Хүний нулимснаас гаргаж авсан давс

2012-06-02, 19:43
17,074

Асгартлаа уйлмаар санагдах, гунигтай үе бидний амьдралд олон тохиолддог. Тэгвэл хагацал, гуниг, хорсол цөхрөлийн нулимс хатсаны дараа бидэнд юу үлддэг билээ? Мэдээж сэтгэл онгойж, урагш алхах итгэл найдвар бий болдог. Гэхдээ нулимсаа хий дэмий урсгах биш, ямар нэгэн хэрэгтэй зүйл болгон хувиргах санаа танд таалагдаж байна уу? Тэгвэл Лондонгийн нэгэн дэлгүүр ер бусын бүтээгдэхүүн гаргадаг ажээ. Тэр бол хүний нулимсаар хийсэн Давс юм.

Хүний нулимснаас гаргаж авсан давс



www.caak.mn (3 фото)

Лондонгийн Studio Weave болон Halen Môn нарын хамтран шаналж, гунигласан хүмүүсийн нулимсаар давс хийдэг байна. Лавандагийн зөөлөн үнэртэй энэхүү давс нь тэр читгээ хүний нулимснаас гаралтай. Тэд нулимсыг давсны кристалууд үүстэл нь буцалгаж, тогтсон уламжлалын дагуу гараараа түүн авдаг байна. Энэ бол дэлхийн хамгийн гунигтай давс байгаад зогсохгүй, бусдын нулимсыг цуглуулах хэрэгтэй болдог тул хамгийн их хөдөлмөр шингэсэн давс юм.

Гэхдээ нулимсаа давс болгоно гээд уйлж эхлэхээсээ өмнө яаж хийдгийг нь мэдээд авахад илүүдэхгүй байх. Үнэхээр хүний нулимсыг давс хийхэд ашиглах боломжтой юм гэж үү?


www.caak.mn (3 фото)

Хүн уйлах үедээ нулимсаараа давс ялгаруулдаг. Түүнийг нь анализын тусгай цаасаар ялгаж авдаг байна. Харин нулимсыг цуглуулахын тулд тусгайлан бүтээгдсэн нарийхан гуурс ашигладаг ажээ.

Үйлдвэрлэгчид нь давсаа хийхийн тулд нулимсыг яг хэрхэн цуглуулдагаа нарийн тайлбарладаггүй байна. Ямартай ч зарим тохиолдолд донорууддаа сонгино харуулах, найтаалгах, инээлгэх, гуниглуулах зэрэг аргыг хэрэглэдэг ажээ. Нулимсан давсыг гаргаж авсан аргаасаа хамаарч өөр өөр хоолонд хэрэглэдэг байна. Жишээлбэл гунигийн нулимсыг хонины мах, шарсан төмстэй хэрэглэвэл хамгийн амттай байдаг гэнэ.

Нулимсын 99 хувь нь ус, зөвхөн нэг хувь нь хлорид натри буюу давс, мөн бусад органик бус бодисууд байдаг аж.


www.caak.mn (3 фото)

Нулимсны төмөрлөгүүд нь үргэлж нулимсыг ялгаруулж байдаг бөгөөд нүүрийг зөөллөж, цэвэрлэх үүрэгтэй байдаг. Нулимс нь сэтгэл хөдлөлийн, гадны нөлөөллийн гэсэн хоёр шалтгаанаар ялгардаг байна.

Нулимсны химийн найрлага нь мөн тогтмол бус юм. Сэтгэл хөдлөлийн улмаас ялгарсан нулимс нь стрессийн үед ялгардаг уураг дээр суурилсан гормоны агууламжаас хамаагүй илүү байдаг байна. Тиймээс л уйлсны дараа сэтгэл онгойсон мэт мэдрэмж төрдөг. Ерөнхийдөө бол нулимстай хамт стрессээс үүдэлтэй химийн бодисууд бидний биенээс гадагшилдаг байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()