Амьд мэт хүүхэлдэйнүүд

Нэгэн гэр бүл хүүхэдтэй болов. Эрүүл чийрэг, 59 сантиметр өндөр. Ээж нь хүүдээ ухаангүй хайртай. Хүүдээ гоё хувцас өмсгөнө. Тэргэнд бүүвэйлнэ. Хүү нь ерөөс уйлдаггүй. Сайн хүү. Аав ээжээ шөнө босгодоггүй. Живхээ муухай болгодоггүй. Энэ бүхний учир нь энэ хүүхэд бол жинхэнэ биш. Зүгээр л хүүхэлдэй юм. Ийм хүүхэлдэйг реборн (Англи хэлний reborn — буюу «дахин төрсөн» гэсэн утгатай) гэдэг. Ингээд та бүхэндээ жинхэнэ хүүхдээс ялгахын аргагүй бүтээгддэг Реборн-ы тухай түүхийг сөхье.

Амьд мэт хүүхэлдэйнүүд


www.caak.mn (23 фото)
Жинхэнэ хүүхдээс хөдөлгөөнгүй шилэн нүд, амьсгалдаггүйгээрээ ялгаатай. Реборны үс нарийн ноос, бие нь винил буюу зөөлөн хуванцар, нүд нь шил байдаг.


www.caak.mn (23 фото)

 

Хүүхэлдэй олон янзын гар хийцийн цуглуулгын нэг. Түүнийг захиалгаар бүтээж, шуудангийн модон хайрцганд хийж «ээж»-д нь илгээдэг. «Амьд биш!» гэж бодохоор нэг л сонин. Аймаар ч юм шиг.

 

www.caak.mn (23 фото)
Жирийн нэг тоглоом шиг харагдах мөртлөө эрт хүй нэгдлийн үед хүүхэд нь амь эрсдэж ухаангүй, хөдөлгөөнгүй, амьсгалгүй болсон хүүхдээсээ болж айж шаналж буй эхийн зовлонг санагдуулна.


www.caak.mn (23 фото)
Реборн хүүхэлдэйг үйлдвэрлэгчид түүнийг «асран хамгаалагчдад» таатай нөлөөлдөг тухай ярьдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн сэтгэхүйд таатай байдаг аж. Гартаа жинхэнэ хүүхэдтэй адил жинтэй хүүхэлдэйг барьж үзээд жинхэнэ хүүхдийг барьж байгаа мэт мэдрэмж төрдөг хэмээн нотлодог. Том болсон хүүхэдтэй эхчүүд энэхүү реборн хүүхэлдэйг авсанаар залуу үеийнхээ эхийн инстинктээ мэдэрдэг. 2011 оны 11 дүгээр сард Москвад болсон үзэсгэлэн дээр реборн хүүхэлдэйнүүдийн асрын дэргэд 30 нас гарсан эмэгтэйчүүд ихэд сонирхон цугларч байжээ. Реборн хүүхэлдэйн үнэ 20,000 рубль буюу монгол мөнгөөр 900,000 төгрөг хол давсан ч худалдан авах сонихолтой хүмүүс олон байжээ. Жишээ нь, нэгэн эмэгтэй өмнө нь худалдан авсан реборн хүүхэлдэйдээ "эрэгтэй дүү", нөгөө нь "охин дүү" авч өгөх гэх мэт.


www.caak.mn (23 фото)
Инна Богданова том болсон хүүхэдтэй боловч түүнд 70 гаруй реборн хүүхэлдэйн цуглуулагатай. Хүүхэлдэйнүүд нь зочны өрөөнд нь амьдардаг. Инна тэднийхээ үсийг самнаж хувцаслана. Гэхдээ гадаа гарган зугаалуулдаггүй нь ойлгомжтой. Энэ тухай, "Би олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан авч энэ маань бүтээгүй" хэмээн Инна ярьжээ.


