн өртдөг, түүний дараагаар сэргээх боломжгүй болдог.