“iTOP” Үнэгүй мультимедиа цахим хэвлэлийн хоёр дахь дугаар гарлаа!

2012-04-17, 02:18
12,123

Монголын анхны үнэгүй 7 хоног тутмын мультимедиа цахим хэвлэлийн анхны дугаар гарсанаас бүтэн долоо хоног өнгөрчээ. Сэтгүүл гарсан анхны өдөрт  нийт 10,000 гаруй удаа татагдаж, 30,000-40,000  орчим уншигч үзсэн гэх судалгаа гарсан бөгөөд цаашид ч улам ихээр өсөх хандлага ажиглагдаж байна. Аливаа зүйлийн анхдагч бүхэнд хүмүүст хүрэх, хүлээж авах гэх зэрэг асуудал нэн тэргүүнд тавигддаг. Дээрхи үзүүлэлт бидний цаашдын үйл ажиллагааны урам зоригийг улам ихээр бадрааж, шинээр урган гарах бүтээлч сэтгэлгээ, шинэлэг бүхнийг эрэлхийлэх эрмэлзлэлийг бий болгож байгааг хэлэх нь зүйтэй байх.

“iTOP”  Үнэгүй мультимедиа цахим хэвлэлийн хоёр дахь дугаар гарлаа!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Иймээс бид та бүхэнд шинэлэг бүхнийг үргэлж хүргэх болохоо амлаж, товлосон хугацаандаа “iTOP” сэтгүүлийн шинэхэн дугаарыг хүргэхэд бэлэн болсоныг дуулгахад таатай байна. Бид энэ дугаарт: Солонгос улсад төдийгүй Ази, Европ тивд нэр алдраа дуурсгаж байгаа “Big Bang” хамтлагийг онцолж, “Гаж” этгээд бүхнээр алдаршиж байгаа дуучин Lady Gaga-г юунаас болж тоглолтон дээр бүтэлгүйтсэнийг,  алдарт кино жүжигчин Чаки Чаний төрсөн өдөр болоод түүний гэр бүл, эхнэрийн зургийг дэлгэж, Lumino хамтлагийн Баажий Холливудын алдарт жүжигчин, дуучидтай хэрхэн хамт фото зургаа авахуулсан болон бусад сонирхолтой мэдээ мэдээллийг багтаалаа. Мөн бид анх удаа нэг сэтгүүлийг 5 нүүртэйгээр гаргасан анхдагч боллоо.

Таныг уйдаахгүй цахим хэвлэлийн ертөнцөд тавтай морил!

Хэмжээ: 82 мб
Файлын төрөл: exe
Албан ёсны вэбсайт: www.iTOP.mn
Бидэнд Like өгөх бол ЭНД дарна уу
Сэтгүүлийг өндөр хурдаар шууд татаж авах бол ЭНД дарна уу

Реклам, зар сурталилгаа мэдээллийн алба
9970-6855, 9902-6119, 9999-4833


Сэтгүүлийн нүүрнүүд












Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.