www.caak.mn (23 фото)
Америкийн реборн цуглуулагч 49 настай Линда Якобсоны хүүхэлдэйнүүд жаахан хүүхэдтэй байх хэрэгцээг хангадаг. «Бид парк явдаг. Нохойгоо салхинд гаргахдаа хүүхэлдэйгээ тэргэнд авч, бүүвэйлдэг. Яг л жинхэнэ хүүхэд шиг түүнтэй харьцдаг». Хүмүүс зугаалж явахад хүүхдийг нь амьд хүүхэд хэмээн үзэж нас, нэрийг нь асуухад Линда их баярладаг аж. Харин зарим эмэгтэйчүүд Линдад ингэхийн оронд жинхэнээр хүүхэд үрчилж авбал яасан юм бэ гэхэд тэрээр: энэ асуудал их нарийн, тэгээд ч зардал их гарна гэж хариулдаг.


www.caak.mn (23 фото)
Жаахан хүүхэлдэйнүүд дэлхий даяар ихэд түгжээ. Өнгөрсөн жил австралид нэгэн явдал болжээ. Нэгэн цагдаа машин дотор амьсгаагүй мэт хүүхэд байхыг олж харжээ. Тэгээд туслахаар машины цонхыг хагалаад хүүхдийг гар дээрээ автал энэ нь хүүхэлдэй байжээ.


www.caak.mn (23 фото)
Реборн анх үүссэн түүх нэлээд хэд байдаг. Нэгэн мэдээгээр ийм хүүхэлдэйнүүд анх 1980-аад оны үеэр АНУ-д «төрж» эхлэжээ. Өөр нэг мэдээгээр испаний Dolls by Berengeur гэдэг компани анх зах зээл дээр ийм хүүхэлдэй борлуулж эхлэсэнээс үүдэлтэй гэдэг. Эдгээр хүүхэлдэйнүүдийг анх тоглоомын маягаар үйлдвэрлэдэг байж. Бас дэлгүүрүүдэд хүүхдийн хувцасны рекламд ашигладаг байсан аж. Эдүгээ хүүхэлдэйнүүд цуглуулагчдын эрж хайдаг зүйлийн нэг болжээ. Dolls by Berengeur–ийн La Infanta Leonor гэдэг хүүхэлдэй Филиппа Астурийн Филипп хан хүү болон Летиция гүнжийн охины яг дуурайсан хуулбар болж чаджээ. Энэ хүүхэлдэйг цуглуулагчид дор нь худалдан авч дуусгажээ.


www.caak.mn (23 фото)
Үүний дараа жинхэн юм шиг хүүхэлдэй хийдэг мастерууд бий болжээ.

 
www.caak.mn (23 фото)
Зураачид эхлээд жирийн тоглоомын хүүхэлдэйнүүдийг зурдаг байв. Дараа нь тоглоомын хүүхэд бүтээдэг болжээ. Одоо тэд захиалгаар ямар ч арьстай унтаж, инээж буй хүүхэлдэй болон янз бүрийн насны, тухайлбал,  дутуу төрсөн хүүхдээс нэг нас хүртэлх хүүхдийг дуурайсан хүүхэлдэйг бүтээхийн сацуу реборн хүүхдэд зориулан үнэртэн хүртэл бүтээгджээ. Сүүлийн үед амьсгалдаг, зүрх нь цохидог реборныг хийж байна.

 

 

www.caak.mn (23 фото)
ОХУ-д реборнууд 2007-2008 оноос үзэгдэх болсноор одоо ихэд түгэн тархжээ. Реборныг эхлээд гадаадаас зөөж авчирдаг байсан бол одоо реборн хийдэг Дарья Панова, Галина Гайсина, Любовь Фирсова зэрэг мастерууд бий болжээ.


www.caak.mn (23 фото)
Реборн хүүхэлдэй бүр өвөрмөц. Тэдгээрт нэр, төрсөн он сар өдөр, паспорт бий. Хүүхэлдэйнүүдийг хийхийн тулд зөөлөн хуванцар бэлдэнэ. Үүгээр хөл, гар, толгой зэргийг нь хийнэ. Хүүхэлдэйд жин нэмэгч материалуудыг ашигладаг. Дээрх бэлдэцийн гадаргууг өөх тосгүй болтол цэвэрлэж, хамар, нүдийг нь зүсэж хийнэ. Дараа нь зураасуудыг нарийн аргаар хийнэ. Хүүхэлдэйг акрил болон тосон будгаар будна. Эхлээд «хүүхдийг» жинхэнэ өнгөөр нь зурна. Дараа нь амьд хүүхдэд байдаг шиг үрчлээстэй арьс, венийн судас, капиллярууд, толбо гэх мэтийг хийж зурж өгнө. Эцэст нь хүүхэлдэйг тусгай лаакаар бүрж будна.

