Дэлхий дахин хайрын үнсэлтэнд умбах болтугай

2012-04-02, 22:59
17,954

Үнсэлт бол хүний дотно сэтгэлийн илэрхийллийн нэг билээ. Үнсэлтээр сэтгэл хөдлөлийн олон шинжийг харуулж болно. Үнсэлт олон янз байдаг. Жишээ нь, түүгээр дамжуулж мэндлэх, тайвшруулах, баярлуулах, хайр сэтгэлээ илэрхийлэхээс гадна учрал, хагацал, өхөөрдөл, нөхөрсөг байдал, баяр хөөр, энхрийлэл гэх мэт олон найрсаг мэдрэмжийг Үнсэлтээр илэрхийлж болно. Ингээд та бүхэндээ үнсэлтийн олон хэлбэрүүд амьдрал дээр хэрхэн илэрч байгааг гэрэл зургаар харуулъя.

Дэлхий дахин хайрын үнсэлтэнд умбах болтугай


www.caak.mn (37 фото)

1. Жуулчин эмэгтэй Каир дахь Гизын хөндийд буй Сфинксийг үнсэж "сонгодог" фото зураг даруулж байна. 2011 оны 10 дугаар сарын 19. (Reuters/Jamal Saidi)


www.caak.mn (37 фото)

2. Нью-Йоркийн Төв паркт хаврын сайхан өдөр дурласан хосууд модны дор үнсэлцэж байна. 2012 оны 3 дугаар сарын 22. (Reuters/Lucas Jackson)


www.caak.mn (37 фото)

3. Жүжигчин эмэгтэй Клэр Дэйнсд аз тохиожээ. Түүнийг «Hasty Pudding» холбооны ерөнхийлөгч Жеймс Фицпатрик (зүүнээс), шилдэг өрсөлдөгч шалгаруулах «Hasty Pudding» холбооны дэд ерөнхийлөгч Райан Халприн нэгэн зэрэг үнсэж байна. Тэд хоёулаа эмэгтэй хувцас өмсчээ. Дейнс «Hasty Pudding» холбооны «Оны шилдэг эмэгтэй»-гээр шалгарчээ. Фото зургийг Массачусетс мужийн Кембриж дэх Харвардын их сургуульд авчээ. 2012 оны 1 дүгээр сарын 26. (Reuters/Jessica Rinaldi)


www.caak.mn (37 фото)

4. Хятадын Аньхой мужийн Хэфэй хотод болсон хосуудын үнсэлтийн тэмцээнд оролцогчид. 2012 оны 2 дугаар сарын 18. Тэмцээнд 63 хос оролцжээ. Дүрэм ёсоор үнсэлтийн үеэр эмэгтэйн хөл газар хүрэхгүйгээр өндөр өргөж удаан үнсэлцэх хэрэгтэй. Ялагч хос 1 каратын үнэтэй эрдэнийн бөгж хожих аж. (Reuters/Stringer)


www.caak.mn (37 фото)

5. 2012 оны 2 дугаар сарын 18-нд Хятадын Аньхой мужийн Хэфэй хотод болсон хосуудын үнсэлтийн тэмцээнд оролцогчид ялахын тулд янз бүрийн байрлалаар үнсэх арга хэрэглэж байна. Үнсэлтийн үеэр эмэгтэйгээ удаан барина гэдэг тийм ч амар хэрэг биш дэгээ! (Reuters/Stringer)


www.caak.mn (37 фото)

6. Ираны «Хагацал» киноны найруулагч Асгар Фархади Оскарын шагналаа үнсэж байна. Тэрбээр Калифорн мужийн Холливудад америкийн кино академийн «Оскар»-ын 84 дэх удаагийн шагналыг гадаад шилдэг киноны номинациар хүртжээ. 2012 оны 2 дугаар сарын 26. (Reuters/Mike Blake)


www.caak.mn (37 фото)

7. Английн түрүүч Стив Льюис найз бүсгүй Жоан Уайт-Голдсмитэ үнсэж байна.  Льюис болон бусад байлдагчид төрөлх Плимутдээ 2011 оны 12 дугаар сарын 9-нд хатан хааны флотын «Океан» усан хөлгөөр буцаж иржээ.  «Океан» 2011 оны 4 дүгээр сард Плимутаас гарч 7 долоо хоног үргэлжлэх байлдааны сургуулилт хийх байсан боловч даалгавар авч Ливид НҮБ-ийн агаарын хүчний ажиллагааг дэмжин хүрч иржээ. (Matt Cardy/Getty Images)


www.caak.mn (37 фото)

