Ер бусын зураач "Red"

2012-03-03, 21:25
21,223

Red гэдгээрээ алдартай Малайзын зураач бүсгүй нь маш ер бусын аргаар уран бүтээлүүдээ туурвидаг ажээ. Кофений аяга, сагсны бөмбөг, газрын самар зэргийг ашиглан бүтээсэн сүүлийн гурван зургийг одоо танд танилцуулж байна. Түүний уран бүтээлийн онцлог нь хамгийн алдартай хүмүүсийн хөргийг, тэднийг илэрхийлдэг хамгийн чухал зүйлсийг нь ашиглан бүтээдэгт оршино. Санаа нь эгэл бус төдийгүй ийм зүйлсээр хөрөг бүтээнэ гэдэг байж боломгүй мэдрэмж, авъяасыг шаарддаг нь дамжиггүй.

Ер бусын зураач "Red"



Аягаар багс хийж, кофегоор зурсан энэхү бүтээл нь Тайваны алдарт дуучин, жүжигчин Жей Чоу (Jay Chou) болон хайрын тухай өгүүлдэг түүний “Secret” дуунд зориулагджээ. Хос хоёр аягатай кофегоо таваг дээрээс өргөж байгаагаар дуу эхэлдэг байна.









Ёроолдоо кофетой аягаар бүтээсэн зурагныхаа хажууд зогсох зураач Red

Видео.




Хятадын сагсан бөмбөгчин, NBA-ийн хамгийн өндөр тамирчин (229 см) Яо Минь-ий хөргийг сагсны бөмбөгний тусламжтайгаар дүрсэлжээ.







Видео.




2010 онд, Лондон хотод 100 000 000 ширхэг наран цэцгийн үрээр том барилгын заалыг бүхэлд нь бүрхэж байснаараа алдартай Хятадын орчин үеийн зураач Вейвей (Weiwei)-ийн хөргийг яг тэрхүү үрээр бүтээжээ. Тэр үед ийм олон тооны үрийг гаргахын тулд 1600 ширхэг хятад ажилчдыг хөлсөлсөн байна.


Гартаа наран цэцгийн үр барьсан Вейвей.














Зураач Red орчин үеийн суут сэтгэлгээтнүүдийн нэг болох зураач, архитектор, тэмцэгч Вейвей-н хөргийг түүний илэрхийлэл болсон наран цэцгийн үрээр хэрхэн бүтээснийг та харж байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()