Pitbull - Монголд ирэх гэж байна!

2012-05-09, 00:09
15,469

Дэлхийн супер од, реппэр, хөгжмийн зохиолч, продюсер Pitbull-н гайхамшигт ХИТ дуунууд 2012 оны 7-р сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д эгшиглэнэ. Таны чихэндээ ч итгэхгүй байгаа энэхүү мэдээг залуусын оролцоог дэмжигч Be брэнд бодитоор хэрэгжүүлэх гэж байна. Дэлхий дахинд ид мандаж яваа од болох Dwight Howard-ыг 2011 онд авчирсан Be-ийнхэний 2012 оны ээлжит сюрприз Pittbull ийнхүү Монголдоо хөл тавих гэж байна. Pittbull-н дэлхийг тойрох аялалд Азиас зөвхөн Монгол улс сонгогдож байгааг онцольё.

Pitbull - Монголд ирэх гэж байна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Алдарт дуучин маань энэ жил “Mr. Worldwide” цомгоо гаргасан нь дэлхийн хөгжмийн урсгалд том тэсрэлтүүдийг хийсээр байгаа билээ. Тэр ч утгаараа түүнийг дэлхий даяар “Ноён дэлхий даяар” хэмээн өргөмжлөх болсон юм. Facebook хуудсаар дамжуулан Хөгжимд дурлагсдын дунд  судалгааг хийхэд Pitbull хамгийн өндөр санал авч байжээ. Дуучин Pitbull-ийн тоглолтууд амьд хөгжим, амьд хоолойны гайхамшгийг мэдрүүлдэг доргио, диско төрлийнх байдаг бөгөөд залуусын сонсох дуртай Jennifer Lopez, Mark Anthony, Chris Brown зэрэг одуудтай  хамтарч уран бүтээл туурвисаар байна. 3 цагийн турш үргэлжлэх Pitbull-н тоглолт нь амьд хөгжимтэй дуулах бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи, төхөөрөмжүүдийг ашиглан 3D тайз босгон, хамгийн хүчтэй хөгжмийн дуугаралт, лазер шоуны гайхамшгийг мэдрүүлэх болно. Мөн тоглолтод дэлхийн хамгийн секси DJ Juice хүрэлцэн ирнэ.



Тоглолтын тасалбарын хувьд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна. Pittbull-н тоглолттой холбогдуулан Be-н залуустаа зориулсан олон олон сюрприз задарна гэдгийг амлаж байна. Та бүхэн Pitbull-ын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.be4u.mn, www.facebook.com/bemobicom. www.pitbullmongolia.com  -вэб сайтаас сонирхоно уу. 

Видео.







Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()