8. Малын эмч Ливия Перейра өөрийн эмчилдэг саа дайрсан Ариэль барыг үнсэж байна. Ариэль бар Бразилийн Сан-Паулу дахь түүний гэрт амьдардаг. Фото зургийг 2011 оны 7 дугаар сарын 13-нд авчээ. Өнгөрсөн жилийн турш Бразилид Facebook-ээр дамжуулж саа дайрсан Ариэль барыг эмчлэхэд зарцуулах мөнгө цуглуулах кампанит ажил өрнөсөн юм. Энэ ажлыг 3 настай Ариэль барын эзэн Ракель Борхес эхлүүлэх санаачлага гаргажээ. Энэ үед бар 310 фунт (140 килограмм) жин татаж байв. Барын савар удамшлын өвчнөөс болж тархийг нь гэмтээх гол шалтгаан болсон ба дараа нь салж унажээ. Харамсалтай нь Ариэль тэнхэрч чадалгүй байсаар энэ зургийг авснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа нас баржээ. (AP Photo/Andre Penner)


www.caak.mn (37 фото)

9. Парагвайн Ерөнхийлөгч Фернандо Луго (сууж байгаа нь) Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва Бразилийн Сан-Паулугийн эмнэлэгт эмчлүүлж байх үед нь бараалхаж байна. 2012 оны 1 дүгээр сарын 27. Хоёр Ерөнхийлөгч нар хоёулаа өмөн үүгийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. (Reuters/Ricardo Stuckert-Instituto Lula)


www.caak.mn (37 фото)

10. «Боловсролыг дэмжихийн төлөөх марафон»-нд оролцогч хос үнсэлцэж байна. Уг арга хэмжээнд оролцогчид Чилийн боловсролын системд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Энэхүү марафон Сантьягод засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцсэн эсэргүүцлийн арга хэмжээтэй давхцжээ. 2011 оны 9 дүгээр сарын 1. (Reuters/Ivan Alvarado)


www.caak.mn (37 фото)

11. Сири эмэгтэй Дамаск дахь ОХУ-ын ЭСЯ-ны өмнө ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путины зургийг үнсэж байна. 2012 оны 3 дугаар сарын 4. Цуглаанд оролцогчид босогчдын эсрэг тэмцэж буй өнөөгийн дэглэмийг дэмжиж байгаа юм. (AP Photo/Muzaffar Salman)


www.caak.mn (37 фото)

12. Чарльз Вульф 2001 оны 9 дүгээр сарын 11-нд Дэлхийн худалдааны төвийн дайрсан алан хядах үйл ажиллагааны үеэр амиа алдсан эхнэр английн иргэн Кэтрин Вульфийн нэрийг үсэж байна. Фото зургийг Нью-Йорк дахь Оршуулгын газар 2012 оны 3 дугаар сарын 15-нд авчээ. Чарльз Вульф Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, түүний гэргий Саманта нар энэхүү дурсгалын газрыг эргэх үеэр хамт иржээ. (John Moore/Getty Images)


www.caak.mn (37 фото)

13. Дөнгөж төрсөн Чинийг ээж Миран нь үнсэж байна. Колорадо мужийн Луисвилль дэх «Avista Adventist» эмнэлэг. Орон нутгийн цагаар 02 цаг 41 минут. 2011 оны 10 дугаар сарын 31. (Reuters/Rick Wilking)


www.caak.mn (37 фото)

14. 1941 онд япончуудын довтлосон Перл-Харборын дайралтыг тэсч гарсан ахмад дайчин Жеймс Кукийг Луизиана мужийн Нью-Орлеанд дахь Дэлхийн II дайны Үндэсний музейд Перл-Харборын 70 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагааны үеэр «Тhe Victory Belles» хамтлагийн бүсгүй хацар дээр нь үнсжээ. 2011 оны 12 дугаар сарын 7. (AP Photo/Gerald Herbert)


www.caak.mn (37 фото)

15. Лондон дахь хатагтай Тюссогийн музейд английн жүжигчин Роберт Паттинсоны лааны тосон бармалыг Хейли Уэльс үнсэж байна. Хуримын даашинз өмссөн бүсгүйчүүд «The Twilight Saga: Breaking Dawn - Part 1» кинонд гол дүрд тоглосон жүжигчний барималын өмнө зургаа татуулах дуртай. 2011 оны 11 дүгээр сарын 14. (AP Photo/Jonathan Short)


www.caak.mn (37 фото)

