Хорон нээлт, туршилт хийсэн 9 эрдэмтэн

2012-04-08, 21:57
29,347

Бидний хэрэглэж буй эм, тариа, эд зүйлс нь эцсийн бүтээгдэхүүн болж тараагдахын тулд ямар их золиос гардагыг тэр болгон хүмүүс мэддэггүй. Мэдэхийг ч хүсэхгүй байх. Хөөрхий муу амьтад дээр л туршдаг биз дээ гэж та хэлэх биз. Гэтэл тийм биш, "Нууц" гэсэн нэрэн доор олзны хүн, үхэх ялтай хоригдол, ядуу хүмүүсийг ашигладаг байжээ (одоо ч ийм байхыг үгүйсгэхгүй). Би юу яриад байна вэ гэвэл, яг одоо та бүхэндээ дэлхийн түүхэнд хамгийн ноцтой хор учруулсан нээлт, туршилтуудыг хийж байсан харгис эрдэмтэдийн заримаас танилцуулъя.

Хорон нээлт, туршилт хийсэн 9 эрдэмтэн


1. Парацельс (Paracelsus)
1493 — 1541



Парацельс токсикологийг (хорт бодисыг судладаг шинжлэх ухаан) хөгжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулсан гэдгийг хүмүүс тэр бологон мэддэггүй. Тэрбээр ихэнхдээ астрологи дээр үндэслэн нийгэмд олон сайхан шинэ санаа нээж өгсөн байдаг. Парацельс сайн үйлийн зэрэгцээ хагас метр өндөр гомункул буюу жижиг хүмүүсийг бүтээж болно. Тэд нарыг хий үзэгдэл мэт байлгаж болно гэдэгт гүнээ итгэдэг байжээ. Тэрээр өөрийн туршлагадаа хүний үс болон үрийн шингэнийг их ашигладаг байв.


2. Альфред Нобель (Alfred Nobel)
1833 — 1897


Нобель анх удаа хүн төрөлхтөнд нитроглицеринийг ашиглан динамит (тэсрэх бодис) хийх санааг бүтээсэн бөгөөд үүний үр дүнд энэ бодисыг бөөнөөр үйлдвэрлэх боломжийг ч нээжээ. Түүний энэ бүтээлийн анхны золиос нь ах Эмиля болон үйлдвэрийн хэдэн ажилчин байв. Дараа нь хохирогсдын хэмжээ хэдэн мянгад хүрчээ. Энэ бүхний эцэст тэрээр жил бүр зохиогддог «Нобелийн шагнал» хэмээх арга хэмжээг санхүүжүүлдэг болтлоо баяжсан гэдэг. Үүний зорилго нь өөрийн гайтай бүтээлээсээ олон нийтийн анхаарлыг холдуулахад оршиж байжээ. Нобелийг энэ алхам хийхэд хүргэсэн нэгэн сонин тохиолдол байдаг. Нэгэн удаа тэрбээр сониныхон «Үхлийн наймаачин» Нобель нас барсан тухай эмгэнэлийн үгийг алдаж хэвлэснийг өөрөө олж уншсанаас бүх юм эхлэсэн гэдэг. Ингээд л тэрээр нийгэмд сайн сайхан зүйлс бүтээж гэмээ цайруулхаар шийджээ.


3. Трофим Лысенко
1898 — 1976


Лысенкогийн туршилтууд олон хүний аминд хүрээгүй боловч түүний шинжлэх ухааны салбар дахь нэр хүндгүй шудрага бус байдал хорон санаат эрдэмтдийн нэрсийн жагсаалтад багтдаг. Учир нь тэр генетикийн институтийн захирал байсан бөгөөд жинхэнэдээ хөдөө аж ахуйн судалгаагаар мэргэшсэн байсан гэдэг. Лысенко өчүүхэн жижиг амжилтаа дөвийлгөдөг нэгэн байв. Түүний судалгаа нь амжилт мөн эсэх талаар ямар ч хяналт байдаггүй. Ямар ч бичиж тэмдэглэсэн зүйл байхгүй. Лысенко шинжлэх ухааны нэрийг хортойгоор ашигладаг нэгэн байжээ.

