Ер бусын ресторанууд

2012-05-02, 22:22
27,638

Хүмүүс ресторанд очдогийн нэг гол шалтгаан нь мэдээжийн хэрэг хоолны цэсэнд ер бусын амттай хоол байгааг амтлах л гэж тэр шүү дээ. Дэлхийн янз бүрийн рестораны ажилтнууд зочдоо ер бусын хоол, өвөрмөц байдлаар гайхуулах гэж байдгаараа л мэрийцгээдэг. Ингээд дэлхийд хоол болон зохион байгуулалтаараа гайхашруулдаг өвөрмөц ресторануудыг харцгаая.

Ер бусын ресторанууд



1. Усан доорх Itha ресторан
Мальдивын арлын Hilton зочид буудалд зоог барих үед акул болон далайн бусад амьтад Танаас нүд салгалгүй ширтдэг гээд төсөөл дөө. Энэ бол шүрэн арлын дунд 5 метрийн гүнд байгуулсан анхны шилэн хоргон ресторан. Ресторан нэг удаадаа ердөө 14 зочин хүлээн авдаг. Эргүүлгэн шатаар уруудаж модон шалтай зааланд орж ирдэг байна.

www.caak.mn (16 фото)

2. Модон дээрх ресторан
Тобаго арал дээрх Спрейсайдад Та модны орой дээр зоог барих боломжтой. Энэхүү сонин байрлалтай "Jemma’s Sea View Kitchen" рестораны цонхоор арал алган дээр юм шиг харагдана. Энэ зоогийн газар загас, хавч, тахиа захиалж болно.

www.caak.mn (16 фото)

3. Шорон- ресторан
Германы Рюдесхайм хотод хуучин шорон байсан газар Bollesje ресторан байрладаг. Зочдыг орохын өмнө хурууны хээг нь авна. Ресторанд бие хэрхэн авч явах дүрэм журамтай танилцуулна. Дараа нь хулгайч тонуулчдын уудаг «хулгайчийн коктейль» амсуулна. Шоронгийн хувцас өмсгөнө. Нэгэн хэсэгтээ л шоронгийн уур амьсгалаар амьсгална.

www.caak.mn (16 фото)

4. Чадвал ид
Big Texan Steak Ranch Amarillo (АНУ) ресторанд танд үхрийн нурууны хачиртай 2 кг махыг 1 цагийн дотор идэж чадвал танаас мөнгө нэхэхгүй. Цөөн зочид л үүний цаана гарсан гэдэг. Рестораны удирдлга үүнийг сэдэхдээ хүний эрхтний физиологийн онцлогийг харгалзсан нь мэдээж. Иймд зочдыг өөртөө татахын хамт ажиглагчдыг байлцуулдаг гэнэ.

www.caak.mn (16 фото)

5. Хамгийн жижиг ресторан
Kuappi Iisalmi (Финлянди) – дэлхийн хамгийн жижиг ресторан. Ердөө хоёр үйлчлүүлэгчийг нэг удаа хүлээн авдаг.

www.caak.mn (16 фото)

6. Ногооны талбай дундах ресторан
«De Kas» ресторан ногооны талбайн эгнээнүүдийн хооронд байрладаг. Жимс болон бусад ногоонууд-энэ бүхэн экологийн цэвэр бүтээгдэхүүн. Гэхдээ энэ ресторан ногоон хоолтных биш. Мах болон махан бүтээгдэхүүний олон хоолтой. Энэ ресторанд ахлах тогоочийн гарын оройн хоолыг оройжингоо идэж хэрхэн хоол хийх аргыг нь харж сууж болно.

www.caak.mn (16 фото)

7. Хүүхдийн ресторан
Амстердамд Kinderkookkafe нэртэй хүүхдэд үйлчилдэг ресторан байдаг. Үйлчлүүлэгч болон тогоочид нь өсвөр насны Голландчууд. Тэд насанд хүрсэн тогоочийн заавраар ажилладаг. Хоол нь, ялангуяа десерт нь амттай. Үйлчлүүлсэн хүүхдүүд үйлчилсэн хүүхдүүдэд гар цайлгах мөнгө өгөөд гарах бол ердийн үзэгдэл гэнэ.

