Титаникийн дурсгалд зориулсан хөлөг онгоцны аялал

2012-04-14, 21:44
17,214

Хүн төрөлхтний өнгөрсөн цагийн түүхэн дэхь хамгийн том хөлөг онгоц болох "Титаник"-ийн яг 100 жилийн өмнө мөсөн уултай мөргөлдөж, сүйрсэн газарлуу “Балморал” онгоц аялжээ. Хөлгийн тавцан дээр Титаник дээр амиа алдсан хүмүүсийн үр, хойч үеийнхэн болон сайн дурын зорчигчид явсан байна. 12 хоног үргэлжилсэн энэхүү аялалыг 100 жилийн өмнө “Титаник”-ийн сүйрлээс болж ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүсийн дурсгалыг хүндлэх зорилгоор зохион байгуулжээ.

Титаникийн дурсгалд зориулсан хөлөг онгоцны аялал


www.caak.mn

“Балморал” шугамын онгоцны тавцан дээр 1309 хүн аялсан бөгөөд зарим хүмүүс нь 100 жилийн өмнө “Титаник”-ийн тавцан дээр байсан зорчигчдыг дурсан, тэр үеийнхээр хувцаслажээ.


www.caak.mn

“Балморал”-аар аялсан зорчигчдын 50 орчим нь “Титаник”-ийн сүйрлээр амь алдсан хүмүүсийн хамаатан садангууд нь юм байна. “Титаник” хөлгийн яг сүйрсэн цагт “Балморал” хөлгийн зохион байгуулалтын баг нь тусгай үйлчилгээ үзүүлжээ.


www.caak.mn

“Титаник” хөлгийн маршрутын дагуу 100 жилийн дараа ахин аялсан “Балморал” хөлгийн тасалбарын үнэ нь 2799–5995 фунт (Монгол мөнгөөр ойролцоогоор 5,850,000-12,530,000)-ын хооронд байжээ. “Титаник”-тай яг нэг боомт дээр үйлдвэрлэгдсэн энэхүү аварга том шугамын усан онгоц нь “Титаник”-ийн хөдөлсөн газраас 2 өдрийн өмнө гараалснаараа л ялгаатай юм байна. 100 жилийн өмнөх Титаник нь технологи хөгжсөн энэ цагийн “Балморал”-аас хамаагүй хурдан байж, Далайг хамаагүй хурдан хугацаанд гаталсан гэдэг нь үнэхээр гайхалтай юм. Учир нь Балморал нь Титаникийн сүйрсэн газарт, яг сүйрсэн цагт нь очихын тулд Титаникаас хоёр өдрийн өмнө гарсан байна шүү дээ.


www.caak.mn

Дэлхийн 28 орноос цугласан “Балморал”-ын зорчигчид Саутхемптоны боомт дээр цагаасаа эрт цуглаж, зарим нь 100 жилийн өмнөх Титаник хөлгийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид шиг хувцасласан байв. “Балморал” хөлгийн баг нь Нью-Йорк дахь боомт дээр очиж чадна гэдгийг гол найдлагаа болгож, азгүй тавилантай “Титаник”-ийн түүхийг эерэгээр эргүүлнэ гэж найдаж байжээ.


www.caak.mn

Лондон болон Манчестерийн Фри-гийн үр хойч болсон гурван үеийн гэр бүл. Энд: Саутхэмптон дахь Грэхэм, Мэрилин, Дэвид, Итан, Роузи, Жеки, Стэн нар байна. Тэд Титаникийн сүйрлээс таалал төгссөн өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэн, тэр үеийн хувцасаар жигдэрч, “Балморал”-ын тавцанд гарчээ.


www.caak.mn

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн Саус Коуст-аас ирсэн Жон Филипп нь 20-р зууны эхэн үеийн стилийн хувцас болон “Балморал” хөлгийн аврах хантааз өмсчээ.


www.caak.mn

Титаникийн сүйрэлд амь үрэгдэгсдийн дурсгалд зориулсан аялалд гарахдаа бэлдэж байгаа зорчигчид.


www.caak.mn

“Балморал” хөлгийн тавцан дээр аврах хантааз өмсөж, аюулгүй байдлын сургалтанд хамрагдаж байгаа хүмүүс.


www.caak.mn

Флорида-гийн Дель Рэй Бич –ээс гаралтай зураач Жейк Аллен Флад нь “Титаник” хөлгийн зорьсон газар болон Нью-Йорк-доо ирж байгаагаар зурж байна.


www.caak.mn

20-р зууны эхэн үеийн хэв маягтай хувцас өмссөн Мэри Бетт Крокер. “Балморал” хөлгийн тавцан дээр тэрээр нөхөртэйгөө хамт аялжээ.


www.caak.mn

Саутхэмптоноос хөдөлсөн “Балморал” хөлгийн тавцан дээрээс даллаж байгаа зорчигчид.


www.caak.mn

Саутхэмптон дахь “Титаник”-ийн дурсгалд зориулан гаргасан сонины нийтлэлийн сувенирийн дэргэд зогсох хүү.


www.caak.mn

Норвегийн Трондхайм-ын Тормод Гаазбакк болон Анна Адбай нар. Тэд Ирландын Коб боомт дээр түр бууж байгаа нь.


www.caak.mn

“Балморал”-ын анхны зогсоол нь Ирландын Коб байжээ.


www.caak.mn
Ирландын Коб-ийн боомт дах цагаачдын барималын дэргэд зогсох охин.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()