Би үлдэнэ ....

2012-06-20, 01:44
12,971

Бид, бидний эцэг эх, өвөө эмээ, үр хүүхэд... Дөрвөн үеийн монголчуудын амьдрал, мөрөөдөл, алдаа, оноо, эргэцүүлэл, хүсэл тэмүүлэл, итгэл найдварыг өгүүлэх “Би үлдэнэ”.  Бидний адил монгол залуусын хайр сэтгэл , итгэл үнэмшил,  хүсэл мөрөөдөл , энгийн нэгэн монгол айлын амьдрал, асуудал, баяр жаргал нь хаана оршдогийг уншигч та энэ зурагт номын хуудаснаас тольдоорой.

Би үлдэнэ ....

 

Амархан амьдрал, хямдхан жаргал гэж хаа ч үгүй.  Бүдэрч унаж, бүхнээ алдсан ч боломж хэзээд байдаг. Өмнө чинь нэг хаалга хаагдлаа ч өөр шинэ боломж үүдээ нээдэг тул  тул  унаад босохдоо “алдаагаа гөвсөн”-тэй адил санаад өөр нэг хаалганы бариулаас чангахан шиг тат.  Тэр хаалганы цаанаас сэтгэлдээ тээсэн мөрөөдлөө олно. “Би үлдэнэ” номын гол баатар Хангай яг л энэ замаар мөрөөдөлдөө хүрэх хаалгаа олж чаддаг юм.  Үзэж туулсан амьдралаараа сургамж хайрласан ахмадууд, хийж байгаа ажилдаа эзэн болдог хөдөлмөрч хүмүүс, амьдарч байгаа нийгмийн саарыг биш сайханыг нь олж харж, мөрөөдөж чаддаг нэгэн залуухан бүсгүй бас тэдний хайр дурлал, догдолсон сэтгэл нь Хангайг мөрөөдөлдөө хүрэх замд хөтөлдөг юм.  

 

Бичсэн үзгийнх нь бэх нь гүйцэд хатаагүй байгаа залуучуудад хаягласан энэхүү зурагт номыг онлайнаар унших боломжтой болжээ.

 

Энэ номноос  ямар нэгэн гуйвсан түүх, хэтийдсэн мөрөөдлийг олж харахгүй л болов уу? Харин түүний оронд анзаараагүй өнгөрүүлдэг өнгөрсөн бас хүмүүс бидний үнэгүйтүүлчихээд байдаг амьдралын үнэ цэнийг олж мэдэх биз. Гэхдээ хамгийн эрхэм олз тань ирээдүйд тэмүүлэх дундаршгүй их итгэл байх болно.  Итгэл бөхөөгүй цагт  гэрэлт ирээдүй бөхөхгүй. Үг, үсэг бүхнээ үүний төлөө зориуллаа “Би үлдэнэ”.

 

Би үлдэнэ комик номын вэбсайт: www.bi-uldene.mn

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/biuldene.mn





Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.