www.caak.mn (16 фото)

8. Харанхуй ресторан
O'Noir Montreal  бол «харанхуй» ресторан. Рестораны интерьерүүд бараан улаан. Үйлчлэгчид нь зочдоо хүлээн авах болон үдэхдээ шөнийн дуран хэрэглэдэг. Энд гал асаагуур, гар утас болон ямар нэг гэрэлтүүлэх зүйл хэрэглэхийг хориглодог. Ийм ресторан анх 1999 онд Цюрихд нээгдсэн. Одоо хүртэл ийм олон ресторан Франц, Германи, Англи, Канад, АНУ, ОХУ, Австрали, Хятадад ажиллаж байна.

www.caak.mn (16 фото)

9. Газар дээрх ресторан
Брюссельд газраас 50 метр дээр орших "Dinner in the Sky" ресторан байрладаг. Энд нэг удаа ердөө 22 хүнийг 3 тогооч, үйлчлэгч, заал зохион байгуулагч үйлчилнэ. 2,2 тонн жинтэй рестораныг бүхэлд нь "тэнгэрт" өргөгч кран агаарт гаргаж өгдөг байна.

www.caak.mn (16 фото)

10. Хүүхний биен дээрх суши
Лос-Анжелест «HADAKA SUSHI» нэртэй япон ресторан ажилладаг. Энд үйлчлүүлэгчид бүсгүйчүүдийн биен дээр тавьсан хоол иддэг.

www.caak.mn (16 фото)

11. Шулуун гэдэс нэртэй баар
Вена хотод Голландын дизайнерууд «Шулуун гэдэс»-ний хэлбэртэй баар барьжээ. Дизайнерууд бааранд хэлнээс эхлүүлээд хоол дамжуулах суваг, ходоод, нарийн гэдэс, хоол хэрхэн гадагшладаг зэрэг нарийн ширийн олон зүйлийг биетээр харуулжээ.

www.caak.mn (16 фото)

12. Төмөр зам гэдэг баар
Энэ баар өвөрмөц шийдлээрээ гайхагддаг. Захиалсан хоолыг жижиг галт тэрэг хүргэж өгдөг.

www.caak.mn (16 фото)

13. Хүрхээтэй ресторан
Villa Escudero рестораны нэг гоё зүйл бол хүрхрээ. Хүрхрээний буусан 15-20 см усан дунд хүмүүс өмдний түрийгээ шуугаад ширээний ард хоол иддэг. Хоолоо идэж дуусаад хүрхрээг харж таашаал хүртэж болно.

www.caak.mn (16 фото)

14. Хадан дундах ресторан
«Grotta Palazzese» ресторан зуны улиралд ажилладаг. Учир нь тэнгис рүү харсан агуйд байрладаг. Ресторан итали хоолоор үйлчилдэг. Энэ ресторанд амьд хөгжмийн эгшгэн доор зуны намуун орой тэнгисийн сайхныг мэдэрч нэгэн үдэш өнгөрөөж болно. Ресторанд зоог барьж байхдаа өөрийгөө хөлөг онгоцонд байгаа мэтээр ч мэдэрч болно.

www.caak.mn (16 фото)

15. Модон дээрх ресторан
Таиландын таван одтой Soneva Kiri буудалд модны орой дээр хооллож болно. Сүлжсэн араг савыг газраас 4 метрийн өндөрт модонд өлгөж ресторан байгуулжээ. Энэ араг саванд ширээ сандал байх бөгөөд тавтай нь аргагүй хооллож болдог аж. Үйлчлэгч нь тусгай канатаар хийсэн «замаар» хүмүүстээ очиж үйлчилдэг.

www.caak.mn (16 фото)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()