Тататунга картны анхны ялагч тодорлоо

2012-02-16, 20:29
12,489

П.ХАШ-ЭРДЭНЭ: - ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ, БИД ГЭР БҮЛЭЭРЭЭ ОРОЛЦСОН НЬ ЯЛАГЧ БОЛОХОД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН. Монголчууд бидний нарийн мэдрэмж, ур ухаан он тооллын цагалбар ёс жаягаас илэрхий байдаг билээ. Үүний нэгэн жишээ болсон цагаан сараар настан буурлуудаа хүндэлж, ахан дүүс, халуун ам бүлээрээ цуглан мэндийн дээдийг солилцож, мэргэн ухаанаа уралдуулан уламжлалт наадгайгаараа оюун ухаанаа сорьдог сайхан ёс бидэнд бий.

Тататунга картны анхны ялагч тодорлоо

 

Өв соёлоо залгамжилан Юнител групп баярын өдрүүдээр хэрэглэгч олныхоо мэдлэг оюуныг сорьж ухааныг үнэлхээр ТАТАТУНГА сар шинийн 500 болон 1000 төгрөгийн бэлгийн картаа гаргасан билээ. Энэхүү карт нь оюунаа сорьж азтан болохоос гадна 10-9 000 GG –ээр дансаа мялаах, мөн НЭГ САЯ төгрөгийн үйлчилгээний эрхийн эзэн болох давхар бэлэгтэй юм. 

 

Ийнхүү авхаалж самбаа, мэдлэг оюунаараа сая сая хэрэглэгчээс шигшигдэн 10 асуултанд нэг ч бүдрэлгүй амжилттай хариулснаар 886843** дугаарын хэрэглэгч Пүрэвсамбуу овогтой Хаш-Эрдэнэ анхны 1,000,000 төгрөгийн үйлчилгээний эрхийн эзнээр тодорлоо. Түүний амжилтын нууц нь асуултанд хурдан шаламжгайхариулж байснаар гэлээ.“Асуултууд ерөнхийдөө боломжийн байсан. Амархан мөн хүнд асуултууд ч таарч байлаа. Хамгийн чухал нь ялагч болоход манай гэр бүлийн гишүүн бүрийн хувь нэмэр орсон юм, бид тойрон сууж асуултуудад хариулж байсан” хэмээн ялагч маань сэтгэгдэлээсээ хуваалцлаа. Тэрээр аль хэдийнээ дараагийн саятан болохоордахин бэлгийн картаараа цэнэглээд эхэлжээ. 

 

Удаах азтнуудаар Хөвсгөл аймгийн 883842** дугаарын хэрэглэгч Бадарчын Отгонтөгс, 883862** дугаарын хэрэглэгч Нийжилийн Хэнмэдэх нар тус тус сая төгрөгийн үйлчилгээний эрхийн эздээр тодорч усан луу жилийнхээ хийморийг мялаагаад байна.

 

ХОТОЛ ОЛНООРОО МЭРГЭН, МЭДЛЭГ БҮХЭН ОЛЗ ДАГУУЛАХ БОЛТУГАЙ
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

 







Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.