COCCINELLE Монголд

2012-04-17, 16:15
13,416

Италийн алдарт эмэгтэй цүнхний брэнд Монголд албан ёсоор үүд хаалгаа Max Mall –ийн 1 давхарт нээлээ. Уг брэндийн нээлтэнд Монголын сор чимэг болсон олны танил  хүмүүс уригдаж оролцсон байна. COCCINELLE брэнд нь 21-р зууны хээнцэр, эрч хүчтэй, дэгжин эмэгтэйчүүдийн дүр төрхийн илэрхийлэл болсон алдарт брэнд нь Италийн Парма хотод анх үүссэн. Бүтээгдэхүүний загварын өвөрмөц шийдэл болоод өндөр чанар нь тус брэндийг бусдаас ялгах гол онцлог нь юм. СOCCINELLE брэнд нь 19-р зууны сүүлээс Итали болон дэлхийн бусад орнуудад салбар дэлгүүрүүдээ нээн олон улсын брэнд болж эхэлжээ.

COCCINELLE Монголд




Тус компани нь жилдээ 1 саяас дээш ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд борлуулдаг. Бүтээгдэхүүн бүрийн материал нь арьс, ширний шинж чанараас шалтгаалан Италийн тэргүүлэгч арьс ширний үйлдвэрүүдээс урьдаас нарийвчилж сонгогддог. Тусгайлан сонгогдсон арьсыг дээд зэргийн арьс боловсруулах нарийн аргаар гар хийцээр боловсруулдаг. Тус брэнд нь Италид болон дэлхийн бусад орнуудад нийт 76 моно брэнд, 1250 малти брэнд дэлгүүртэй.

COCCINELLE нь шинэ брэндэд мэдрэмжтэй, өөрийн стильтэй 21-р зууны эмэгтэйчүүдийн хээнцэр, эрч хүчтэй, дэгжин дүр төрхийг илэрхийлэгч болоод байгаа.



Жил бүр 4 цуглуулга гардаг: Хавар/Зуны  2, Намар/Өвлийн 2 цуглуулга гардаг бөгөөд цуглуулга бүрт 300-гаад төрлийн бүтээгдэхүүн байдаг.




























Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.