12-р байранд – Шведүүд– 4,088,555
19-р зуунд Шведийн цагаачид АНУ-ын ихээр зорих болжээ. Энэ нь эдийн засгийн өсөлт хөгжилтэй холбоотой байсан аж.
1851 – 1930 онуудад 1.2 сая швед иргэн Атлантын далайг гаталж, АНУ-ын хойд хэсэгт фермерийн аж ахуйгаа байгуулж эхэлжээ. 20-р зууны эцэс гэхэд маш олон швед хүн хот газар шилжин сууршиж, аж үйлдвэрийн чиглэлд ажлын байр хайх болсон байна.
11-р байранд Норвегчүүд– 4,470,081
Норвегийн цагаачид 19-р зууны төгсгөл үеэс эхлээд, 20-р зууны эхэн үе хүртэл АНУ-ын нутаг дэвсгэрт эрчимтэй шилжжээ. 1880 – 1893 онуудад норвегийн цагаачид Ирландын дараа орох АНУ-д хамгийн олноороо амьдардаг үндэстэн болсон байна.
10-р байранд – Голландчууд - 4,645,906
Нью–Йорк буюу хуучнаар Шинэ Амстердам гэгддэг байсан уг хотыг Голландын цагаачид 17-р зуунд бий болгожээ. 18-р зуунд голландчуудын шилжилт хөдөлгөөн удааширсан хэдий ч Дэлхийн II дайны дараагаар Америкад шинэ давалгаа сэргэсэн юм.
Голланд гаралтай алдартай хүмүүсийг дурьдвал Томас Эдисон, Теодор Рузвелт нар болно.
9 байранд: Шотландчууд – 5,460,679
9-р зуунд нэг сая гаран шотландын иргэн АНУ-ыг зорьж, дийлэнх нь Тэнгисийн боомтод ажилд оржээ. Шотландын цагаачид 1920-иод онд ч гэсэн эдийн засгийн хямралаас болж энэ орныг зорихоо үргэлжлүүлсээр байв.
8 –р байр: Францчууд – 8,761,677
Францын цагаачдын тоо бусад Европчуудаас бага байгаа боловч илүү нарийн харвал Франц гаралтай америкчууд болон франц гаралтай канадчууд илүү олон байдаг аж.
7-р байранд: Польш – 9,569,207
Польш гаралтай америкчууд нь “Шинэ ертөнц” дэхь хамгийн анхны оршин суугчдын нэг юм.
Дэлхийн 1-р дайны үед болон 19-р зууны дунд үед Польшуудын АНУ-ыг зорьсон нүүдэл дээд хязгаартаа тулсан байна. Тэр үед АНУ-д ойролцоогоор 2,5 сая польш иргэн байжээ.
6–р байр: Италичууд – 17,250,211
1880 – 1920 онуудад 4 сая Италийн цагаач (Ихэвчлэн Италийн өмнөд бүсийн иргэд) АНУ-д нүүдэллэн суурьшжээ.
Тэд “бяцхан Итали улс”-ыг АНУ-ын зүүн хойд зүгийн хотууд, Калифорния болон Луизиана мужуудад үүсгэж байжээ. Тиймээс АНУ-ын соёл болон амьдралын хэв маягт Итали хоол, хөгжим, зугаа цэнгэлийн хэлбэрүүд хүчтэй нөлөөлсөн байна.
Дэлхийн Хоёрдугаар дайны дараагаар Америкийг зорих Италичуудын цуваа улам уртассан байна.
5-р байранд: Америкчууд – 19,975,875
Европоос гаралтай бөгөөд удам угсаагаа сайн мэддэггүй хүмүүс өөрсдийгөө америкийн уугуул гэж нэрлэдэг.
Ийм хүмүүсийн тоо 1990 онд хоёр дахин олширч, тэр үед 12.4 сая хүн өөрсдийгөө цэвэр Америк угсаатнууд гэж хэлжээ.
4 –р байранд: Англичууд – 25,927,345
Англи угсаатай гэдгээ нотлох хүмүүсийн тоо 1980 оноос хойш хамгийн багадаа 20 саяар буурсан байна. Учир нь Англи гаралтай хүмүүс өөрсдийгөө Америк гаралтнуудын тоонд оруулах болжээ.
3-р байранд: Мексикчүүд – 32,929,683
1990 – 2000 онуудад Мексик гаралтай гэж өөрийгөө нэрлэх хүмүүсийн тоо 2 дахин өсчээ.
2-р байранд: Ирландчууд – 34,670,009
1840-өөд оны их өлсгөлөнгийн үеэр маш олон хүн Ирланд улсыг орхиж, АНУ-ыг зорьсон байна.
1820-1920 онуудад нь 4,5 сая орчим ирландын иргэд АНУ-д шилжин суурьшсан бол тэдний дийлэнх нь Нью-Йорк, Бостон, Филадельфия, Чикаго, Сан-Франциско мэтийн томоохон хотуудад суурьшжээ.
1-р байранд: Немцүүд– 47,911,129
Иргэний эмх замбараагүй байдал болон олныг хамарсан ажилгүйдлээс болж маш олон немцүүд, 19-р зууны дунд үед АНУ-д өөрсдийн иргэншлээ “даатгасан” байна.