“Mining Mongolia-90” чуулга уулзалтын эргэн тойронд ...

2012-05-10, 18:55
11,841

“Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор зохион байгуулагдаж буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт МҮЭСТО-нд өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Эрдэс Баялаг Эрчим Хүчний сайд Д.Зоригт мэндчилгээ дэвшүүлсэн юм.  Арга хэмжээ үнэ төлбөргүй зохиогдож байгаа бөгөөд олон нийт 5 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохиогдох уг арга хэмжээг нээлттэй сонирхох боломжтой.

“Mining Mongolia-90” чуулга уулзалтын эргэн тойронд ...






Уул уурхайн салбар нь манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болсон бөгөөд 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 20.2%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69.6%, экспортын бүтээгдэхүүний 89.2%-ийг бүрдүүлж байгаа аж.




Чуулганы үеэр Мобинет ХХК нь өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэж, чуулганы оролцогч, зочид төлөөлөгчдийг Wi-Fi сүлжээ ашиглан хүссэн мэдээллээ хурдан шуурхай хүлээн авч, дамжуулах боломжийг бүрдүүлжээ.




Дашрамд дуулгахад: Мобинет ХХК-ийн Wi-Fi сүлжээ Зайсангийн Бурхантай хөшөө, ТЗК-ын урд цэцэрлэгт хүрээлэн, Сансарын үйлчилгээний төвийн урд талбай болон Төмөр замын вокзал дээр нээлттэй ажиллаж байна. Та 594 дугаарт CHelp гэсэн мессеж явуулан заавраа аваад гар утас, нөүтбүүкнээсээ интернэт ашиглаарай. 




Арга хэмжээнд Өмнийн говийн элс, Жемком, Занаду, Хүннү коал, Оюу толгой, Адамас майнинг, Цайрт минерал, Энержи ресурс, Бороо гоулд зэрэг 50 гаруй уул уурхайн байгууллагын төлөөлөгчид оролцон олон нийтэд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна.












Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.