Гэр бүлийн жинхэнэ гишүүн – бяцхан анааш Финни

2012-03-18, 06:11
19,846

Өмнөд Африкийн "De Tweede Spruit" хэмээх бяцхан хүрээлэнг эзэмшдэг 59 настай Колин МакРей, түүний гэргий болох 52 настай Теони болон тэдний дөрвөн хүүхдийн хамт нэг гэрт хоёр жил амьдарсан энэхүү эмэгчин анаашыг Финни (Fenne) гэдэг байжээ. Айлд амьдардаг байсан энэхүү анаашны талаар сонирхолтой бөгөөд хайр татам түүхийг тантай хуваалцаж байна.

Гэр бүлийн жинхэнэ гишүүн – бяцхан анааш Финни


www.caak.mn 
(10 фото)
Макрей-ийн гэр бүлийнхэн Финни –гийн талаар дурсахдаа: “Тэр гурван метр өндөртэй байсан хэдий ч байгаа байдал, шаардах хайр халамж, зан аашаараа бяцхан гөлөг шиг л байсан.”- гэжээ. Анаашыг нэрээр нь дуудахад л хаа байсан газраасаа гүйгээд ирдэг байж. Түүнчлэн Финни толгойндоо малгай өмсөх маш дуртай байсан гэнэ.


www.caak.mn (10 фото)

Харамсалтай нь Финни нэг өдөр уламжлалт ёсоороо гэрийнхээ ойролцоох бэлчээрт зугаалж яваад, хортой өвс идсэний улмаас амьсгал хураасан байна. Түүний гэрэл зургуудыг харахдаа гэр бүлийн гишүүд Финни-г гэрийнх нь шалан дээр хальтрахгүйн тулд ямар их болгоомжлон алхдаг байсныг, хаалгаар гарахдаа толгойгоо цохино гэдгээ мэдсэндээ доошоо тонгойдог байсныг нь өхөөрдөн дурсана.


www.caak.mn (10 фото)

Теони Макрей: “Финни бол манай гэр бүлийн жинхэнэ гишүүн байсан. Тэр хүмүүсийн хүрээлэлд байх маш их дуртай байсан болохоор хаана ч байсан олон хүнтэй газрыг олоод л оччихдог байж билээ. Тэр хэдэн арван метрийн зайнаас хүний үнэрийг мэдэрдэг байв. Мөн Финни маань манай морь, ноходтой их хөөрхөн тоглодог байсан.” -гэжээ.


www.caak.mn (10 фото)

Макрейн гэр бүл нь "De Tweede Spruit" хэмээх хувийн хүрээлэндээ жуулчдад морь унуулах үйлчилгээ, сафари шоу явуулдаг байна. Тэдний 19 настай отгон хүү Крейг (Craig) нь дөрвөн жилийн өмнө хүрээлэнгийнхээ ойролцоох газар бутны ёроолд хэвтэх дөнгөж төрсөн бяцхан анаашыг олжээ. Тэр үед Финниг төрсөн ээж нь яагаад ч юм хаячихан байж. Бяцхан анааш шавжинд бариулж, толгойгоо ч дийлэхгүй байжээ. Хүү ч анаашт туслахаар шийдэж, аав ээжийгээ дуудан, туслуулсан байна.

Бяцхан анаашыг гэртээ тэд авч ирж, асран хамгаалснаар, бага багаар тэнхрүүлжээ. Тэд Финни-г үнээний сүү, өндөг хоёрын холимог “уураг”-аар угждаг байв. Финни бага багаар өсч торнин, өдрөөс өдөрт “өөртөө итгэлтэй” болсон байна.


www.caak.mn (10 фото)

Макрей-н гэр бүл Финни-г шалан дээр хальтраад байхаар нь үүдээр болгоомжтой гарган, өдрийн цагаар гадаа идээшлүүлж сургасан байна. Финни биеэ маш болгоомжтой авч явах бөгөөд гэрт дотор бол хивстэй газар ч байсан байдгаара бөхийж, нилээн хичээж явдаг нь их хөөрхөн харагддаг байсан ажээ.


www.caak.mn (10 фото)

Бяцхан Финни-тэй өнгөрүүлсэн өдрүүд энэ гэр бүлийн хувьд аз жаргалаар дүүрэн байжээ. Учир нь Финни маш уян зөөлөн зантай, эелдэг, найрсаг амьтан байж. Мэдээж бусад залуу, туршлагагүй амьтдын адилаар бага зэрэг болхи байсныг нь эс тооцвол шүү дээ... Теони хэлэхдээ: “Финни маань аймшигтай хүнд биетэй байсан. Тэр таны хөлөн дээр санаандгүй гишгэсэн бол та тэр мөчийн өвдөлтийг насаараа мартахгүй байх байсан даа.” – хэмээн инээмсэглэжээ.


www.caak.mn (10 фото)

Макрейн гэр бүл Финни шиг бүгдийнх нь хайрыг татсан нэгэн шинэ амьтантай болно гэдэгтээ итгэдэг байна. Гэхдээ мэдээж Финнитэй тохиолдсон шиг эмгэнэлт явдалыг давтахгүйн тулд тэд шинэ амьтандаа илүү их хайр халамжийг өгөх ёстой гэдгээ сайн ойлгож байгаа.


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


www.caak.mn (10 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()