Түүний хэлэх дуртай үг нь: «Тодорхой амжилтын үр дүнд хүрэхийн тулд энэ амжилтыг олж авах ёстой. Хэрэв та тодорхой үр дүн олж авахыг хүсч байгаа бол түүнийгээ хүссэнээрээ олж авна. Надад тодорхой үр дүн олж авах хүмүүс л хэрэгтэй» гэжээ. Өөрийн нэр алдартаа тодорхой үр дүн олж авахыг хүссэн Лысенкогийн балгаар тэр үеийн ЗХУ генетикийн судалгаагаар дэлхийн тэргүүлэх орнуудаас хэдэн арван жил хоцорсон аж.


4. Жек Кеворкян (Jack Kevorkian)
1928 — 2011


Кеворкян эвтаназийг (хүний амийг егүүтгэх) ил болгох талаар нийтийн өмнө мэдэгдэл хийдэг нэгэн. Тэрбээр өөрөө хэлэхдээ: 130 хүнд өвчтэй хүнд ертөнцийг орхиход нь тусласан гэжээ. Түүнийг 1998 онд шүүхээс Томас Юккийг (Thomas Youk) хордуулж хүний амь бүрэлгэсэн хэмээн үзэж хоёрдугаар зэргийн ял оноож 1999 онд 8 жил шоронд суужээ. Шүүгч түүний гэм буруутайг нотлож хэлэхдээ: «Та гэмт хэрэг үйлдэх үедээ бусад шүүгч нартай хуйвалдсан. Танд эмчлэх практик эрхийн лицензи 8 жилийн турш байгаагүй. Харин та зүрх зориг гаргаж өөрийн хийсэн зүйлийг нийтэд харуулахын тулд үндэсний телевиз-д ирсэн. Энэ явдлаас эхлэн таны энэ үйлдлийг олон нийт зогсоосон гэж үзэж болно. Эвтаназийн талаарх таны үзэл бодол энд огт хамаагүйгээр үл барам та анх эмч болохдоо хүмүүсийн амьдралыг егүүтгэх бус, аврах тангараг өргөсөн хүн» -гэжээ.


5. Таскигигийн судалгааны гишүүд


1932-1972 онуудад 40 жилийн турш АНУ-ын эрүүл мэндийн байгууллагууд тэмбүүгийн сүүлийн шатанд өвчилж буй 399 өнгөт арьстан эрэгтэйчүүдийг (ихэвчлэн ядуу амьдралтай, боловсрол тааруу) судалгаанд оролцуулж эхлэсэн байна. Сүүлийн шатанд тэмбүүгээр өвчилж буй хүмүүс яагаад эмчлэгддэггүй болох талаар энэ судалгаа мэдээ баримт цуглуулах ёстой байв. Судалгаа хийж буй хүмүүст өмнө нь хаана ч эмнэлэгт хандаж байгаагүй өвчтөнүүд хэрэгтэй байсан. Учир нь эдгээр өвчтөнүүдийн өвчлөлийг гүйцэд лавшруулж үхсэний дараа задлан хийж өвчний талаар мэдээ цуглуулах нь чухал байв. Уг судалгааны хөтөлбөр 1972 онд олон нийтийн сонорт хүрсэн тул арга буюу зогсоход хүрчээ. Энэ судалгаанд арьс өнгөөр хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэмээн нэр оноож болох байсан авч судалгаа хийж байсан хүмүүсийн дотор хар арьстан хүмүүс нэлээд байсан нь аз тохиожээ.


