Айдсаар наадагчид

2012-06-07, 01:12
15,029

Оросын Электросталь хотын ойролцоох хэдэн зуун метр өндөр цамхаг дээр гарч, биеийн хүчний үзүүлбэрүүдийг амиараа дэнчин тавин гүйцэтгэх хэсэг залуусын солиотой бичлэгийг танд хүргэж байна. Мэдээж тэдний үйлдлийг даган дуурайж хэзээ ч болохгүй. Маш аюултай, эрсдэлтэй бөгөөд зөвхөн өндөр бэлтгэлтэй тамирчдад л зориулсан үйлдэл болохыг нь та ойлгох байх. Тэдний энэхүү бичлэгийг хараад бие арзганаж, айдас хоолойд тулах ажээ. Ямартай ч бичлэгийнхээ эхэнд эдгээр залуус: “Эрсдэл гэдэг бол хүсээгүй үйл явдал тохиолдох магадлал юм. Эрсдэл үйлдэл бүрт, үргэлж дэргэд байдаг. Дэлгэцний цаана сууж байхад тань хүртэл тэнгэрээс гэнэт солир бууж ирээд, амийг тань авахгүй гэсэн 100%-ийн баталгаа хэзээ ч байхгүй. Зүгээр л бид эрсдлийн талаар маш бага боддог. Түүнчлэн акробатчин хүн дасгалаа хийж байхдаа, эсвэл гүйж яваа сахилгагүй жаалд хүзүүгээ хугалахгүй гэсэн баталгаа хаана ч байхгүй. Дүгнэлт: Эрсдэл бол үргэлж оршдог бодит зүйл юм. Биднийг шүүмжлэхээсээ өмнө энэ талаар сайн бодоорой.” -гэжээ.

Айдсаар наадагчид

Видео.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()