“Зураг алаач” - гэрэл зургийн уралдаан

2012-03-21, 18:08
15,037

Гэмгүй нэгнийг гэнэдүүлсэн зурагнууд ч инээдтэй шүү, 4-р сарын 1 буюу “Инээдмийн баяр”-ыг тохиолдуулан  хаврын урт өдрүүдэд залуусыг завгүй байлгах үүднээс Ве брэнд гэрэл зураг сонирхогчиддоо зориулан facebook хуудсаараа “ЗуРаГ АлаАчИд lol :-)” сэдвийн хүрээнд ээлжит уралдаанаа зарлалаа. 

“Зураг алаач” - гэрэл зургийн уралдаан

 

Амьдралын аз жаргалтай мөч бүхнийг гэрэл зураг дурсамж болгон үлдээдэг ч дахин   давтагшгүй тэр мөчийг санаатай болон санаандгүй байдлаар “ЗУРАГ АЛААЧ” буюу илүүц нөхдүүд балласан байх нь элбэг.  Бас тэр бүр аливаа зургийг албаар баллая гэж "санаачлагыг" гартаа бүрэн авдаг хүн ч ховор л байх. Энэ удаагийн уралдаанд ангидаа, ажилдаа, гэртээ за тэгээд ер нь  хаана ч юугаар ч дарсан зургаа илгээх боломжтой. Хамгийн чухал нь харсан үзсэн хүн бүрийн элгийг хамгийн ихээр баярлуулж, зураг алаач, марзан бас гэмгүй хорчин нөхдийг ичээж, үзсэн хүн бүрийг уйдаахааргүй байж, өөрийнхөө зурганд хамгийн олон Like цуглуулж, хамгийн олон хүнд түгээсэн хүн л ялагч боломжтойгсануулья.

Сэтгэлийн торгон мэдрэмжээ гэрэл зурагт буулгаж, цахим орчинд зарцуулсан хүч хөдөлмөр, цаг завыг тань үнэлж Canon EOS 1100D SLR гэрэл зургийн аппаратаар урамшуулах тул азтай, авхаалжтай, самбаатай хэн бүхнийг уралдаандаа идэвхитэй оролцохыг уриалж байна.

 

2011.04.27-нд шилдэг гэрэл зургийн эздэд шагнал гардуулах арга хэмжээ Ве төвд зохиогдоно.   

 

Уралдааны удирдамж, дэлгэрэнгүй мэдээллийг:
 https://www.facebook.com/events/262429620510041/
http://be.mobicom.mn авна уу.

 

Бусдын амьдралд инээд нэмж, шинэ цэцэгс бүхнийг инээдээр угтацгаая.

 




Гэрэл зургийн уралдааны удирдамж
 
Аз жаргалтай амьдралын дурсамж дүүрэн үеийнхээ хөгжилтэй, бусдад инээд бэлэглэх жороор хачирласан гэрэл зургуудаа бидэнд илгээж, Олны саналаар ялагч болоорой ;)
 
Залуусын оролцоог дэмжигч Be брэнд 4-р сарын 1 буюу “Инээдмийн баяр”-ыг  тохиолдуулан facebook хуудсаараа “ЗуРаГ АлаАчИд Lol  :-)” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.  Энэхүү уралдааны зорилго нь Монголын нийт facebook хэрэглэгчдийн идэвх оролцоог дэмжих, гэрэл зураг сонирхогч болон мэргэжлийн гэрэл зурагчдыг хамруулахад оршино.
 
Гэрэл зурагт тавигдах шаардлага:
-    Гэрэл зураг нь энэхүү уралдааны нэр,агуулгад нийцсэн байх
-    Гэрэл зургийн чанарт тавих ямар нэг шаардлага байхгүй (Гар утас, сонирхогч болон мэргэжлийн аппаратаар авсан гэрэл зураг байж болно)
-    Гэрэл зураг нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх (Бусдын гэрэл зураг ашигласан тохиолдолд уралдаанаас хасахыг анхаарна уу)
-    Гэрэл зураг нь архи, тамхи, садар самуун сурталчилсан агуулгагүй байх
-    Гэрэл зураг нь тус бүр 10MB-аас ихгүй хэмжээтэй байх

Гэрэл зураг илгээхдээ анхаарах зүйлс:

-    Гэрэл зургийг 4-р сарын 20-ныг дуусталх хугацаанд be@mobicom.mn и-мэйл хаягаар хүлээн авна
-    Гэрэл зураг илгээгч нь өөрийн овог, нэр, Фэйсбүүк хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг болон утасны дугаараа зургийн хамт илгээнэ. /Эдгээр мэдээллийг ирүүлээгүй тохиолдолд уралдаанд оролцох боломжгүй/

Шагналын сан:
-    Супер ялагч: Canon EOS 1100D SLR гэрэл зургийн аппарат
-    Олны таашаалд нийцсэн 10 зургийн эзэн: Ве брэндийн багц бэлэг
 
Уралдааны шалгаруулалт:
Уралдааны шалгаруулалтыг олон нийтийн саналыг үндэслэн, гэрэл зургийг уралдааны нэр, агуулгад нийцсэн байдал, уралдаанд оролцогч нь гэрэл зургаа бусдад таниулж, хамгийн олон Like цуглуулж, хамгийн олон хүнд share хийгдсэн зэргийн нийлбэрээр шалгаруулна.

Уралдааны хугацаа:
-    Оролцогчдын илгээсэн бүх зургийг Be брэндийн Фэйсбүүк хуудасны “ЗуРаГ АлаАчИд Lol  :-)” ” цомогт, тухай бүр  уралдааны шаардлагыг хангасан тохиолдолд байршуулна.
-    Гэрэл зургийн уралдааны шилдэг 11 бүтээлийг 2012 оны 4 сарын 24-ний Мягмар гарагт олон нийтэд мэдээллэнэ.
-    Уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслолыг Be үйлчилгээний төвд 2012 оны 04 сарын 27-ний Баасан гарагт зохион байгуулна.
 
Гэгээлэг амьдралын дурсамж бүхнээ гэрэл зургийн хальснаа буулгаарай.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.