“Цахим ардчилал” онлайн цуврал хэлэлцүүлэг үргэлжилнэ

2012-04-10, 19:04
11,346

Ардчилсан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “Цахим ардчилал” онлайн цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь болох 800.000 гаруй мянган хүн болон гадаадын улс орнуудад амьдарч буй олон мянган иргэд интернэтийн байнгын хэрэглэгч болсон байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа юм. Түүний дотор Facebook, Twitter зэрэг олон нийтийн харилцааны сүлжээнүүдэд Монголын олон мянган залуучууд нэгдээд байгаа билээ.

“Цахим ардчилал” онлайн цуврал хэлэлцүүлэг үргэлжилнэ


Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэлхий нийтийн техник, технологийн дэвшилтэт ололт болсон цахим ертөнцийг ашиглан хөгжлийн асуудлуудаар залуучуудтай санал бодлоо солилцох, тэдэнд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгийг цувралаар зохион байгуулахаар болсон билээ.

Онлайн хэлэлцүүлэгийг Ардчилсан нам, Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг, гадаадад амьдарч буй монголчуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зэрэг төрөл, хэлбэрүүдээр цувралаар зохион байгуулах бөгөөд өнгөрөгч долоо хоногт болсон нээлтийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг нар зочноор оролцож, залуучуудтай улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар болон залуучуудын хөгжлийн асуудлаар онлайнаар харилцан санал бодлоо хуваалцсан юм.

Нээлтийн онлайн хэлэлцүүлэгт Монгол Улсын өнцөг булан бүрээс болон гадаадын улс орнуудаас хамгийн хандсан үедээ 1200 гаруй, давхардсан тоогоор нийт 6000 орчим залуучууд оролцож, залуучуудын талаар баримтлах төрийн бодлого, хариуцлагатай уур уурхай, төрийн ил тод байдал, улс төрийн намуудын үйл ажиллагаа, сонгуулийн хууль, 7 сарын 1-ний хэрэг явдал, үнийн өсөлт зэрэг олон асуудлыг хөндөж байснаас гадна нийгэмд газар авсан шударга бус байдал, зарим улс төрийн нам, улс төрчдийн хариуцлагагүй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан юм. 
 
“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгийн дараагийн буюу 2 дахь цуврал хэлэлцүүлэг маргааш буюу 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 14.00 цагт болох тул Та бүхнийг www.demyouth.mn хаягаар хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд зочноор оролцож, залуучуудтай харилцан санал бодлоо хуваалцах юм.

Вэб. www.demyouth.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()