Хятадын пиктореализм. Dong Hong Oai

2012-07-03, 04:10
19,632

Зураач Дон Хонг Оай (Don Hong Oai) нь 1929 онд Хятадын Кантон-д мэндэлсэн бөгөөд амьдралынхаа ихэнхи хугацааг Сайгонд өнгөрүүлсэн нэгэн юм. Хүүхэд байхдаа хөрөг зургийн фотостудид дагалдан хийж эхэлсэн тэрээр зургийн урлагт дурлаж, хожим ч гэсэн тэндээ ажиллахаар үлджээ. Чөлөөт цагаараа тэрээр аялж, байгалийн зураг авсаар ирсэн байна. Ингээд бүгдээрээ Дон Хонг-Оай-ын аппаратаар авсан мөртлөө нарийн бийрээр урласан юм шиг зургуудтай танилцацгаая.

Хятадын пиктореализм. Dong Hong Oai



1950 онд тэрээр Вьетнамын их сургуулийн урлагийн коллежид элссэн бөгөөд, төгссөнийхөө дараа ч гэсэн тэндээ ажиллахаар үлджээ.



Вьетнамын дайны дараа буюу 1979 онд Дон Хонг-Оай нь АНУ-руу хууль бусаар цагаацилж, Сан-Францискогийн хятад хороололд амьдарч байхдаа өөрийн бяцхан студийг үүсгэжээ. Дон Хонг-Оай нь ойр ойрхон төрөлх орон болох Хятадад очиж, байгалийн зургуудаа бүтээдэг байж. Тэрээр уран бүтээлдээ орчин үеийн программ, засварыг огт ашигладаггүй байна.



Дон Хон-Оай нь гэрэл зургийн ертөнцөд Ази (хятад) хэв маягийн ер бусын чиглэлийг хөгжүүлжээ. Энэ стилиэр зураг дардаг их мастер Чин Лонг сан нь түүний багш байсан юм.



Азийн пиктореализм нь хятадын уламжлалт уран зургийнх шиг нарийн зураас, завь, шувууд зэрэг мотивуудыг агуулдагаараа онцлог. Түүний гэрэл зургууд нь ер бусын, ховсдох мэт сэтгэгдлийг төрүүлдэг байна. Түүнчлэн эдгээр зургуудад хэд хэдэн сөрөг элементүүд багтсан байдаг нь улам төгс зохицлыг илэрхийлнэ.



Дон Хонг-Оай нь азийн пиктореализм стилиэр зураг дардаг хамгийн сүүлчийн гэрэл зурагчдын нэг байсан юм. Мөн түүнийг энэ стилийн хамгийн шилдэг уран бүтээлч байсан гэж ч хэлж болно. Дон Хонг-Оай нь өөрийн ер бусын бүтээлүүдийнхээ ачаар маш олон шагналуудыг хүртэж байсан. Мөн тэрээр Швейцар дахь АНУ болон Азийн гэрэл зурагчдын нийгэмлэг болох (International Federation of Photographic Art)-ын болон Чайнатауны гэрэл зурагчдын нийгэмлэгийн гишүүн байжээ. Түүний бүтээлүүд нэг бус удаа Kodak, Ilford, Fotokina нарын нэрэмжит шагналыг хүртсэн байна.



Түүний уран бүтээлүүд сүүлийн цөөн хэдэн жилийн дотор л олон нийтэд танигдсан бөгөөд чинээлэг цуглуулагчдын үнэ хаян худалдаж авдаг урлагийн бүтээл нь болжээ.



Дон Хонг Оай нь 2004 оны 6-р сард таалал төгссөн байна.








































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()