 
www.caak.mn (23 фото)
Дараагийн шатанд үсийг жинхэнэ мэт харагдуулахын тулд нарийн ноосоор үс хийнэ. Энэ хамгийн нарийн ажил. Үс бүрийг нэг нэгээр нь суулгана. Шилэн нүдийг суулгахын хамт хүүхэлдэйн биеийг синтетик зөөлөн эдээр дүүргэж хүндрүүлнэ.


www.caak.mn (23 фото)
Америкийн Иллинойс мужид залуу ээж нарын сургууль байдаг. Энэ сургуульд жирэмсэн эхчүүд хүүхэдтэй хэрхэн харьцах анхны хичээл заалгадаг. Сургуулийн зөвлөх багш нар хүүхэд арчлан сувилах арга, хүүхэд гар дээрээ хэрхэн барих, өлгийдөх, живх хийхийг зааж өгдөг. Энэ сургуулийн дамжааг дүүргэсэн эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй болдог байна. Жирэмсэн эхчүүдэд «хүүхэлдэйгээр тоглох» их таалагддаг төдийгүй эхийн мэдрэмж хүүхэд төрөхөөс өмнө «ажиллаж» эхлэдэг аж.


www.caak.mn (23 фото)
Олон сэтгэл зүйчид ийм тоглоом бодит байдлаас хол байдаг тухай ярьдаг. Хүүхэлдэй цуглуулахыг буруутгах аргагүй. Харин амьгүй хүүхэлдэйгээр амьд хүүхдийг орлуулна гэдэг нь сэтгэл мэдрэлд тийм ч сайн зүйл биш байдаг. Ийм байдалд орсон эмэгтэйчүүд сэтгэл зүйч эмчид хандах явдал олонтаа байдаг хэмээн ярьдаг аж.


www.caak.mn (23 фото)
Москвагийн нэгэн эмэгтэй Аннагийн гэр бүлд эмгэнэлт явдал тохиолдож авто ослоор бяцхан хүү нь нас баржээ. Хүүгээ алдсан эх бүтэн жил эмнэлэгээр явж сэтгэл санаагаа эмчлүүлэх гэсэн боловч үр дүн өгсөнгүй. Эмч нар дахиад нэг хүүхэд төрүүлээч хэмээн ятгасан боловч эмэгтэйн сэтгэлийн шарх ийм бололцоо олгосонгүй. Гэтэл хэн нэгэн мэргэжилтэн түүнд реборн худалдаж авахыг зөвлөжээ. Эмэгтэй зөвөлгөөг дагаж насан өөд болсон хүүтэйгээ яг адил реборныг захилгаар бүтээлгэж авчээ. Энэ тоглоом тус эмэгтэйд эмгэнэлт явдлаас ангижрахад нь тус дэм болох ёстой байв.


www.caak.mn (23 фото)
Анна эхлээд бага багаар дасч сэтгэл санаа нь тайвширч реборноо «арчлах» болов. Сэтгэлийн шарх арай ядан эдгэрч дараагийн жинхэнэ хүүхдээ төрүүлэх үед тулж иржээ. Цаг хугацаа явсаар... Анна хүүдээ өгч байсан шиг тийм сэтгэлээ реборнд өгчээ. «Би хүүхэд төрүүлж чадахгүйнээ. Түүнийгээ ахиад алдах байх хэмээн их айж байна. Харин хүүхэлдэйнээс айхгүй байна. Хүүхэлдэйг асарч тойлох, гадаа гарч зугаалах надад их сонин байна. Гадаа аваад гарахад хацар нь аажмаар улаа бутарч буй мэт санагддаг» хэмээн ярьсан байна.


www.caak.mn (23 фото)

 

www.caak.mn (23 фото)

 

 

Үүнээс цааш жирийн бус реборнуудын фото зураг байгаа ...

www.caak.mn (23 фото)

 

www.caak.mn (23 фото)

 

Мульт фильмийн реборн


www.caak.mn (23 фото)

 

Реборн–бяцхан горилл.


www.caak.mn (23 фото)
Харри Поттер маягийн реборн.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()