6. Иоганн Конрад Диппель (Johann KonradDippel)
1673 — 1734



Диппель Франкенштейн шилтгээнд төрсөн бөгөөд бусармаг үйлдэлтэй Шелли эмчийн бахархал байжээ. Диппель вивисекцийг (амьд хүмүүс дээр зүсэлт хийж туршлага хийх) явуулдаг нэгэн байж. Нитроглицеринээр туршилт хийж байхдаа барилгаа нураасан хэдий ч энэ бодисын ангаах шинж чанарыг нээж чаджээ. Нураасан цамхагтаа өмнө нь хүний «хүүр» дээр аймшигтай туршилт хийдэг байсан гэсэн яриа ам дамжсаар иржээ. Түүний явуулж байсан туршилт сүнсийг нэг биенээс нөгөөд шилжүүлэхтэй холбоотой байсан гэдгийг нотлох зүйл олдоогүй байна. Харин Диппель амьтны гаралтай тосон будаг буюу хөх өнгийн «берлиний гялгануур»-ыг хямд өртгөөр гаргах аргыг олжээ. Зураачид одоо хүртэл энэ будгийг ашигладаг.


7. Зигмунд Рашер (Sigmund Rascher)
1909 — 1945



Рашер дэлхийн II дайны үед нацистуудын Дахау хорих лагерт хоригдлууд дээр туршилт явуулдаг нэгэн байв. Тэрбээр Дахауд гипотермийн туршилт явуулдаг байв. Түүний лаборатори уулархаг газар байрладаг бөгөөд тэнд хүмүүсийг халуун орны хумхаа өвчний нянгаар халдварлуулж туршилт хийдэг байжээ. Дахауд Рашер цианидын капсулыг бүтээжээ. Үүнийг ямар нэг хүн амиа егүүтгэх хэрэг гарвал амархан залгиж болохоор бүтээжээ. Рашерын энэ бүтээлийг түүний найз Гиммлер хэрэглэж амиа егүүтгэсэн түүхтэй.


8. Йозеф Менгеле (Joseph Mengele)
1911 — 1979



Менгеле нацистын германы СС-ийн эмч нарын дунд олзны хүмүүсийн хэн нь ажилчин болох, хэн нь алуулах, хэн нь туршилтанд хэрэгтэйг заадаг эрх мэдэлтэй нэгэн байсан юм. Түүнийг хоригдлууд "Үхлийн чөтгөр" хэмээн нэрлэдэг байжээ. Тэр өөрийн гараар хүмүүсийг зүгээр зорилгогүй алдаг байв.


9. Широ Ишии (Shiro Ishii)
1892 — 1959



Ишии дэлхийн II дайны үед японы эзэн хааны армийн 731 дүгээр биологийн зэвсгийн отрядын дэслэгч генерал бөгөөд микро-биологч байв. Тэрбээр Киотод эзэн хааны их сургуульд анагаах ухаанд суралцжээ. 1932 онд японы армийн нууц төслийн хүрээнд биологийн зэвсгийн туршилтуудыг явуулж эхлэжээ. Ингээд  1936 онд 731 отряд байгуулагджээ. Ишии хятадад Харбин хотын 6 км талбайг эзлэсэн 150 орчим байгууламж барьжээ.

Ишии хятад хүмүүс дээр, түүний дотор жирэмсэн эмэгтэйчүүд дээр амьдаар нь зүсэлт хийж, хүмүүсийн хөлийг нь тайрахын зэрэгцээ эрхтнүүдийг залгах, хүний биеийн зарим хэсгийг хөлдөөж,  шарх хүндэрч солиорох үйл явцыг судлаж байжээ. Хүмүүсийг гранат болон галаар шүршигчийн амьд бай болгон ашиглаж байв. Хүмүүст сорил тавих нэрээр янз бүрийн өвчний нян халдаахаас гадна арьс өнгөний өвчнөөр зориуд хүчирхийлэн өвчлүүлж судалгаа явуулдаг байжээ.

Дайны төгсгөлд америкийн эрх баригчид түүнд халдашгүй эрх олгосны ачаар тэрбээр нэг ч өдөр шоронд суулгүй байсаар 67 насандаа хоолойны өмөн үүгээр үхжээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()