Орон орны гэрлэлттэй холбоотой онцлох гэрэл зурагнууд

2012-02-29, 20:38
10,820

Улс орон бүрийн гэрлэх ёслолууд тус тусын онцлогтой бөгөөд заншил уламжлалаараа улс орныхоо онцлогийг хүүрнэдэг билээ. Ямар ч нийгмийн хамгийн жижиг институт болох гэр бүлийг бадраах мөч нь хамгийн нандин, хамгийн дурсамжтай, хамгийн тод үе байдаг. Тиймээс залуу халуун нас, хайр дурлалын гайхалтай хором болох гэрлэх ёслолыг орон оронд хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхолтой фото мэдээллийг танд хүргэж байгаадаа баяртай байна. Эндээс та бүхэн олон орны онцлох гэрлэх ёслолын үеэр авсан фото агшнуудыг тайлбарын хамт хүлээн авах болно.

Орон орны гэрлэлттэй холбоотой онцлох гэрэл зурагнууд


www.caak.mn (21 фото)

1. Болгарийн мусульман шашинтай сүйт бүсгүйг Драгиново тосгонд болох хуриманд бэлтгэж байна. (Nikolay Doychinov - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

2. 24 настай афган сүйт бүсгүй Захара-г Бамиян хэмээх орон нутгийн салонд хоёр гэр бүлийн бүх эмэгтэйчүүд нийлэн гоёж байна. (Paula Bronstein - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

3. Дэлхийн хамгийн өндөр хүн Бао Сишунь болон түүний сүйт бүсгүй Сиа Шудзянь (улаан хувцастай) нар Ордос хотод хуримаа хийж байна. (Guang Niu - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

4. Хэфей дэхь аквариумны усан доторхи гэрлэлтийн үеэр “Зөвшөөрч байна” гэсэн бичгийг өргөж байгаа хятад сүйт хархүү. (STR/China Out - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

5. Бейрут дэхь гамшгийн дараа нурж унасан дэлгүүр дотроосоо хуримын даашинзаа гарган, цэвэрлэж байгаа Ливан эмэгтэй. (Anwar Amro - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

6. Кембрижийн гүнгийн ахайтны хуримын даашинзыг Лондонгийн Букингемийн ордонд байрлуулсан байдал. Кейт Мидлтоны энэхүү даашинзыг Александер МакКуины дурсгалд зориулж, Сара Бертон урласан билээ. (Lewis Whyld/WPA Pool - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

7. Болгарын помак овгийн сүйт бүсгүй (Valentina Petrova - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

8. Америкийн нэгэн цэргийн малгайн доторхи хуримын зураг нь. (David Furst - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

9. Ахмедабад дахь олон нийтийг хамарсан хуримын ёслолын өмнөхөн. Мусульман шашинтай залуу хосуудад барьдаг бэлэгнүүд. (Sam Panthaky - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

10. Ченду дахь 11-дэх удаагийн олныг хамарсан гэрлэх ёслолд бэлдэж байгаа хосууд. (China Photos - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

11. Иорданы сүйт бүсгүйчүүд Амман дахь олон нийтийг хамарсан гэрлэх ёслолд оролцож, хайртай залуутайгаа гэр бүл болохоор хүлээж байна. (Jamal Nasrallah - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

12. Дэнлүү барьсан залуус Македоны Галичник тосгонд болдог “Хуримын Галичник” ёслолд оролцон, тус тусын хайрттайгаа гэрлэхээр явж байна. (Robert Atanasovski - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

13. Энэтхэгийн мусульман шашинтай бүсгүй болон түүний найзууд Ахмедабад дахь олон нийтийг хамарсан гэрлэх ёслолын өмнөхөн. (Sam Panthaky - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

14. Шри-Ланкийн бүжигчин Коломбо дахь тансаг хуримын ёслолын өмнө малгайгаа янзалж байна. 20 сая хүн амтай энэ орны гэрлэх ёслол маш онцгой. Учир нь эцэг эхчүүд хүүхдээ төрсөн цагаас эхлэн хуримын ёслолд нь зориулж мөнгө хурааж эхэлдэг байна. (Ishara S. Kodikara - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

15. Япон дахь цунамигаас болж хуримаа хойшлуулсан 10 хос Ивата дахь Камаиси-д зэрэг гэрлэжээ. (STR/JIJI Press - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

16. Рэй Дюранд, Дэйл Шилдс нарын ижил хүйстэн хос Нью-Йорк дахь хуримынхаа дараа үнсэлцэж байна. АНУ-ын ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн 6 дахь муж нь Нью-Йорк болжээ. (David Hanschuh - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

17. Тайбэй дэхь үдэшлэгний үеэр бялуугаа зүсч байгаа ижил хүйстэн хос. Тэндэхийн 80 ижил хүйстэн хос хуримын ёслол хийж буй мэт үдэшлэгийг зохиож, эрх баригчид нь Нью-Йоркийн үлгэр дуурайлаар тэдний гэрлэлтийг зөвшөөрнө гэдэгт найдлага тавьжээ. (Sam Yeh - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

18. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жейкоб Зума нь эхнэр Тобеко Мадибо-гийн хамт Нкандла тосгон дахь хуримын хувцасны наадмын үеэр бүжиглэж байна. (Rajesh Jantilal - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

19. 19 настай Рейчел Вассертог-ийг 19 настай Аарон Ноа Альтер – тай гэрлүүлэхээр аваачиж байгаа эцэг эх. Аарон Ноа Альтер нь Иерусалим дахь хасидуудын лидер-ийн хүү юм. (Uriel Sinai - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

20. Сүйт хархүү (зүүн гар талд), түүний гэрч хоёр Хятадын Шааньси муж дахь хуримны үеэр халтар нүүртэй, хүзүүндээ дөнгөтэй явж байна. Хуримын ёслолын үеэр сүйт залуугийн найз нөхөд, хамаатан садан нь түүнийг гэрчийнх нь хамт гутлын тосоор будаж, хүзүүнд нь дөнгө зүүх ёс энэ мужид бий. Ингэснээр хуримын ёслол сүйт залууг мөнхөд дөнгөлдөг гэсэн үнэмшлийг илэрхийлдэг ажээ. (China Photos - AFP/Getty Images)


www.caak.mn (21 фото)

21. Америк залуу Питер Геллинг болон түүний залуухан гэргий Ретно Пративи нар индонезийн уламжлалт гэрлэх ёслол үйлдэж байна. (Peter Gelling - Courtesy)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()