Агаарын урсгалыг ашигласан газар уснаа явагч хөлөг онгоцнууд

Газар болон усны гадаргуй дээр бага зэрэг өргөгдсөн байдлаар асар хурдтай явах чадвартай хөлөг онгоцнуудыг та харж байсан байх. Үүний нууц нь гэвэл тусгай технологийн ачаар хөлгийн ёроолд шахагдсан агаар нь түүнийг бага зэрэг өргөж, ус болон хөрсний гадаргуйгаар маш хурдан явуулдаг байна. Агаар дээр тогтох мэт байдлаар нисэх мэт хурдан урагшлахдаа усаар ч тэр, газраар ч тэр явж чаддаг хөлөг онгоцыг харсан хүн өөрийн эрхгүй алмайрдаг. Ингээд энэхүү технологийн нууцыг танд дэлгэж байна.

Агаарын урсгалыг ашигласан газар уснаа явагч хөлөг онгоцнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

 

www.caak.mn (22 фото)
Агааран жийрэгтэй Дэлхийн анхны хөлөг онгоцнуудыг 1935 онд оросын зохион бүтээгч Владимир Левков бүтээжээ. Түүний удирдлага дор 1941 онд 2-5 тонн жинтэй 15 ширхэг агааран жийрэгтэй хөлөг онгоцыг бүтээж байсан байна.


www.caak.mn (22 фото)


www.caak.mn (22 фото)
Агааран жийрэгтэй хөлөг онгоцны ажиллах схем: 1- сэнс, 2- агаарын урсгал, 3- агаар шүүгч, 4- агаарыг ёроол хэсэгрүү нь оруулж, тогтоодог хормой.


www.caak.mn (22 фото)
Агааран жийрэг гэж нэрлээд байгаа зүйл нь хөлөг онгоцны ёроолд шахагдаж, түүнийг дээш тогтоон барих үүрэг гүйцэтгэдэг агаарын урсгал юм.


www.caak.mn (22 фото)
Өргөлтийн өндөр намаас хамаарч, тухайн хөлөг онгоцны төрөл бүрийн гадаргуу дээр хөдлөх чадвар янз янз байдаг.


www.caak.mn (22 фото)
Газрын хөрс болон усны толион дээр агаар дээр тогтох мэт байдалтай байх хөлөг онгоцнууд маш ер бусын харагддаг. Аварга том гаднах сэнснүүд нь маш хүчтэй агаарын эргэлтийг бий болгож, хөлөг онгоцны ард гадаргуугаас хамаарч, асар их усны цацраг, эсвэл цас, эсвэл тоосыг манарган оддог байна.


www.caak.mn (22 фото)
Агааран жийрэгтэй онгоцнууд дотор рекорд тогтоосон шилдгүүд олон байдаг. Жишээлбэл дэлхий дээрхи хамгийн том агааран жийрэгтэй хөлөг бол “Зубр” юм. Түүний хөдөлгүүрийн чадал нь 50 мянган морины хүчтэй бөгөөд агаар “залгигч” сэнснийх нь диаметр 2.5 метр ажээ.


www.caak.mn (22 фото)
Десантын зориулалттай “Зубр” хөлөгний үзүүлэлт, хэмжээнүүд: урт нь 57.3 метр, өргөн нь 25.6 метр, өндөр нь 21.9 метр. Усны багтаамж нь 555 л. Дээд хурд нь 111 км/цаг.


www.caak.mn (22 фото)
Агааран жийрэгтэй хөлөг онгоцны далай тэнгисийн гадаргуу, 2 метр цасаар хучигдсан газрын гадаргуу, мөн 2 метр орчин өндөртэй бутлаг гадаргуу дээр 3-4 метр өндөрт өргөгдсөн байдалтайгаар зорчих чадвартай. Түүнчлэн ийм хөлөг онгоцнууд шалбаагин дээр ч явж чаддаг байна.


www.caak.mn (22 фото)
Ердийн усан онгоцноос ялгаатай онцлог тал нь гэвэл агааран жийрэгтэй хөлөг онгоцнууд усан дээрээс шууд хуурай газар дээр гарч ирж чаддаг. Түүнчлэн бусад төрлийн тээврийн хэрэгслүүдийн хувьд зорчих боломжгүйд тооцогдох гүехэн устай, мөстэй, элстэй, цас хунгарласан цөл гээд бүх төрлийн гадаргуу дээр агааран жийрэгтэй хөлөг онгоц өлхөн явдаг учраас л жинхэнэ утгаараа газар уснаа явагч юм.


www.caak.mn (22 фото)
Онгоц болон нисдэг тэрэгнээс ялгаатай тал нь агаарын усан онгоцнууд нь хөдөлгөөнөө эхлүүлэхийн тулд тусгай байдлаар тоноглогдсон буулт юмуу нислэгийн талбайг огт шаарддаггүй.


www.caak.mn (22 фото)
Таны харж байгаа зурагт “Яков Сиверс” хэмээх зорчигч тээврийн газар уснаа явагчийг харуулжээ. Үүнийг Дээд Новгород –оос Хуучин Русса-гийн хооронд зорчигч тээвэрлэхэд зориулан бүтээсэн байна.


www.caak.mn (22 фото)
Ийм хөлөг онгоцны хөдөлгөөний дундаж хурд нь 50-75 км/цаг ажээ.


www.caak.mn (22 фото)
Нижегородын Кремль – ийн өмнөх нэгэн агааран жийрэгтэй хөлөг онгоц харагдаж байна.


www.caak.mn (22 фото)


www.caak.mn (22 фото)
Тусгай төхөөрөмж, хэрэгсэл, татлага огт хэрэггүй. Шууд л усан дээрээс эрэг рүү өөрөө гарчихна.


www.caak.mn (22 фото)
Энэхүү зурагны хамгийн наана нь 18 хүний суудалтай “Марс-2000” байна.


www.caak.mn (22 фото)


www.caak.mn (22 фото)
Волга голын эрэг дээр, 2011 оны өвөл.


www.caak.mn (22 фото)

Хөлөг онгоц урагшилж, цас мөс шаржигнана.


www.caak.mn (22 фото)


www.caak.mn (22 фото)


www.caak.mn (22 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()