Гвинет Пэлтроу
Тиймээ, Гвинет Пэлтроу бол үнэхээр сайхан гоолиг бие, үзэсгэлэнтэй царайтай давтагдашгүй бүсгүй билээ. Гэвч түүний энэ онцлог нь олонд үзэн ядагдах шалтгаан нь байгаагүй юм. Асуудлын гол нь Гвинет нь онлайнаар жирийн хүмүүсийн амьдралын боломжоос хэт давсан өндөр үнэтэй зүйлсийг худалдан авсан талаараа гайхуулан бичдэг талаар шүүмжлэлийн хариуд: “Би тэгээд сард 2000 доллар олдог хүмүүс шиг амьдарч чадахгүй шүү дээ”- гэж хэлсэнд Америкчуудын дургүй ихэд хүрсэн байна.
Мэдээж түүний хувьд болон түүний алдар нэртэй чинээлэг найз бүсгүйчүүдийн хувьд гоо сайхандаа зарцуулах мөнгөний хэмжээ чухал биш байх. Гэхдээ л уруул өнгөлөгчний төлөө түүн шиг 50 доллар зарцуулдаг хүн ч ховор байх шүү.
Том Круз
1980-1990-ээд онуудад Том Круз нь Дэлхийн хамгийн халуухан залуусын нэг байсан. Түүнтэй холбоотой юм бүхэн бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг догдлуулж, эрчүүд түүний тоглосон шинэ боевикийг үзэхийн тулд кино театрын үүд сахидаг байсан билээ.
Харин Николь Кидманаас салсныхаа дараа Том Круз нь олны анхаарлыг уран бүтээлээрээ биш, харин энэ тэндэхийн шоу нэвтрүүлэгт оролцож, хатуухан хэлэхэд шалчиганаж эхэлснээрээ татах болсон. Нэг бол тэрээр Опра-гийн шоунд орж, нэг бол Брук Шилдсийг шүүмжилсэн үгээр олны анхаарлыг татаж, нэг л биш болж эхэлжээ. Ингэж Том Круз нь ард түмний хайртай жүжигчин биш, харин хуучин фэнүүдийнхээ үзэн ядалтыг төрүүлсэн эрэгтэй болж хувирсан юм. Харин түүний эхнэр Кэти Холмс-д Америкийн ард түмэн хайртай боловч Томын тогооны хүн болсонд нь битүүхэндээ харамсдаг гэнэ.
Ким Кардашян
Тим Крадашян бол бараг хоосон орон зайн дээр алдартай болсон одуудын нэг юм. Түүний од байхын утга учир нь эрчүүдийн мөрөөдөл болсон тачаангуй бие болон 2007 онд найз залуутайгаа секс хийж байхдаа хийсэн бичлэг хоёр нь юм.
Яагаад ямар ч авъяасгүй, ямар ч хөдөлмөр эрхэлдэггүй зүгээр нэг хэн ч биш эмэгтэйг дэлхий дахин өнөөдөр мэддэг болоод, бас “од” гэж үзэх болсныг нь мэдэхгүй юм. Ямартай ч Ким-ийн бизнес сэтгэлгээг хурц гэдэгтэй маргахын аргагүй юм. Учир нь тэрээр 2007 онд гарсан найз залуутайгаа секс хийж байгаа бичлэгнийхээ ачаар олон сая долларыг гэр бүлийнхээ санд байршуулсан бөгөөд саяхны хийсэн “шоуны хурим”-аараа бас 10 сая доллар босгоод авсан сэрэглэн бүсгүй билээ. Магадгүй Ким нь хүн болж төрснийхөө үнэ цэнийг бусдаас илүүтэйгээр мэдэрч чадсан болохоор ийнхүү чинээлэг, тансаг, бас алдартай амьдралыг бүтээж чадсан байх. Гэвч түүнд америкчууд дэндүү дургүй...
Тайгер Вудс
Тайгер Вудс нь гольфийн цохиураар ганц савах мэт богино хугацаанд нэгэн зэрэг олны хайрыг хүлээсэн супер од, бас олны дургүйцлийг төрүүлсэн үзэн ядалтын бай болон хувирсан хүн юм. Эхнэрээ хуурч, олон бүсгүйчүүдтэй дотно харьцаанд орсон түүний өнгөрсөн үе нь түүний талаар олны ойлголтыг тэр чигт нь эвдсэн гэхэд болно.
Түүнчлэн олон жил буруудсаны эцэст эргэн гольфдоо ирсэн түүнд спортын тэнгэр ч сайнаар хандаагүй байна. Учир нь тэрээр 2010 оны улирлын тэмцээнээр нэг ч ялалт байгуулаагүй (1996 оноос хойш анх удаа шүү) байна. Түүнчлэн тэрээр үнэнч туслах Стив Уильяамсаа ажлаас нь халсан явдал нь олны дургүйцлийг улам дэвэргэсэн явдал болжээ.
Канье Уэст
Канье бол маргахын аргагүй авъяаслаг рэпер төдийгүй сайн продюссер билээ. Гэвч тэрээр үзэгчдийн тааллыг огт хайхардаггүй хүн мэт авирладагаараа америкчуудад ад үзэгддэг нэгэн. Канье нь өөрийнхөө гайхамшигтай тоглолтыг үзэгчийн нүдээр харж чадахгүйдээ хамгаас их харамсдаг юм гэсэн.
Түүнчлэн нэгэн ярилцлагадаа Канье өөрийгөө энэ цагийн хөгжмийн ертөнцийн цорын ганц дуу хоолой болж түүхэнд үлдэнэ гэж хэлсэн байдаг. Харамсалтай нь түүний дуунуудыг сургуулийн хүүхдүүдэд цээжлүүлж, энэ цагийн дуу хөгжмийн хаанд өргөмжлөх хүн гарахгүй л болов уу.
Мел Гибсон.
Мел Гибсоны жүжигчний ур чадвар болон оскарын шагнал хүртсэн найруулагчийн алдрыг гэр бүлийн эсрэг байр суурь болон хүүхэмсэг чанар нь эвдсэн гэхэд болно. Тэр тусмаа Оксана Григорьевнатай нэр холбогдсон явдал нь Америкийн ард түмний хайр хүндэтгэлийг түүнээс бүр мөсөн салгасан байна.
Григорьевна эмэгтэй хүн гэдэг утгаараа Мел Гибсоныг огт таалаагүй байж болох юм. Гэвч үүнийх нь төлөө түүнд гар хүрсэн Мел Гибсоныг америкчууд өнөөдөр үзэж чаддаггүй ажээ.