2012 оны Холливудын хамгийн vнэтэй эмэгтэй одод

Холливудын одод орлого сайтай байдаг гэдгийг хэн хүнгүй л мэдэх биз. Харин 2012 оны хамгийн үнэтэй одод хэн байх бол? Тэдний орлого үнэхээр их юмаа.Дэлхийн хамгийн том кино үйлдвэрийн гишүүн нь байж, хамгийн алдартай бүтээлүүдэд үзэсгэлэнтэй дүрээ үлдээгээд, үр дүнд нь хүн бүрийн мөрөөддөг баян тансаг амьдрал, хөрөнгө мөнгөтэй болно гэдэг сайхан биш гэж үү.

2012 оны Холливудын хамгийн vнэтэй эмэгтэй одод

 


Кристен Стюарт “Twilight” киногоороо олны анхаарлыг татаж чадсан Кристен Стюарт 2012 онд 34,5 сая долларын орлого олжээ. Шинээр гарч байсан “сага” болгон түүний орлогыг 12,5 сая доллараар нэмэгдүүлж байжээ. Тэрээр “Snow White and Huntsman” хэмээх киноны гол дүрд тоглосон бөгөөд энэхүү кино нь мөн л их эрэлттэй байгаа юм байна.



Сандра Баллок 47 настай энэхүү жүжигчний орлого нь 25 сая доллар болжээ. Түүний тоглосон “Extremely loud and incredibly close” гэсэн кино нь түүний орлогын ихэнх хувийг авчиржээ. Үүнээс гадна тэр “The Blind side” хэмээх киноны дүрийн хувиар өөрийн орлогыг нэмэгдүүлсэн байна. Тэрээр энэхүү киногоороо 2009 онд Оскарын шагнал хүртэж байжээ.



Анжелина Жоли Брэд Питтын гэргий болох тэрээр хэдийгээр олон кинонд тоглоогүй ч, том брэндүүдийн рекламанд тоглосноор түүний байнгын орлого 20 сая доллард хүрж байна. Өнгөрсөн жил тэрээр энэхүү жагсаалтын тэргүүн байрыг эзлэж байжээ. Жоли хамгийн эрэлттэй алдартны нэг хэвээр байгаа бөгөөд тэрээр нэг жилд 78 удаа сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байна.



Шарлиз Терон. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг болох Шарлиз Терон 18 сая долларын орлоготой болжээ. Тэрээр энэ жил “Snow White and Huntsman” мөн Жэйсон Райтманы “Young adult” кинонд тогложээ. Үүнээс гадна тэрээр Dior-ын нүүр царай хэвээр байна.



Жулия Робертс хамгийн өндөр үнэтэйгээр тооцогддог Жулия Робертсийн энэ удаагийн орлого тийм ч их байсангүй. Тэрээр 16 сая долларын орлого олжээ. Ихэнхи орлогыг нь “Larry Crown” болон “Mirror mirror” кино нь авч ирсэн байна.



Сара Жесикка Паркер “I don’t know how she does it” кино нь хэдийгээр бүтэлгүй болсон ч “Их хотын секс” кинонд амжилттай дүр бүтээснээрээ тэр киноны орлогoны хувиас хүртэж байгаа юм. Америкт Паркерын үнэртэй уснууд амжилттай зарагдаж байгаа бөгөөд тэрээр Garnier компанийн рекламанд тоглодог бөгөөд түүний орлого нь 15 сая доллар байна.



Мэрил Стрип 62 настай энэ эмэгтэй хамгийн өндөр орлоготой Холливудын оддын нэрсийн жагсаалтаас гарахгүй хэвээр байна. Энэ жил тэрээр 12 сая долларын орлого олсон юм. “The iron lady” киноны Маргарэт Тэтчерийн дүрээр 3 дахь Оскарын шагналаа авсан байна.



Кристен Виг "Saturday Night Live" шоуны хөтлөгч Кристен Виг 12 сая долларын орлого олжээ. Түүнийг Америкаас бараг өөр газруудад мэдэхгүй ч тэрээр ийнхүү өөрийн мэргэжил нэгтэнгүүдээс илүү байж чаджээ. “Вегасын охидын үдэш” хэмээх кинонд гол дүр бүтээснээр түүний орлого ийнхүү өсжээ. Энэхүү кино нь 300 сая долларын орлоготтой байсан аж.



Женнифэр Энистон Америкийн жүжигчин Женнифэр Энистон энэ жил 11 сая долларын орлоготой байжээ. Тэрээр 2012 онд “Wanderlust” кинонд тоглосон юм.



Камерон Диаз Орлогоны гол үндэс нь “Муу багш” кино юм. Тэрээр энэ киногоороо 20 сая долларын орлого олж чадсан байна. Диаз амжилт гаргаж буй оддуудын дунд хамгийн соргог нэгэн хэвээр байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()