16. Бразилийн Сальвадорд жил бүр болдог карнавалын эхний өдөр дурласан хосууд үнсэлцэж байна. 2012 оны 2 дугаар сарын 16. (Mario Tama/Getty Images)


www.caak.mn (37 фото)

17. Чехийн Томаш Бердых хиймэл Пальм арлын далайн гахайн Буланд далайн гахайг үнсэж байна. 2012 оны 2 дугаар сарын 26. Дубайд болох теннисийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээний өмнөхөн. (Reuters)


www.caak.mn (37 фото)

18. Дуучин Ферги фото зурагчдыг «Шинэ жил» киноны нээлтийн үеэр өөрийн үнсэлтээр шагнаж байна. Калифорн мужийн Холливуд дахь Грауманы хятад кино театр. 2011 оны 12 дугаар сарын 5. (Reuters/Mario Anzuoni)


www.caak.mn (37 фото)

19. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний десантын «USS Oak Hill» командын 2 дугаар зэргийн ахлагч Марисса Гаэта (зүүнээс) өөрийн хамтран зүтгэгч 3 дугаар зэргийн ахлагч Цитланик Снеллийг Карибийн тэнгист 3 сар үүрэг хүлээж явж ирсний дараа үнсэж байна. Фото зургийг Виржини мужийн Виржини-Бичд 2011 оны 12 дугаар сарын 21-нд авчээ. (Reuters/U.S. Navy photo by Mass Communication Specialist 2nd Class Joshua Mann)


www.caak.mn (37 фото)

20. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр залуу хос Мехикогийн Хувьсгалын талбайн усан оргилуурт үнсэлцэж байна. 2012 оны 3 дугаар сарын 8. (Yuri Cortez/AFP/Getty Images)


www.caak.mn (37 фото)

21. Зурган дээр зүүнээс баруун тийш: Kiss хамтлагийн гишүүд Жин Симмонс, Томми Тайер, Эрик Сингер, Пол Стэнли. Фото зургийг 2012 оны 3 дугаар сарын 20-нд авчээ. (Kevin Winter/Getty Images)


www.caak.mn (37 фото)

22. Тайландын Паттайд болсон «Дэлхий дэх хамгийн удаан тасралтгүй үнсэлт» тэмцээний үеэр. 2012 оны 2 дугаар сарын 12. Долоон хос Гинннесийн дээд амжилтын номон дахь өмнөх амжилтыг эвдэж 200000 тайбат (АНУ-ын 6,666$), бас эрдэнийн шигтгээтэй бөгж хүртэхээр оролцжээ. (Pornchai Kittiwongsakul/AFP/Getty Images)


www.caak.mn (37 фото)

23. Мөсний «Hwacheon Sancheoneo Ice Festival» фестивальд оролцогч эмэгтэй мөс цоолж өөрийн барьсан загасаа үнсэж байна. 2012 оны 1 дүгээр сарын 7. Өмнөд солонгосын Хвачхон хот. Энэ тэмцээн жил бүр зохиогддог бөгөөд олон мянган жуулчид ирж оролцдог. (Chung Sung-Jun/Getty Images)


www.caak.mn (37 фото)

24. Испаний жүжигчин Антонио Бандерас жүжигчин Сальма Хайекийг «Гуталт муур» хүүхэлдэйн киноны сурталчилгааны үеэр үнсэж байна. Мадрид хот. Испани. 2011 оны 11 дүгээр сарын 23. (AP Photo/Daniel Ochoa de Olza)


www.caak.mn (37 фото)

25. Владимир Стоянович Сербийн зүүн өмнөд хэсэгт болдог Загалмайн баярын өдөр Нисава гол руу ламтаны хаясан модон загалмайг хамгийн түрүүн олоод үнсэж байна. 2012 оны 1 дүгээр сарын 19. (Reuters/Stoyan Nenov)


www.caak.mn (37 фото)

26. Энэтхэгийн Гангток хотод эмчлүүлж буй 6 настай Жигми Таманг ээжийгээ үнсэж байна. 2011 оны 9 дүгээр сарын 20. Олон мянган хүний амийг авч одсон гималайн газар хөдлөлтийг тэсэн гарсан хүмүүс орон гэргүй болж хамаатан садангийндаа орогнож, зарим нь газар дахин хөдлөхөөс эмээж задгай тэнгэрийн дор өдөр хоногийг төөрүүлж байна. (AP Photo/Anupam Nath)
 

www.caak.mn (37 фото)

