Евро 2012-оор ямар баг түрүүлэх вэ?

2012-05-15, 16:35
12,162

Бага дэлхийн аварга хэмээгддэг европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний энэ жилийн  онцлог бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дутахааргүй болох явдал юм. Учир нь Евро 2012 ихэнх багууд нь 2010 оны дэлхийн аваргаа шалгаруулах тэмцээнээр хамгийн өндөр амжилт үзүүлсэн шигшээгүүд байгаа явдал юм. Тухайлбал Испани, Голланд, Германы шигшээ багууд. Хүн бүр өөр өөрийн дэмждэг багтай л байх. Ингээд европын аваргаар аль баг түрүүлэх вэ? гэсэн тааварт дараах хариултыг өгч болохоор байна.

Евро 2012-оор ямар баг түрүүлэх вэ?



1. ИСПАНИ
Энэ асуултын хамгийн хялбар хариулт бол мэдээж Испаний шигшээ баг түрүүлнэ гэсэн хариулт. 2010 дэлхийн дэлхийн цомын аварга, 2008 оны европын аварга болсон энэ хүчирхэг баг бол сүүлийн 4 жилд байгаагүй дээд амжилт, шилдэг тоглогчдыг бүрдүүлсэн баг билээ. Нэг санаа зовоосон асуудал байгаа нь Испаний шигшээ багийн ахлагч Карлос  Пуойль өвдөгний бэртлээсээ шалтгаалан энэ евро-г өнжих шаардлагатай болж байгаа нь тодорхой болжээ. Энэ бол Испаний шигшээгийн хувьд маш том гарзад тооцогдоно. 



2. ГЕРМАН
Германы багийн хувьд онцлоод байхаар зүйл байхгүй ч тэд хамтдаа гайхалтай ур чадвар, хүчийг үзүүлэх чадвартай. Одоогоор Европын аваргыг 3 удаа авсан баг үгүй бөгөөд 4 дэхээ авахыг хэн үгүйсгэх билээ. 3 удаа авсан давтамж ойролцоогоор 2 өнжөөд буюу 12 жилд нэг авдаг бол одоо нэг авдаг үе нь ирсэн ч юм шиг. Германы Ozil, Podolski, Schweinsteiger, Gotze, and Muller гэх мэт яс чанарыг үзүүлэхээр тоглогч олонтой. 



3. ПОРТУГАЛ
Яагаад байж болохгүй гэж. Ronaldo гээд мундаг тамирчин байна. Гэхдээ хөлбөмбөг бол багийн спорт. Нэг хүн тодорлоо гээд амжилт авчрах нь юу л бол.



4. ГОЛЛАНД
Улбар шарууд өнгөрсөн 2010 дэлхийн аваргаар үнэхээр амжилттай тоголсон. Энэ багийн гол ур чадвар бол үнэхээр сайн хамгаалж байгаад гэнэтийн довтолгоо хийж аюул учруулах чадвартай. Robben, Elia, Drenthe, Van Der Vaart, Sneijder зэргийн шилдэг тоглогчдоос бүтсэн голландын шигшээ 2 дахь удаагаа европын аварга болохыг үгүйсгэх аргагүй.



5. ИТАЛИ
Италийн бүх тоглогчид жигд сайн тоглогчид бөгөөд Rossi, Giovinco, Balotelli, Pazzini, Matri, Pirlo, Montolivo, Motta, Aquilani, De Rossi, Chiellini, Criscito, Barzagli гээд үнэхээр гайхалтай тоглогчидтой. 4 удаагийн дэлхийн аварга Италийн шигшээ энэ жил ямар байхыг хэн ч таашгүй. 



6. ФРАНЦ
Яг одоогоор Францын шигшээ хүчтэй, хурдтай тоглогчоор дүүрчээ. Гэвч дайнд ороход хэт залуу, хэт туршлага нимгэн мэт. Ямартай ч Испанитай зэрэгцээд Европын аваргыг 2 удаа  хүртсэн баг ганцхан байдаг нь Францын шигшээ билээ. 



7. АНГЛИ
Бид бүгд Английн шигшээг сайн мэдэх билээ. Хөлбөмбөгийн өлгий нутаг гэж яригддаг ч өндөр амжилт үзүүлж цом авахдаа азгүй гэмээр л баг. Гэхдээ Английн фэнүүд хэзээ бууж өгөхгүй нь тодорхой.



Монголд хөлбөмбөгийн таавартай холбоотой нэгэн сонирхолтой урамшуулал зарлагджээ. БСБ компани ЕВРО 2012-ийн өмнө нэгэн сонирхолтой урамшуулал эхлүүлсэн нь “Зурагт үнэгүй авах боломж” нэртэй урамшуулал юм. БСБ компаниас зурагт авсан хүн бүр евро 2012-ийн финалын дөрвөн багийг таах тааварт оролцох эрхтэй ба хэрвээ зөв таасан нөхцөлд авсан зурагтынхаа төлбөрийг 100% буцаан олгох юм байна. Хөлбөмбөг бол багийн спорт учраас бөмбөг болоод тоглогчдын үзэгдэх байдал нь маш жижиг харагддаг онцлогтой. Иймээс бүх л хүн том дэлгэцээр хөлбөмбөгийг тухлан үзэхийг хүсдэг. Дуртай зүйлээ том дэлгэцээр үзчихээд, мэддэг зүйлээ ашиглан таавар тааж төлбөрөө буцааж авах боломж олгож байгаа үнэхээр гайхалтай. Энэхүү урамшуулал нь 5 сарыг дуустал үргэлжилэх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bsb.mn хуудас болон 304720 утсаар холбогдоорой.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()