Мөнгө огт хэрэглэдэггvй нэгэн залуу

2012-06-22, 23:57
23,590

Энэхvv мэдээний гол баатар нь мєнгє хэрэглэдэггvй хэрнээ Шанхайн таван одтой зочид буудалд амьдардаг нэгэн орос залуу юм.Тэр хэрхэн ингэж амьдардаг юм бол? Сонирхолтой санагдаж байна уу? Тэгвэл тvvнийг сохор зоос ч зарцуулалгvйгээр хэрхэн таван одтой зочид буудалд, юугаар ч дутахгvй, тансаг амьдардагийг олж мэдэцгээе.

Мөнгө огт хэрэглэдэггvй нэгэн залуу





єгvvлэгч: 1. Утас дуугарч намайг сэрээлээ. Гэтэл нэгэн хятад хvvхэн зогсоо зайгvй хятадаар яриад байх юм. Би тvvний хэлснийг ойлгохгvй байсан учир єєрийн чадах чинээгээр тvvнд хятад хэл мэдэхгvй гэж хэллээ. Тэр миний ярьснийг ойлгохгvй vргэлжлvvлэн ярьсаар л байлаа. Би утсаа таслав. Хэсэг хугацааны дараа ахиад л утас дуугарлаа. ємнєх vйл явц ахин давтагдав. Ингээд тэр гурав дахиа залгасны дараа би тvvнтэй оросоор баахан ярилаа. Ашгvй тэр утсаа тасалж дахин дуугарсангvй.


2. Би ер нь єглєє их унтах дургvй л дээ. Зургаан цаг л унтахад миний хувьд хангалттай. vvнээс бага цаг унтсан ч би харамсахгvй. Ганц олдох амьдралаа унтаж єнгєрvvлэх нь миний хувьд утгагvй санагддаг юм. Би бодит амьдралд дуртай. Гэхдээ заримдаа миний энэ бодит амьдрал надад итгэмээргvй санагддаг юм.


3. Одоогоор би хотын тєвийн хамгийн гоё орчинд амьдарч байна. Эргэн тойронд vйлчлэгчид. Зарим нэг хvмvvс надад хандаж атаархлаа илэн далангvй илэрхийлдэг. Одоо миний халаасанд ганц ч рубль байхгvй. Зайлшгvй шаардлагатай vед хэрэглэх хэдэн юань л байгаа.Цаашдаа огт мєнгє хэрэглэлгvйгээр амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байна.


4. Банкны гvйлгээний дэвтрээ хvртэл хаачихсан. Учир нь надад ямар ч хэрэгцээгvй зvйл.
5. єєрийгєє танилцуулахаа мартсан байна. Намайг Сергей Баловин гэдэг. Баловин гэж дуудаж болно. “О” дээр єргєлт тавиад дуудвал нэг тийм даварсан гэсэн утгатай овог болох юм. Хvсвэл “ И” дээр ч єргєлт тавьж болно. Намайг Сергей гэдгээс гадна би бол зураач. Зарим нэг хvмvvс намайг луйварчин ч гэдэг.


6. Нэгэн онигоон дээр гардгийн адилаар: “Би хуучин дарс ууж, хєгцєрсєн бяслаг идэж, дээвэргvй машин унаж, товчлуургvй утас хэрэглэдэг – “ядуу хvн”. Бас угаалгын маань єрєєний хананд нэг тоосго дутуу байдаг.” гэсэн байдаг. Миний амьдарч буй буудалд намайг харах хvн зєндєє л байдаг.


