Эзгүй арал дээр 20 жил амьдарч байгаа Японы Робинзон Крузо

2012-04-20, 22:38
21,750

Японд ер бусын нэгэн өндөр настан амьдардаг. 76 настай Масафуми Нагасаки нь Ириомоте арлын дэргэдэг Сотобанари хэмээх бяцхан арал дээр ганцаараа амьдардаг байна. Японы “Робинзон” маань энэ арал дээр сайн дураараа амьдраад 20 жилийг үджээ. Ундны усны ч ундрагагүй энэ арал дээр тэрээр бүх зүйлийг өөрөө хийж, хоол, ундаа өөрөө залгуулдаг байна. Гэхдээ мэдээж түүнд хамаатан садан нь заримдаа туслах үе гардаг гэнэ.

Эзгүй арал дээр 20 жил амьдарч байгаа Японы Робинзон Крузо



www.caak.mn (6 фото)

Зарим хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг усан онгоцноос худалдан авахын тулд хөгшин настай хүнд мөнгө хэрэг болох тохиолдол гардаг байна. Тиймээс материаллаг тусламжийг ахаасаа хаяа хаяа авчихдаг ажээ.

www.caak.mn (6 фото)

Нагасаки нь арал дээр амьдрах болсныхоо дараахан нь хувцаснаас бүрмөсөн татгалзжээ. Байгаль дэлхийд улам ойр байхын тулд тэрээр хувцас өмсдөггүй гэнэ. “Хүмүүсийн дэргэд нүцгэн явна гэдэг бол хэвийн бус үйлдэл. Харин энд бол хувцастай байна гэдэг нь хэвийн бус санагддаг.” – гэж тэр хэлжээ.

www.caak.mn (6 фото)

Амьдралын энгийн хэв маягаа орхихоосоо өмнө тэрээр Японы шоу ертөнцийн гэрэл зурагчнаар ажиллаж байжээ. Харин тэтгэврийн насандаа очоод тэрээр амьдралаа бүрэн өөрчлөхөөр шийдсэн байна.

www.caak.mn (6 фото)

“Би нийгмийн шахалтаар ийм зүйл хийгээгүй. Харин байгалийн хуулийн дагуу амьдрахыг хүссэндээ ийм сонголт хийсэн. Бид байгалийг ялж чадахгүй. Тиймээс бидний хийх ёстой цор ганц зүйл бол байгальд захирагдах. Би энэ арал дээр анх ирсэн цагаасаа хойш нь үүнийг ойлгосон. Тиймээс л энд байхдаа би хамгийн жаргалтай байдаг байх. Ихэнх хүн эмнэлэгтэй, хайртай хүмүүсийнхээ хүрээлэл дунд бөөн гуниг дагуулан үхэхийг л хэвийн гэж үздэг. Харин миний хувьд бол зэрлэг байгаль дунд, ганцаараа үхэх замыг сонгосон. Үүнээс илүү хувь заяа гэж байх уу?” – гэж Нагасаки хэлжээ.

www.caak.mn (6 фото)

www.caak.mn (6 фото)
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()