Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дэлхийн хамгийн томоохон файл солилцооны сайт болох Megaupload.com-ыг интернет “дээрэм”-ийн эсрэг парламентын шуугиан тарьсан шийдвэр гарсны маргааш нь Засгийн Газрын зүгээс хаах шийдвэр гарчээ. Энэхүү файл солилцооны сайтын дөрвөн топ менежерийг АНУ-ын засгийн газрын хүсэлтээр Шинэ Зеландаас баривчилсан байна. Megaupload сайтыг маш олон зохиогчийн эрхийг зөрчиж, нэг тэрбум гаран долларын хохиролыг дагуулсан гэж үзсэн учир үүсгэн байгуулагчдыг нь ийн буруутгаж, сайтыг нь хаах хүртэл арга хэмжээ авч байгаа аж. Уг сайтад 150 сая хэрэглэгч бүртгэлтэй байсан бөгөөд “Премиум” буюу төлбөртэй хэрэглэгчдийн хувьд татаж авах файлын тоо хязгааргүй байсан юм байна. Шууд хортой, шимэгч мэдээлэл, үр дагавар агуулаагүй хэдий ч хэрэглэгчдийн дунд нэр хүндээ өсгөж, ашиг олохын тулд зохиогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн файлууд нийтэд түгээдэг Megaupload мэтийн цахим хуудсууд маш олон байгааг АНУ-ын засгийн газар мөн зүгээр өнгөрөөхгүй нь энэ явдлаас илэрхий болжээ. Харин одоо үргэлжлэлээс сайтын эрхлэгч Ким Доткомын тансаг амьдрал болон авто машины баялаг цуглуулгыг харуулсан фото нийтлэлийг хүлээн авна уу.