1. Том цагаан акул 6 метр гаруй урт, 2268 кг жин татах ч тохиолдол бий. (LITHIUM112 on deviantART)
2. Цагаан акул 30 орчим жил насладаг. 15 наснаасаа үржих чадвартай болдог. (TERRY GOSS)
3. (VENSON KUCHIPUDI)
4. (VENSON KUCHIPUDI)
5. Цагаан акулууд бараг бүх эрэг орчмын 12 - 24°C усанд амьдарна. (SHARKDIVER.COM)
6. Цагаан акулын том сүргүүд АНУ, Өмнөд Африк, Япон, Австрали, Шинэ Зеланди, Чили, Газрын дундад тэнгист элбэг тааралдана. (SCOTT RETTIG)
7. Цагаан акулын нэгэн том сүрэг Өмнөд Африк дахь Дайер арлын орчим амьдардаг. (OCEANFILMFEST)
8. (VENSON KUCHIPUDI)
9. (PIETER VISSER)
10. Цагаан акул байгалиас заяасан хамгаалалтын өнгөтэй. Өехий нь цайвар гэгээн, нурууны нь сэлүүр саарал. (GEORGE PROBST)
11. Ийм хамгаалалтын өнгө нь ангийн олз болох амьтнаа хуурах, зүсээ нуухад туслана. (VENSON KUCHIPUDI)
12. Нуруун тал нь бараан өнгөтэй тул далайн устай уусаж ялгардаггүй. Доод талаас нь харахад гэгээн өнгөтэй тул нарны нэвт туяанд акулыг жижиг амьтан мэт харагдуулдаг. (D.J. SCHUESSLER)
13. Цагаан акул махчин амьтан. Ихэвчлэн загасаар хооллоно. Заримдаа далайн гахай, халим, далайн муур, далайн арслан, яст мэлхий, шувуу зэргээр хооллодог тохиолдол бий. (SPENCER LATTIMER)
14. Цагаан акул үржлийнхээ үед ямар зан авиртай байдаг талаар бага судлагджээ. (GEORGE PROBST)
15. Эрдэмтэд хээлтэй цагаан акулыг судлаж байсан боловч үр төл нь хэрхэн төрж байгааг хэзээ ч хараагүй. (GEORGE PROBST)
16. Цагаан акул амьд зулзага төрүүлдэг амьтан. Өөрөөр хэлбэл, өндөг нь эхийнхээ саванд хөгжиж хагарч, төртөлөө тэндээ хөгжиж байдаг. (GREAT WHITE SHARK DIVING)
17. Цагаан акул хээлээ 11 сар тээдэг. Зулзаганых нь хүчирхэг шүдэт эрүү 1 сартай байхаасаа хөгжиж эхлэдэг. (PIXELEATER on deviantART)
18. Зулзаганууд эхийн хэвлийд байхаасаа эхлэн хүчтэй нь хүчгүйгээ иддэг махчин. Зулзаганууд хавар болон зунд төрдөг. (PATRIC DOUGLAS / SHARKDIVER.COM)
19. Цагаан акулыг дээд зэргийн махчин хэмээн тооцдог боловч заримдаа түүн рүү халим хэлбэрийн далайн гахайны төрөл довтлох ч явдал бий. (VENSON KUCHIPUDI)
20. Цагаан акул болон халим хэлбэрийн далайн гахай хоёр нь хоол хүнс нь адил байх газар хоорондоо тэмцэлдэх явдал бий. (VENSON KUCHIPUDI)