7. Хувцасны шvvгээнд єлгєєтэй байгаа хувцаснуудыг би бvгдийг нь vнэгvй олж авсан. Хэрхэн олж авсан бэ? Гэвэл би хvмvvсийн хєрєг зургийг зурж солилцоо хийдэг юм. Нэгэн єдєр ээж миний авъяасанд итгэж билээ. Тэр vед би 5н настай байсан юм. Ээж намайг цэцэрлэгээс ирж авахдаа миний зургийн дэвтэр дээрх багшийн зурсан шувууг хараад намайг зурсан гэдэгт итгэлтэй байсан юм. Би ээжийнхээ урмыг хугалахгvйн тулд тэр шувууг багштайгаа адилхан зурж сурахыг хичээсэн юм. Шувуу зурахаас гадна би хєрєг зураг зурах их дуртай байлаа. Хvмvvс єєрсдийнхєє зургийг зуруулах дуртай байдаг ба тvvнийхээ хариуд янз бvрийн бэлэг єгдєг юм.


8. Энэ ягаан цамцанд би их дуртай. Надад vvнийг Питерээс ирсэн Александр бэлэглэсэн юм. Харин тvvний ард байгаа ногооныг Барселоны Настя хэмээх бvсгvй єгсєн. Хамгийн сонирхолтой нь, энэ бvсгvй цамцаа миний ємнє нь мєнгє хэрэглэдэг байхдаа ордог байсан дэлгvvрээс авсан байгаа юм.


9. Энэ футболкийг надад 2 сарын ємнє явуулсныг би єнєєдєр л мэдсэн. Энэ бvх хувцаснуудыг би хоёр хавар хийсэн “зураачийг хувцаслаад хєргєє зуруул” гэсэн сэдэвтэй vйл ажиллагаа зохион байгуулаад цуглуулсан юм. Питерт байхад надад хvсэлт тавьсан хvмvvсийн бvх зургийг зурсан бол бяцхан дэлгvvр ажиллуулж болох боломжтой байлаа. Харамсалтай нь цаг хvрээгvй л дээ. Энэ vйл ажиллагааны vр дvнд надад 16 футболк, 6 цамц, малгай, хvрэм, оймс, хэдэн ороолт, 4 жийнс цугларсан юм. Гэвч жийнсний 2 нь томдоод, нєгєє хоёр нь бvр эмэгтэй загвартай байсан.


10. Энэ футболкийг би ямар нэгэн солилцоогvйгээр авж билээ. vvнийг надад Art Labor галерейн зохион байгуулагч Мортин Кэмбел бэлэглэсэн. Футболк дээр энэхvv галерейн vзэсгэлэнд оролцдог нэгэн зураачийн зурсан зураг байдаг.


11. Питерийн жийнстэй харамсалтай зvйл боллоо. Шанхайд ирээд би дахин энэ vйл ажиллагааг зохион байгуулав. vvний vр дvнд малгайны цуглуулгатай боллоо. Мєн 4н футболк, хэдэн цамц, ємд болон пvvзтэй болсон юм. Энэ удаад харин ємд таарч байна лээ шvv.


12. Гэхдээ буудлын шалан дээгvvр би хєл нvцгэн явдаг. Учир нь будлын шал цэвэр модоор хийгдсэн.


13. За энэ бол надад мэхлэгдсэн хvмvvсийн зураг. Ойролцоогоор 500 гаруй байгаа байх. Тоолж амжихгvй л явна.


14. Энэ бол энгийн буудал биш. Энд надтай адил зам зуурын зураач, хєгжимчид, зохиолчид ирж буудаг. Бидэнд онгоцны билет худалдан авч єгч, хар мерседесээр тосч хоол унд єгдєг. Бас 3 хоноод нэг удаа цагаан хэрэглэл сольж цагаан халат єгдєг. vvнийхээ хариуд тэд юу ч нэхдэггvй. Хэрвээ та ч гэсэн бага зэрэг сэргэлэн байвал энд байх боломжтой юм.


15. Харин єглєєний хоолоо заавал гал тогооны єрєєнд идэх ёстой.


16. Гал тогооны єрєє тийм ч муу биш шvv.


17. єглєєний хоолны амт ч мєн дажгvй.


18. Маш их єглєєний хоол єгдєг учраас зарим хvмvvс єдрийн хоолоо базаагаад авчихна.


