Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
АНУ-ын иргэн Сюзанна Эман (Suzanne Eman) нь хуримаараа хамгийн тарган эмэгтэй болохын тулд өдрийн 20 ккал-ын хоолны “дэглэмээ” өдрийн 30 ккалорынх болгон өөрчилжээ. Сюзанна Эман бол Аризонагаас гаралтай, 33 настай, эрхэлсэн ажилгүй ээж юм. Тэрээр нөхөртэйгөө онлайнаар танилцжээ (Энэ тухай бид та бүхэндээ нийтлэл болгон хүргэж байсан). Одоо 236 кг жинтэй боловч тэрээр хуримынхаа өдөр 725 кг жинтэй болох зорилго тавиад байгаа юм. Хурим болох өдөр нь тун удахгүй учраас Сюзанна өдөрт 30 мянган калоритой хоол идэж байгаа аж. Аварга том шарвин, бельги вафли, 12 өндөгтэй стейк болон омлет зэрэг нь өдрийн 30 мянган калорийг бүрдүүлэгч гол хүнснүүд нь юм. Эдгээрийг түүнд ирээдүйн нөхөр нь бэлдэж өгдөг байна.