LS3 AlphaDog робот, iRobot-уудын ээлжит туршилт

АНУ-ын батлан хамгаалахын яамнаас хэрэгжүүлж буй туршилтын төслийг явуулдаг агентлагийнхан (DARPA) "Alphadog" роботын шинэ загварыг туршжээ. Туршилтын үеэр робот нь тэгш бус гадаргуй дээр маш сайн явж байсан бөгөөд BigDog загварыг бодвол хамаагүй дуу чимээ багтай болсон байна. Түүний даац нь 181 кг бөгөөд сайн цэнэглэгдсэн тохиолдолд бүтэн 24 цагийн турш ажиллах чадвартай ажээ. Alphadog нь орчин үеийн цэргийн маш олон төрлийн хэрэгсэл, зэвсгийг зөөхөд туслах үүрэгтэй юм байна. Бичлэг дээрээс Alphadog-ийн туршилтын явцыг харна уу.

LS3 AlphaDog робот, iRobot-уудын ээлжит туршилт

 
1. LS3 AlphaDog роботны ээлжит туршилт


Видео.





2. Байлдааны зориулалттай анхны iRobot

Зөгнөлт кинон дээр гардаг ирээдүйн олон зүйлс бидний бодож байснаас илүү ойрхон байгаа бололтой. Ойрын арван жилийн дотор компютер тоглоом удирдахтай ижил удирдлагатай роботууд хүний оронд цэрэг болж, дайн тулаанд оролцож мэдэхээр байна. Удирдлага нь виртуаль ертөнцийн тоглоом шиг хялбар боловч, алж устгах зүйл нь бодит амьдрал дээр явагдана. Учир нь iRobot компанийхан цуврал хэлбэрээр үйлдвэрлэх байлдааны роботын хамгийн анхны загвараа гаргажээ. Энэхүү загварыг "Warrior 710" гэж нэрлэдэг. Механик “гар”, гинжин “хөл”, 40 мм-ийн олон иштэй бөмбөгдөгчөөр зэвсэглэгдсэн уг робот нь 200 кг жинтэй юм байна. Энэхүү байлдааны роботын онцлог нь олон төрлийн тушаал биелүүлдэг механик тохируулагч нь ажээ. Доорхи бичлэг дээр Warrior 710 нь механик “гар”-аараа бөмбөгдөх талбайг тооцоолохын тулд денотацийн үйлдэл хийж байна. Warrior 710-ын онц, тусгай даалгавруудыг биелүүлүүлэхээр бүтээсэн бусад төрлийн роботуудаас ялгарах гол ялгаа нь маш олон төрлийн даалгавар биелүүлэх чадвар нь ажээ.


Видео.



 
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()