Д.Эрдэнэбат: Монголын төр авлигын торноос чөлөөлөгдөх ёстой

2012-06-06, 20:28
13,600

- Ардчилсан Намын Их Чуулганы нээж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэн үгийг хүргэе.
Надад энэхүү хүндтэй чуулганыг нээх боломж олгосон та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе! Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд бэлэн боллоо. Энэ удаагийн УИХ-ын сонгууль өнгөрсөн ба ирээдүйн сонголтын гараа байх болно. Энэ сонгуульд дундын хувилбар гэж байхгүй.

Д.Эрдэнэбат: Монголын төр авлигын торноос чөлөөлөгдөх ёстой




Сонгуулийн үр дүн ЦӨӨНХ НЬ ХӨЛЖИХ ҮҮ? Эсвэл ОЛУУЛАА ХӨГЖИХ ҮҮ? гэдэгт хариулт өгнө гэдэгт бид эргэлзэх учиргүй. Тийм учраас Ардчилсан нам халамжийн бус хамтдаа, олуулаа хөгжих хөтөлбөрийг Монгол түмэндээ санал болгоно!

•    Монгол хүн эрхэмсэг бөгөөд чинээлэг амьдрах ёстой.
•    Монгол хүн халамжийн хордлогоос гарах ёстой.
•    Монгол хүн ажил хөдөлмөрийнхөө үнэлэмжийг шүтэн амьдрах ёстой.

Сайн эцгийн нэрийг долоо худалдаж иддэг гэж монголчууд бид хэлдэг шиг “Ардчилал” гэдэг сайхан нэрийг гурван сонгууль дарааллан худалдаж идсэн авлигач, олигархи, бэртэгчин хүмүүсээс ард түмэн салах цаг ирээд байна.

Монголын төр авлигын торноос чөлөөлөгдөх ёстой. Үүнийг бид СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ гэж нэрлэж байна. Хариуцлага, шударга ёс тогтохгүйгээр, эдийн засгийн хувьсгал гэж үгүй, Ардчилал ч үгүй юм гэдгийг өнгөрсөн цаг хугацаа хангалттай нотолсон. Энэ хорвоо дээр үнэн гэж байдаг бол, ухаалаг ард түмэн байдаг бол Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялах нь тодорхой.

Монгол түмэнд ШУДАРГА, АРДЧИЛСАН ЗАСАГТ ИТГЭСЭН ЧИНЭЭЛЭГ АМЬДРАЛ ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Монголын төр нэр хүндтэй, түмэн олон нь эвтэй байх ёстой. Энэ бүхнийг бид хамтдаа бүтээх болно.


Албан ёсны сайт. www.demparty.mn

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()