Кени улсын хүүхдүүд “Маамуу нааш ир” дууг дуулсан нь

2012-03-04, 04:00
17,386

Манай сайтын мэйл хаягаар ийм нэгэн бичлэг иржээ. Уг бичлэгийг энэ өвөл Кени улсын Луанда К'Отиено гэдэг тосгоны асрамжын газрын бага насны хүүхдийн сургуульд хийжээ. Энэ жижиг асрамжын газар нь одоогийн байдлаар 60 гаруй 4-7 насны хүүхдүүдэд анхан шатны боловсрол өгч, сургуульд бэлддэг ажээ. Энэ хүүхдүүдийн 30 хувь нь ДОХ-ын улмаас өнчирсөн хүүхдүүд байдаг бөгөөд зарим нь хүнд өвчтэй боловч эмнэлэгийн тусалцаа авах боломжгүй юм. Тиймээс ч энэхүү байгууллага гадны сайн дурын ажилчдын тусламжаас их шалтгаалдаг гэнэ. Энд сайн дурын ажилчид дэлхийн өнцөг булан бүрээс ирж, энэ буянтай үйлсэд хувь нэмэр оруулдаг байна. Ингээд та бүхэндээ Кени улсын нэгэн тосгонд хүмүүжиж буй өнгөт арьстан жаалууд бидний сайн мэдэх "Маамуу нааш ир" дууг хэрхэн чадварлаг дуулж байгааг сонирхоцгооё. 

Кени улсын хүүхдүүд “Маамуу нааш ир” дууг дуулсан нь

Видео.



Асрамжын газрын сайт руу орохыг хүсвэл ЭНД дарна уу.

Хэрвээ та Volunteer буюу сайн дурын ажил сонирхож байгаа бол доорх мэйл хаягаар холбогдож болно гэсэн байна.
И-мэйл: vitruvian_circle@yahoo.com








Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()