27. Ижил хүйстэн Лори Кэмпбелл (зүүнээс), Майя Робле нар гэрлэлтээ бүртгүүлж бөгжөө солилцсоны дараа үнсэлцэж байна. Лос-Анжелес. Калифорн муж. 2012 оны 2 дугаар сарын 14. (Reuters/David McNew)


www.caak.mn (37 фото)

28. Нэгдүгээр морьт дивизийн 3 дугаар бригадын цэрэг Форт-Худад гэртээ ирээд эхнэрээ үнсэж байна. Техас муж. 2011 оны 12 дугаар сарын 21. Гуравдугаар бригад Иракийг орхин гарсан америкийн цэргийн сүүлчийн хэсэг байсан юм. (Reuters/Lucas Jackson)


www.caak.mn (37 фото)

29. Өмнөд солонгосын Так Ен Рю АНУ-ын "Broadmoor Golf" клубд болсон гольфийн нээлттэй ДАШТ-ийн тэмцээнд эх орон нэгт Ки Кен Сеоныг ялсны дараа цомоо үнсэж байна. Колорадо-Спрингс. Колорадо муж. 2011 оны 7 дугаар сарын 11. (AP Photo/Chris Carlson)


www.caak.mn (37 фото)

30. Оклахома мужийн «Oklahoma State Cowboys» багийн 81 дугаартай Жастин Блэкмон өөрийн сүйт бүсгүй Мариэль Данлэпийг түүний баг 41-38-ээр «Stanford Cardinal»-ыг хожсоны дараа үнсэж байна. Тэмцээн Аризона мужийн Глендейл хотын Феникс их сургуулийн "Tostitos Fiesta" стадионд 2012 оны 1 дүгээр сарын 2-нд болжээ. (Donald Miralle/Getty Images)


www.caak.mn (37 фото)

31. Бяцхан афган хүү ахынхаа шарилын чулууг үнсэж байна. Кабул. Афганистан. 2011 оны 12 дугаар сарын 9. (AP Photo/Ahmad Jamshid)


www.caak.mn (37 фото)

32. Жейн Козар өөрийн Каббе нэртэй хөтөч нохойг үнсэж байна. Лима. Перу. 2011 оны 1 дугаар сарын 6. Козар бол өмгөөлөгч бөгөөд конгрессийн гишүүнд өрсөлдөгч байсан. Тэрбээр Перуд хөтөч нохой хэрэглэдэг хараагүй хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгч нэгэн. Перуд хараагүй хүмүүсийг хөтөч нохойтой дэлгүүр, банк, автобус болон олон нийтийн газар орохыг хориглодог хуультай. (Reuters/Mariana Bazo)


www.caak.mn (37 фото)

33. Энэ эмэгтэй Бельгийн Ломмел хотын бага сургуулийн дэргэд босгосон дурсгалын самбарын дэргэд охиноо үнсэж байна. Бельги. 2012 оны 3 дугаар сарын 16. Үүнээс 3 хоногийн өмнө Швейцарийн өмнөд хэсэгт Сьерра хотоос холгүй аймшигт авто осол гарсан юм. 28 хүн, тэдгээрийн дотор 22 хүүхэд уг ослоор амь эрсдсэн. 22 хүүхэд Lommel, Heverlee сургуулийн сурагчид байсан бөгөөд цанын амралтаас Бельги рүү буцаж явжээ. (Yorick Jansens/AFP/Getty Images)


www.caak.mn (37 фото)

34. Иордан голын баруун эрэг дэх Вифлеем хотод Христийн мэндэлсэн сүмийн нэгэн баганыг шүтлэгтэй бүсгүй үнсэж байна. Энэ зургийг Үнэн алдартны шашны Христийн мэндэлсний баярын өмнө авчээ. 2012 оны 1 дүгээр сарын 6. (AP Photo/Bernat Armangue)


www.caak.mn (37 фото)

35. Ланьи сургуулийн Рахим Ньютон багийн дасгалжуулагч Шило Робинсоны духан дээр үнсэж байна. Түүний сагсан бөмбөгийн баг Манчестерын багийг 67:53-аар хожжээ. Макон хот. Жоржия муж. 2012 оны 3 дугаар сарын 10. (AP Photo/David Goldman)


www.caak.mn (37 фото)

36. Бүжгийн хөгжмийн 20 дахь удаагийн парадын оролцогчид Цюрихийн гудамжинд үнсэлцэж байна. 2011 оны 8 дугаар сарын 13. (Reuters/Valentin Flauraud)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()