Эзэн хаан өргөөндөө залрах үеийн дүр зургийг Путины Ново-Огарево-д ирэх үетэй ижилсүүлж болохоор...
Гэрэл зурагчны хэлснээр Путины хамгаалалт маш чанга ажээ.
Владимир Владимирович энэ ордонд амьдардаггүй, харин хар модоор хийгдсэн орчин үеийн барилгыг илүүд үздэг байна.
Тэрээр Ново-Огарево-д хоёр цаг хожимдож очжээ.
Оройн хоолны өмнө Владимир Владимировичийн ширээн дээр тухайн үдшийн утга учир болсон асуултуудыг тавьжээ.
Түүнд зориулан тавьсан таваг, халбага, сэрээ бүр нь “Эзэн хаан, Владимир Владимирович минь, ивээлээ хайрла”- гэсэн шиг гялалзана.
Хааны зоог дээр Владимир Владимирович нь өөрийг нь ахин ерөнхийлөгчөөр сонговол, Дмитрий Медведевийг ерөнхий сайдаар томилоно гэдгээ үйлдлээрээ харуулав.
“Эзэн хаантан” зочдын хамт зоог барьж, хууч хөөрөлдөх зуур зураглаач залуу шүлсээ залгин зогсоно.
Сэтгүүлчдийг дотогш оруулсангүй. Тэдэнд Биллиардны өрөөнд тавьсан том дэлгэцэн дээрхи шууд бичлэг хангалттай гэж үзжээ.
Үдийн зоогны үеэр орчуулагчдын баг синхрон орчуулга хийнэ.
Зурагчны хэлснээр Владимир Владимирович нь уулзалын үеэр Сирийн дэглэмийн асуудлын талаар ам нээгээгүй бөгөөд өөрийнхөө ахин сонгогдох талаар үг дугараагүй байна.
22:30 минут болоход хоолны десерт болон цай хоёрыг зочид Путингүйгээр хүртлээ.
*
*
*
Харин доорх агшнууд бол ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урдчилсан дүнг зарласаны дараа болсон үйл явдал.
Путиныг дэмжигчид баяртай мэдээ сонссоны дараа Улаан талбай дээр баярын жагсаал хийж байна.
Путин баярын нулимас унагаж байна.
ОХУ-ын ерөнхий сайд Путин, ерөнхийлөгч Медведев байсан бол одоо ОХУ-ын ерөнхийлөгч Путин, ерөнхий сайд Медведев болох нь тодорхой боллоо.
Түүнд баяр хүргэхээс өөр яах билээ.
Амжилт хүсье Путин.