Чононохойн бялдрын болон үйлдлийг нь урдаас таах боломжгүй байдаг. Зодоонч ноходыг чонотой эрлийзжүүлсэн нь жинхэнэ аймшигийн амьтан болгон хувиргажээ. Ихэнхдээ чоныг гадаад байдлаар нь төстэй амьтадтай эрлийзжүүлдэг. Жишээ нь, герман овчарк, сибирийн хаски, лайк, аляскийн маламутуудтай гэх мэт. 1998 оны байдлаар АНУ-ын нутагт 300,000 орчим чононохой байгаа нь бүртгэгджээ. Америкийн мал эмнэлэгийн холбоо гоё чамин үүлдрийн амьтад гаргаж авахдаа хөтлөгдөн хүмүүсийг нохойг чонотой эрлийзжүүлэхгүй байхыг уриалсаар байна. Ийм аргаар гаргаж авсан амьтад маш хэрцгий байдаг. Сүрэглсэн чоно-нохой хүмүүс рүү дайрахаас ч буцдаггүйгээрээ аюултай.
Эрээн тахь + морь = эрээн тахьморь
Эрээн тахийг ямар ч морьтой нийлүүлж эрээн тахь морийг гарган авч болдог. Үүний тулд эрээн тахины эрийг морины гүүтэй нийлүүлэгт оруулдаг. Эрээн тахь морь биеийн галбрираар эхтэйгээ адил, харин хөл, хүзүү, хондлой нь эцэгтэйгээ адил байдаг. Эрээн тахь морийг гүү, одой морины гүү, илжигээр тээлгүүлж төрүүлж болно.
Бар + арслан = барслан
Барслан арслангуудын адил сэлэх дуртай. Барууд шиг бусадтай харьцаа сайтай. Барслан хүний гарыг харж амьдардаг. Учир нь барслангийн нийлүүлэг байгальд биш, хүний амьдардаг орчинд хүний оролцоотойгоор явагддаг. Харин барслангийн эм нь муурын төрлийн бусад эрлийзүүдээс ялгаатай нь үр төл өгдөгт оршино. Барслангийн биеийн урт 4 метрээс илүү гарах ч удаатай. Жин нь 300 кг-аас дээш давдаг.
Афалина далайн гахай + хулхи далайн гахай = хулхи афалинадалайнгахай
Хулхи афалинадалайнгахайг афалина далайн жижиг гахайг хар далайн гахайтай (Pseudorcacrassidens) эрлийзжүүлснээр гаргаж авдаг. Эдүгээ ийм аргаар гаргаж авсан далайн гахай Хавайн арлын "Sea Life"- тэнгисийн паркт хоёр байна. Эхнийх нь Кекаималу гэдэг нэртэй. Энэ нь эм хүйстэй бөгөөд үр тээх чадвартай. Залуудаа үр төлөө өгсөн. Харин үр төл нь төрөөд хэдхэн хоноод үхжээ. 1991 онд Кекаималу дахин төрж Покайкеалоха хэмээх эм төл өгчээ. 2 жилийн турш зулзагаа асарч тойлж тэр нь 9 нас хүрээд нас баржээ.
Аляскийн баавгай + туйлын цагаан баавгай = аляскцагаанбаавгай
Аляскцагаанбаавгайг аляскийн баавгай туйлын цагаан баавгайтай нийлэгт орж ийм төрөл бий болжээ. 2006 онд анчид Канадын хойд туйлын баруун хойд хэсэгт оршдог Бэнкс Айленд арлын Сакс Харбор гэдэг газар нэгэн сонин төрлийн баавгайг буудаж дараа нь түүнд ДНК-ийн шинжилгээ хийж үзэхэд эрлийз болох нь тогтоогджээ.
Бух гөрөөс + америкийн бизон = америкбухгөрөөс
Америкбухгөрөөс нь бух гөрөөс, америк-бизон үхрийн эрлийз юм. Энэ үүлдрийг эдгээр хоёр төрлийн амьтдын онцлог чанарыг нийлүүлж үхрийн махны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор анх бүтээжээ. Америкбухгөрөөсөөр хоорондоо болон ижил төрлийн амьтадтай нийлүүлэгт орохдоо дараа нь үр төлөө өгдөг онцлогтой. Ийм үүлдрийг бий болгосон нь америкбизоныг хамгаалан авч үлдэхэд чухал алхам болжээ. Өнөөгийн ихэнх бух гөрөөсүүд удамшлын хувьд бух гөрөөсбизон болж хувирчээ.
Зэрлэг муур + гэрийн муур = гэрийн зэрлэг муур
Саванна буюу гэрийн зэрлэг муур нь гэрийн муурыг африкийн сервалтай нийлэгт оруулсны үр дүн юм. Энэ амьтан дунд зэрэг биетэй. Том чихтэй. Ийм төрлийн амьтдыг XX зууны сүүлчээр гаргаж авчээ. 2001 онд Олон улсын муурын холбоо энэ үүлдрийг албан ёсоор бүртгэж авчээ. Гэрийн зэрлэг муур хүнтэй их нийцэмтгий. Эзэндээ үнэнч байдлаараа нохойноос дутахгүй. Ийм төрлийн муурыг хөтөч болгох, эзнийхээ гээсэн юмыг олуулах зэрэгт нэн тохиромжтой.
Илжиг + Морь = Луус
Луус нь эр илжигийг гүүтэй эрлийзжүүлснээр бий болдог. Илжиг морь хоёр бол биологийн хувьд өөр хромосомтой. Эр илжигийг гүүтэй эрлийзжүүлэх нь морийг эм илжигтэй эрлийзжүүлэхээс хялбар байдаг. Луус ихэнхдээ үргүй байдаг.
Сарлаг + Монгол үхэр = хайнаг
Хайнаг бол сарлаг болон үнээний эрлийз юм. Хайнаг бол удамшлын гетерозисын үзэгдэл тул монгол үхэр болон сарлагаас хүч тэнхээгээр илүү байдаг. Хайнаг монгол үхэр юмуу сарлагтай дахин нийллэгт орвол дундаас нь Ортом гардаг байна. Монгол болон Төвдөд ийм амьтдыг сүү, унлага болон махны чиглэлээр ашигладаг.