Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэлхий нийтийн техник, технологийн дэвшилтэт ололт болсон цахим ертөнцийг ашиглан хөгжлийн асуудлуудаар залуучуудтай санал бодлоо солилцох, тэдэнд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгийг цувралаар зохион байгуулахаар болсон билээ.
Онлайн хэлэлцүүлэгийг Ардчилсан нам, Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг, гадаадад амьдарч буй монголчуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зэрэг төрөл, хэлбэрүүдээр цувралаар зохион байгуулах бөгөөд өмнө нь болсон хэлэлцүүлэгүүдэд УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Я.Батсуурь нар зочноор оролцож, давхардсан тоогоор нийт 13.000 гаруй залуучуудтай улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар болон залуучуудын хөгжлийн асуудлаар онлайнаар харилцан санал бодлоо хуваалцсан юм.
“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгийн дараагийн буюу гурав дахь цуврал хэлэлцүүлэг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14.00 цагт болох тул Та бүхнийг
www.demyouth.mn хаягаар хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд зочноор оролцож, залуучуудтай харилцан санал бодлоо хуваалцах юм.