19. Энд байсныхаа хариуд бидний хийх ёстой гол зvйл бол бид хvмvvстэй уулзаж, ярилцаж байх ёстой. Мэдээж энэ бvхэн гал тогооны єрєєнд явагдах болно. Энэ бол мэдээллийн самбар. Энэ самбар дээр шинэ сонссон мэдээллээ vлдээж болно.


20. Буудлын vйлчлvvлэгчид єглєєний хоолоо идэхээр сууж байна.Тэдний нэр Данор ба Сеголин.


21. Данор ижил хvйстэн. Тэрээр хэлэхдээ Израилийн хvн амын 30 хувь нь ижил хvйстэн байдаг гэсэн. Сеголин маргааш явах гэж байгаа бєгєєд биднийг vдэлтийн vдэшлэгтээ урьсан.


22. Хєрш гудамжиндаа очиж зургийн цаас vзэхээр явлаа. єчигдєр Инстаграмед бvртгvvлснээ мартчихаж. Тэгээд гар утсаа гарган таарсан болгоны зургийг авлаа.



23. vvнээс хойш би нэлээдгvй зургийг утсаараа авах байх. За ингээд утсаараа авсан зарим нэг зургаас сонирхуулбал



24. тайбаргүй



25. тайбаргүй



26. Буудалдаа эргэн ирлээ. Одоо та бvхэнд буудлын заримм нэг газраар явж харуулъя.



27. Коридор



28. Үvдний єрєє



29. тайбаргүй



30. Цай юу? Кофе юу? Эсвэл хєгжим сонсох уу?



31. Дээвэр дээр аяга цайтай гарж та бvхэнд видосыг vзvvлье



32. Цахилгаан шат нь хvртэл энгийн биш шvv.



32. “Shook” рестораны дээвэр дээрх байдал. Зєвхєн оройны 17:00 цагт онгойдог боловч бидний хувьд хvссэн vедээ орж болно.



33. Ерєнхий тогооч захирлын хамт байна. Саяхан би тэдэнд vйлчлvvлэгчдийг зурж, оронд нь оройн хоол авах санал тавилаа. єнєєдєр тэд надад зєвшєєрлєє.



34. Танд амласан видос.



35. Миний амьдардаг давхарт компьютерийн хэрэглээний бvх зvйл байдаг. Энэ бол Кирилл. Тэр Францаас ирсэн бєгєєд ямар нэгэн юм хэвлэж байх шиг байна.



36. єрєєг минь цэвэрлээд дуусчихлаа. єдєр 13:00 цагийн vед Фуданскийн Их сургуулийн оюутнууд ирж “ ярьдаг нохойг” харах юм. Би студи бэлдэж байна. Мєн зарим нэг бичлэг vзvvлэхийн тулд зурагт гуйлаа. Харамсалтай нь хэрэгтэй кабель байгаагvйн улмаас зурагтаа хэрэглэж чадсангvй ээ.



37. Гэвч энэ нь оюутнуудад огт нєлєєлсєнгvй. Тэднийг Ирина Алексеевна авчирсан юм. Тэр мєн л Оросоос ирсэн. Тэр Шанхайд орос хэл заадаг юм. Тэр англи болон хятад хэл тєдийлєн сайн мэддэггvй ч Шанхайд ажиллаж амьдрахад нь огт саад болдоггvй.



38. Би оюутнуудад хэдэн гоё тvvх ярьж єгєєд, тэдний асуултанд хариуллаа.Зарим нэг оюутны хєрєг зургийг зурж єгсєн юм.



39. Оюутнууд єєрсдийнхєє єдрийн хоолноос бэлэглэв.



40. тайбаргүй



41. Ганц єдрийн хоол ч бас биш ээ.



