Марк Цукербергийн хурим

Интернетийг ашиглан, Facebook-ийг үүсгэн байгуулснаар гайхалтай амжилтад хүрч, хүн бүрийн “танил” бас Дэлхийн хамгийн залуухан тэрбумтангуудын нэг болсон Марк Цукерберг (Mark Zuckerberg) нь найз бүсгүй Присцилла Чан-тайгаа гэр бүл болжээ. Тэдний хурим нь Facebook-ийн Nasdaq бирж дэхь дуудлага худалдаа эхэлсний яг дараа өдөр нь болсон байна. Цукербергийн үүсгэн байгуулсан компаний хөрөнгө нь 105 миллиард доллараар үнэлэгдээд байгаа ажээ.

Марк Цукербергийн хурим



www.caak.mn (5 фото)

Тэд Харвардын их сургуульд танилцаж, хуримаа хийх хүртлээ 9 жил үерхсэн байна. Залуу хос гэрлэх ёслолоо бүтэн долоо хоног тэмдэглэжээ. Цукерберг 5-р сарын 14-нд 28 нас хүрч, мөн өдөр Присцилла Сан-Франциско дахь Калифорнийн их сургуулийн анагаахын ангиа төгссөн байна. Цукербергийн сүйт бүсгүй одоо 27 настай юм.


www.caak.mn (5 фото)

Хуримын ёслол нь Марк Цукербергийн байшинд болсон бөгөөд 100 орчин хүн оролцжээ. Гэхдээ хуримын зочдыг залуу хос Присцилла-гийн диплом авсны баярыг тэмдэглэнэ хэмээн урьсан юм байна. Гэтэл төгсөлтийн баяр биш хосуудын хурим байсан нь ирсэн зочидод маш том сюрприз болжээ.


Марк, Присцилла хоёр – 2010 оны 10-р сар

www.caak.mn (5 фото)

Марк, Присцилла хоёр – 2011 оны зун.

www.caak.mn (5 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()