Оюутны Боулингийн аварга шалгаруулах “Тоp Score” аян

2012-03-02, 19:30
3,541

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн “FEC БОУЛИНГ” төвөөс оюутан залуучуудын дунд “Bowling Top Score” аяныг гуравдугаар сарын 1-нээс ирэх тавдугаар сарыг хүртэл зохион байгуулах гэж байна. Энэхүү аянд оюутан, залуучууд нэгдэн, даваагаас баасан гаригт  өдөр бүр 12:00-18:00 цагийн хооронд оролцох боломжтой юм. Мөн тухайн цагтаа боулинг 3500₮ болж хямдрахыг сануулья. 

Оюутны Боулингийн аварга шалгаруулах “Тоp Score” аян
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Гоё мэдээ дуулгахад аяны хүрээнд 14 хоног тутам Боулинг тоглосон оюутан, залуусаас хамгийн өндөр оноог авсан нэг хүн IPod хожих боломжтой шүү.

Найз нөхөдтэйгээ хамт цагийг хөгжилтэй өнгөрөөхөөс гадна, Боулингийн дээд онооны самбарт нэрээ мөнхөлж, IPod-ийн эзэн болох боломж бүх оюутан, залуучуудад нээлттэй.

Аянд оролцож, IPod-ийн ялагч болсон бүх оюутнуудын дунд аваргуудын тоглолт хийж супер ялагчыг тодруулах бөгөөд супер ялагчийг Паркийн онцгой бэлэг хүлээж байгааг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 99189772                      www.mypark.mn                     facebook.com/park.mongolia




Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.