42. Энэхvv уулзалт 2:30 минут vргэлжилсэн юм. Оюутнууд бvгд л сэтгэл хангалуун буцсан байх.Сургуулийн декан нь надад сургуулийн тэмдэгтэй зангиа бэлэглэсэн юм. Нэг юм ажиглахад Хятадууд бэлэг єгєхдєє хэзээ ч vнийг нь авдаггvй юм билээ.



43. Бvгд явчихлаа Сеголины оройн хоол хvртэл их хугацаа байна.



44. Шуудангаа шалгаад єєрийн аялалын маршруттайгаа ажиллаж болох юм . Нэгдvгээр сараас мєнгє хэрэглэхгvй тойрон аялалд гарах тєлєвлєгєєтэй байна. Намайг хаашаа дуудна, би тийшээ л явдаг. Би хот болгонд очиж зураг зурж тvvнийхээ оронд хувцас, онгоцны билет, хоол гэх зvйлvvдийг авдаг. Зарим газар жижиг vзэсгэлэн нээж зарим газар нь солилцоо хийдэг.



45. Оюутны єдрийн хоолоор бид хооллодог. Газрын зураг дээр єєрийн зогсох газруудаа тэмдэглэдэг дээ. Энэ ажлыг хийж байхад гурван цаг нэг л мэдэхэд єнгєрсєн байдаг.



46. Оройдоо бид ихэвчлэн дээвэр дээр гарж уулзалт зохион байгуулдаг. Хоолны цэсэн дээрх vнэ бидний санааг зовоодоггvй. Учир нь бид єєрсдєє аваад л оччихдог юм.



47. Нэг цагийн дараа бид танхимд уулзаад Сеголины vдэлтийн зоогинд явна. Таксины тєлбєрєє би ямар ч унаанд хэрэглэж болдог картыг ашигладаг. Энэ картыг би мєн л зураг зураад оронд нь авсан юм.



48. Орчин нь их сайхан юм.



49. Миний найзууд юу захиалахаа удаан бодлоо.



50. Зvгээр ч vгvй удаан боджээ.



51. Юм идчихсэн юм чинь одоо бага зэрэг уухад зvгээр байх.



52. Хятадын таксины жолооч нар ардаасаа боолгож байсан удаа олон. Тиймээс тэдний суудал сум нэвтэрдэггvй шилтэй байдаг.



53. C’s pub-д ирлээ. Би энэ гудамжийг сайн мэдэх ч энэ газар руу хэзээ ч орж vзэж байгаагvй юм байна.



54. Дотор юу хvлээж байгааг таахад хэцvv л юм.



55. Гэтэл дотроо их дажгvй юм.



56. тайбаргүй



57. тайбаргүй



58. Ихэвчлэн би жижиг тэмдэглэлийн дэвтэр болон маркер авч яваад “ Зураачийг дайлаад хєргєє аваарай” гэсэн зvйл бичдэг юм л даа. Гэхдээ энэ удаад vдэшлэгийн эзэн бvгдийг даалаа.



59. Сеголин чимэглэлийг єєрийн наалтаар гоёлоо. Харин доор нь би тvvнийг зурлаа.



60. Долоо дахь стакан виски илvv байсан юм шиг байна. 2:15 болж байхад би pub-аас гарлаа. Харих замдаа явж байтал би тэднийг олж харав.



61. Хэн гээч? Шорлог. Ингээд тэссэнгvй халаасаа ухаж мєнгє гаргаж ирлээ. Энэ миний сул тал юм. Тиймээс би бараг бvх мєнгєє гаргаж хаях хэрэгтэй юм болов уу?



62. Гэр рvvгээ таксигаар явлаа.



63. єдєр ийнхvv єнгєрлєє. Одоо зурагнуудаа хараад сууж байна. Гэхдээ нэг л юм дутагдаад байх шиг. Учир нь гэх юм бол зурагны хальсны цаана маш олон агшин vлдэж байгаа. Жишээ нь: яриа, дуу, vнэр гэх мэт. Хэрвээ та ойрын vед Шанхайд зочилбол ороод гараарай.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()