“ГОВЬ 81” баг Sprite супер лигт оролцоно

2012-02-03, 18:45
13,455

Ноолуурын салбарт тэргүүлэгч “Говь” ХК спортын салбарт өөрийн хувь нэмрийг оруулах, залуучуудын спортын төлөөх замналд дэмжлэг үзүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн эмэгтэй багийг ивээн тэтгэж хамтран ажиллахаар болсон юм. Уг үйл ажиллагааны эхлэл болгон “Говь” ХК-ийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг “Sprite” супер лигт хүч үзэхээр зэхэж байна. “ГОВЬ 81” багийн хувьд Монгол улсын шигшээ баг болон МУИС, МУИС-ХҮДС-ийн шигшээ багуудын шилдэг тоглогчдоос бүрдсэн бөгөөд туршлагатай багуудын тоонд орж байгаа. Манай улсад сагсан бөмбөгийн спорт хурдацтай хөгжиж хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд маш ихээр нөлөөлж байгаагийн дээр улсаас болон компани, аж ахуй нэгжүүд үүнд дорвитой хөрөнгө оруулалт хийх болсон нь спортын салбарын хөгжилд томоохон түлхэц болж байна. 02 дугаар сарын 04-ны өдөр Буянт-Ухаа дахь спортын шинэ цогцолборт нээлтээ хийх сагсан бөмбөгийн “Sprite” супер лигт оролцох “ГОВЬ 81” багийхандаа спортын өндрөөс өндөр амжилтыг хүсье.

“ГОВЬ 81” баг Sprite супер лигт оролцоно
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа










Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.